Б.Доржпагмын үзүүлбэр ШИЛДГЭЭР шалгарлаа


Миау | YOLO.MN
2020-06-11

Энэ жилийн "The Voice of Mongolia" шоуны хэд хэдэн оролдогчид "The Voice" шоуны шилдэг үзүүлбэрүүдийн жагсаалтад багтаад амжсан нь энэхүү шоуны хоёрдугаар улирлын өрсөлдөөн тун ширүүхэн байгааг харуулж байна. 

"The Voice of Mongolia" шоу тэмцээний "The Knock Out" шатанд С. Ононбат шүүгчийн багийн оролцогч Б. Доржпагма дуучин Alicia Keys-ийн "A Woman's Worth" дууг өөрийн хэв маягт оруулан дуулсан нь тус шоуны хамгийн сэтгэл догдлуулсан үзүүлбэрүүдийг онцолдог "The Voice Global" Youtube сувгийн тавдугаар сарын шилдэг үзүүлбэрт багтжээ. /Түүний үзүүлбэр дараах бичлэгийн 13:30 минутаас эхэлнэ/

Харамсалтай нь үзэгчдээс "алтан гургалдай мэт хоолойтой" гэх сайшаалыг хүртээд байсан оролцогч маань финалын шатанд орж чадаагүй. Гэсэн ч түүний үзүүлбэр дэлхийн шилдэг үзүүлбэрүүдийн жагсаалтад багтаад амжлаа шүү дээ. 

"COVID-19" цар тахлын улмаас өдгөө дэлхийн зургаан улс л "The Voice" шоугаа амжилттайгаар зохион байгуулж байгаагийн нэг нь Монгол улс билээ. Зургаадугаар сарын 14 буюу энэ ням гарагт Г. Эрмүүн, Э. Дашням, Х. Ядам, Б. Оюу нар финалын шатанд өрсөлдөж, "The Voice of Mongolia" шоуны хоёрдугаар улирлын ялагч тодрох юм.

Эх сурвалж: The Voice Global

#The Voice of Mongolia #Ононбат #Доржпагма