Архитектурын чиглэлээр суралцагчдад зориулсан ҮНЭГҮЙ онлайн курсууд


Сэтгүүлч Т.Мөнхжин | YOLO.MN
2020-06-12

Бид өмнөх дугаараараа сэтгэл судлалграфик дизайнерхууль зүймаркетинг болон анагаахын чиглэлээр суралцаж буй залууст зориулсан үнэгүй онлайн сургалтуудын талаар мэдээлэл хүргэсэн бол энэ удаагийн дугаараар архитектурын чиглэлээр суралцаж буй залууст зориулан мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

Өнөө цагт мэргэжлийн зэрэг дээшлүүлэхэд заавал гадаадад очихгүйгээр гэрээсээ олон төрлийн сонголт бүхий онлайн сургалтуудад хамрагдах боломжтой болсон нь сайшаалтай. Ингээд YOLO.mn сайтын хамт олны зүгээс анагаахын чиглэлээр суралцаж буй залуустаа зориулан дараах үнэгүй онлайн сургалтуудыг санал болгож байна. /Хичээлийн нэр дээр дарахад тухайн хичээлийн албан ёсны сайт руу үсрэх болно./

BUILD ACADEMY /БИУЛД АКАДЕМИ/

НЬЮ-ЙОРКИЙН АРХИТЕКТУР - Энэхүү сургалт АНУ-ын Нью-Йорк хотын архитектурын томоохон төслүүдэд суурилан явагдах юм. Улмаар та бүхэн аливаа барилга байгууламжийг интерьер болон экстерьерээр нь "унших" чадвартай болно. 

POLITECNICO DI MILANO /МИЛАНЫ ПОЛИТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬ/

АРХЕОАСТРОНОМ - Археоастроном бол архитектур, археологи, одон орны салбар дундын шинжлэх ухаан юм. Археоастроном хичээлийн хүрээнд та бүхэн эртний хөшөө, барилга болон тэнгэрийн холбоо хамаарлыг судалснаар эртний архитекторуудын үзэл санаа, шашин шүтлэг, бэлгэдлийнх нь талаарх мэдлэгээ дээшлүүлэх боломжтой.

КОНТЕМПОРАРИ АРХИТЕКТУР - Энэхүү сургалтын хүрээнд архитекторын контемпорари санаа, үзэл суртал, төслүүдэд дүн шинжилгээ хийнэ. Тухайлбал 1990-ээд оны эхэн үеэс өнөөдрийг хүртэлх хамгийн нөлөө бүхий архитекторуудын бүтээлүүдийг авч үзэх болно. 

TSINGHUA UNIVERSITY /ЦИНХУА ИХ СУРГУУЛЬ/

ХЯТАДЫН АРХИТЕКТУРЫН ТҮҮХ - БНХАУ бол архитектурын хувьд олон мянган жилийн түүхтэй улс. Харин энэхүү сургалтын хүрээнд хаадын ордон, шашны барилга байгууламжууд, булш бунхан, цэцэрлэгт хүрээлэн зэрэг бүтээлүүдийг хийц болон гоо зүй талаас нь судлах болно. Хичээл мандарин аялгатай хятад хэлээр явагдах бөгөөд англи хадмалаар үзэх боломжтой. 

YALE UNIVERSITY /ЙЕЛИЙН ИХ СУРГУУЛЬ/

РОМЫН АРХИТЕКТУР - 9 долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү онлайн сургалт аливаа улсын улс төр, нийгэм, соёлыг архитектурын шийдлээр нь танин мэдэх хүсэлтэй хүмүүст тохиромжтой. 

CARNEGIE MELLON UNIVERSITY /КАРНЕГИ МЭЛЛОНЫ ИХ СУРГУУЛЬ/

КОМПЬЮТЕРИЙН АРХИТЕКТУРЫН ҮНДЭС - Уг хичээлээс архитекторын ажил компьютерийн тусламжтайгаар хэрхэн явагддагийг судлах боломжтой. 

GEORGIA INSTITUTE OF TECHNOLOGY /ЖОРЖИА ТЕХНОЛОГИЙН ИНСТИТУТ/

ПРОГРАМ ХАНГАМЖИЙН АРХИТЕКТУР БА ДИЗАЙН - Энэхүү сургалт нь удиртгал, UML ба дүн шинжилгээ, програм хангамжийн архитектур, програм хангамжийн дизайн зэрэг үндсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ. 

CALIFORNIA INSTITUTE OF THE ARTS /КАЛИФОРНИЙН УРЛАГИЙН ИНСТИТУТ/

ВЕБ ДИЗАЙН: СТРАТЕГИ БА МЭДЭЭЛЛИЙН АРХИТЕКТУР - Энэхүү сургалт нь график болон визуал дизайны талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй, UI болон UX чадвараа хөгжүүлэх хүсэлтэй хүн бүхэнд тохиромжтой.

HARVARD UNIVERSITY /ХАРВАРДЫН ИХ СУРГУУЛЬ/

АРХИТЕКТОРЫН ТӨСӨӨЛӨН БОДОХ ЧАДВАР - Уг сургалтаар архитектур гэх ойлголтыг соёлын илэрхийлэл болон техникийн дэвшил гэсэн хоёр талаас нь судална.

UNIVERSITY OF CALIFORNIA, SAN DIEGO /САН ДИЕГО ДАХЬ КАЛИФОРНИЙН ИХ СУРГУУЛЬ/

МЭДЭЭЛЛИЙН ДИЗАЙН - Та тайпограф, мэдээллийн дизайн, өнгө, хүрээ болон дизайны бусад ойлголтуудыг эзэмшин UI дизайны чадвараа сайжруулаарай. 

DELFT UNIVERSITY OF TECHNOLOGY /ДЕЛФТ ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ/

ДЭД БҮТЦИЙН ДАРААХ ЭРИН ҮЕ - Өнөө цагийн дэд бүтцийн систем эрс өөрчлөгдсөөр байна. Цаг өнгөрөх тусам вэбд суурилах нь ихсэж, хоорондоо уялдаа холбоотой болж, шинэ технологи руу шилжих аж. Тэгвэл энэхүү хичээлээр хот төлөвлөлт ба түүний дэд бүтцэд үзүүлэх нөлөөл судлах юм. 

UNIVERSITY OF ARIZONA /АРИЗОНАГИЙН ИХ СУРГУУЛЬ/

РОМЫН УРЛАГ БА АРХЕОЛОГИ - Энэхүү сургалтын хүрээнд Ром хот хэрхэн Итали, Газар дундын тэнгис руу тэлсэн талаар дэлгэрэнгүйлж судлах болно. 

Архитектурын чиглэлийн илүү олон онлайн сургалтуудад хамрагдах бол ЭНД дараарай.

Эх сурвалж: Class Central

#Онлайн курс #Архитектор