Амиа алдсан эзнээ ДӨРВӨН ӨДӨР хүлээсэн үнэнч нохой


Нэгэн нохой эзнээ Хятадын Ухань хотын Янцзы хэмээх гүүрэн дээрээс үсрэн амиа хорлосноос нь хойш бүхэл бүтэн дөрвөн хоногийн турш хүлээжээ. Гэрчүүдийн хэлж буйгаар нохой эзнээ эргэж ирнэ гэсэн итгэлээр гол руу тасралтгүй ширтсээр байсан гэв. 

Түүний эзнээ хүлээж буй зураг олон нийтийн сүлжээнд тавигдсанаар маш олон хүнд хүрсэн байна. Сэтгэл нь хөдөлсөн хүмүүс нохойг авч явах гэж нэг бус удаа оролдсон боловч нохой гүүрэн дээр буцаад л ирээд байсан гэнэ. Мөн Xu гэх нэрээрээ олон нийтийн сүлжээнд алдаршсан нэгэн нохойг үрчилж авахаар шийдэн, авж явахыг оролдсон ч нохой зугтаасан учраас түүний зургийг Чутиан сонины газар нийтлүүлжээ.

Ухань хотын Амьтан хамгааллын нийгэмлэгийн захирал ноён Du энэхүү үнэнч нохойн зургийг хараад орон нутгийн сайн дурын ажилчидтай хамтран нохойг хайж эхэлжээ. Du хэлэхдээ:

- “Бид гүүрний ажилтнуудаас яг юу болсныг шалгаж өгөхийг хүссэн. Гэвч хэт харанхуй, бүрсгэр байсан учраас бид хяналтын бичлэгээс түүний хаашаа явсныг сайн харж чадаагүй. Хамгийн сүүлд тэр дахиж эзнээ хүлээхээр гүүрэн дээр ирсэн байх. Гэвч одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, алга болчихсон. Манай сайн дурынхан түүний байгаа газрыг илрүүлэхээр хичээн ажиллаж байгаа. Бид түүнд шинэ эзэн олж чадна гэж найдаж байна. Ийм ухаалаг, үнэнч нохойг гудамжинд орхих нь харамсалтай байна" гэв.

Тус байгууллага "MailOnline" сайтад мэдэгдэхдээ орон нутгийн сайн дурын ажилтнууд, оршин суугчид нохойг хайх ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бөгөөд түүнийг харсан тохиолдолд мэдэгдэхийг хүсжээ. 

Эх сурвалж: Daily Mail

#Амьтад #Нохой