"Dear Class of 2020": Дэлхийн хэмжээний анхны ЦАХИМ ТӨГСӨЛТИЙН БАЯР


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-06-08

"COVID-19" вирусийн тархалтын улмаас сургуулиа цахимаар төгсөж буй мянга мянган төгсөх ангийн сурагчид болоод оюутнууд аль хэдийнэ “COVID төгсөлт” хэмээн нэрлэгдээд амжсан билээ. Хамгийн дурсамжтай жилээ бүтээхээр тэсэн ядан хүлээж байсан олон олон сурагчдын хувьд бүх зүйл цахим орчинд шилжсэн нь мэдээж харамсалтай явдал болсон. Тэгвэл Youtube хуудаснаас тэдний төгсөлтийн үйл ажиллагаанд бага ч атугай өнгө нэмэхээр “Dear Class of 2020” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. 

Зургадугаар сарын 5-ны өдөр болохоор төлөвлөгдөж байсан энэхүү үйл ажиллагаа АНУ-ын иргэн George Floyd-ийн амь насаа харамсалтайгаар алдсан үйл явдалд хүндэтгэл үзүүлэхээр өнөө өглөөг хүртэл хойшлогдсон байсан юм. 5 цаг орчмын туршид үргэлжилсэн энэхүү арга хэмжээ яг л уламжлалт төгсөлтийн баярын үйл ажиллагаа шиг зохион байгуулагдсан бөгөөд хэд хэдэн нэр хүнд бүхий хүмүүс үг хэлж, хэд хэдэн урлагийн үзүүлбэрүүд тавигдаад амжлаа. Ингээд дуучин Lizzo төгсөлтийн үйл ажиллагааг нээж, уламжлал болгон тоглогддог “Pomp and Circumstances” аяыг лимбэ хөгжмөөр эгшиглүүллээ. 

Улмаар дуучин Alicia Keys, Justin Timberlake нар үг хэлсэн бол алдарт “Simpsons” анимэйшн энэхүү үйл ажиллагаанд зориулан онцгой хэсгээ цацсан юм. 

5 хэсгээс бүрдсэн энэхүү үйл ажиллагааны онцлох үйл явдлуудын нэг бол дуучин Beyonce, АНУ-ын ерөнхийлөгч асан Barack Obama болон түүний гэргий Michelle Obama нарын төгсөгчдөд зориулсан үгс байв. Тэд дэлхий дахины анхаарлаа хандуулаад буй “Black Lives Matter” буюу арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хөдөлгөөний талаар дурдсан бол дуучин Beyonce хүйсийн тэгш бус байдлын талаар ч дурдаад амжсан юм. 

Beyonce:

- “Бусдаас өөр санагддаг хүн бүхэнд… Хэрэв чи “бусад” хэмээх бүлэгт харьяалагддаг нэгэн бол, тайзны голд байх боломж олдоогүй бүлгийн нэг хэсэг бол… ӨӨРИЙНХӨӨ ТАЙЗЫГ БҮТЭЭ. Тэдэнд өөрийгөө харуул. Чиний "өөр" байдал чинь үзэсгэлэнтэй. Хар арьс чинь үзэсгэлэнтэй. Өөрөөсөө өөр хүмүүсийг хайрлах хайр чинь, тэднийг ойлгож байгаа чинь, тэдний төлөө тэмцэж байгаа чинь үнэхээр үзэсгэлэнтэй байна. Чамайг хорвоо ертөнцөд өөрийгөө хэзээ ч өөрөөрөө байхаа болихгүй гэдгээ үргэлжлүүлэн харуулсаар байна хэмээн найдаж байна!”

Харин онцлох урлагийн үзүүлбэрүүдийн хувьд алдарт дуучин Katy Perry бие давхар хэдий ч өөрийн Firework, Daisies хэмээх уран бүтээлүүдээ толилуулсан явдал зүйл ёсоор багтах биз ээ. Тэрээр дөрөвдүгээр хэсгийн хаалтыг хийсэн бөгөөд төгсөгчдийн малгай шидэх буюу албан ёсоор төгсөх үйл ажиллагааг хөтөлсөн юм. 

“Dear Class of 2020” үйл ажиллагааны хаалтыг БНСУ-ын хөвгүүдийн хамтлаг BTS хийжээ. Тэд энэхүү үйл ажиллагаанд зориулан Солонгосын Үндэсний Музей-д үзүүлбэрээ үзүүлсэн бөгөөд “Boy with Luv”, “Spring Day” болон “Mikrokosmos” дуунуудаараа үзэгчдийн сонорыг мялаасан ажээ. 

Та бүхэн “Dear Class of 2020” үйл ажиллагааг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл ЭНД дараарай.

Харин хэн нэгний хэлсэн үг эсвэл үзүүлбэрийг үзэхээр хайж буй бол та бүхэнд уг үйл ажиллагаанд оролцсон алдартнуудыг дарааллаар нь хүргэж байна.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ:

  • Lizzo
  • Justin Timberlake
  • The Simpsons
  • Liza Koshy
  • Shawn Mendes
  • Ерөнхийлөгч Obama ба түүний гэргий Michelle Obama
  • Taylor Swift
  • Billie Eilish
  • Beyonce Knowles-Carter
  • Finneas & Co.
  • Michelle Obama

ХОЁРДУГААР ХЭСЭГ:

  • Missy Elliott
  • Mr.Kate
  • Jimmy Kimmel
  • Asapscience
  • Alicia Keys
  • BTS
  • Colin Jost
  • Mark Rober
  • Sundar Pichai
  • John Green
  • Schitt’s Creek
  • Joseph Gordon-Levitt
  • Sec. Condoleezza Rice

ГУРАВДУГААР ХЭСЭГ:

  • Jennifer Lopez
  • Malala
  • The Try Guys
  • Maluma
  • Jack Black
  • Sec. Robert M. Gates
  • Christ Pine
  • Jackie Aina
  • Dude Perfect

ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ:

  • Billy Porter
  • John Mulaney
  • Demi Lovato
  • Nikkie De Jager
  • Prajakta Koli
  • Seth Rogen
  • Heath & Zane
  • Chloe X Halle
  • President Barack Obama
  • Katy Perry

ТАВДУГААР ХЭСЭГ (ТӨГСӨЛТИЙН ҮДЭШЛЭГ):

  • Megan Thee Stallion
  • CNCO
  • BTS

Эх сурвалж: Variety, US News

#Class #2020