"The End of the F***ing World" цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Э.Цовоо | YOLO.MN
2020-06-02

Бид өмнөх удаагийн дугаараараа БНСУ-ын алдарт "Moon Lovers: Scarlet Heart Ryeo" түүхэн цувралын талаарх сонирхолтой баримтуудыг хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад "The End of the F***ing World" цувралыг онцолж байна.

Киноны үнэлгээ /IMDb: 8.1/10
Киноны үнэлгээ /RottenTomatoes/: 93%
Эхний анги цацагдсан огноо: 2017 оны аравдугаар сарын 24
Нийт бүлгийн тоо: 2
Үйл явдал: Өсвөр насны хүү James бага байхаасаа л өөрийгөө бусдаас өөр гэдгийг мэдэрдэг байлаа. Юу ч мэдэрдэггүй тэрээр амьтдын амийг хороон таашаал авдаг ч сүүлдээ түүнээсээ ямар ч мэдрэмж авахаа больсон тул Alyssa хэмээх охиныг байгаа болгодог. Alyssa ч эгэлгүй нэгэн байх бөгөөд тэд хамтдаа гэрээсээ зугатаан, хачин жигтэй адал явдлуудтай нүүр тулж буй талаарх үйл явдлууд өрнөнө. 

Монголд төдийлөн дэлгэрээгүй "dark comedy" төрлийн энэхүү цувралын нэг бүлэг нь 8 ангитай ба анги тус бүр нь 19-24 минутын турш үргэлжлэх учир нэг дор бүх ангийг нь үзээд дуусгах боломжтой. 

JAMES-ИЙН ХУВЦАС

Кино багийнхан James-ийн сэтгэлзүйн ерөнхий төлөв байдлыг өмсөж буй хувцаснуудаар нь илэрхийлэхийг зорьжээ. 

Цувралын эхэнд тэрээр бараан өнгийн хувцас өмссөн байдаг нь түүнийг юу ч мэдэрдэггүй, ганц таашаал авдаг зүйлээсээ ч таашаал авахаа больсон гэдгийг илтгэнэ. 

Харин Alyssa-тай танилцсан үеэс эхлэн түүний хувцасны өнгө илүү гэгээлэг болж байгааг харах боломжтой. 

НОМЫН ЗОХИОЛООС СЭДЭВЛЭГДСЭН

Энэхүү цуврал нь зохиолч Charles Forsman-ий ижил нэрт зурагт номоос сэдэвлэгдэн бүтээгдсэн. Тиймдээ ч Netflix компанийн зүгээс киноны олон олон сценүүдэд номын зураглалуудаас шигтгэж өгсөн байдаг. 

JAMES-ИЙН СОРВИ

Цувралын нэгдүгээр бүлгийн эхний ангид сэтгэлээрээ ч тэр, бие махбодоороо ч тэр юу ч мэдэрдэггүй бяцхан James ямар нэгэн зүйл мэдэрч үзэхийн тулд гараа халуун тосонд дүрдэг хэсэг гардаг шүү дээ. Энэхүү үйл явдлаас болоод тэрээр гар дээрээ маш том сорвитой болсон байдаг. Харин эх зохиол дээрээ James хоолны үлдэгдлийг юу ч үгүй болтол нь буталж орхидог угаалтуудын шүршүүрт гараа хийж буйгаар дүрслэгддэг гэнэ. 

ТЭДНИЙ НАС

Энэхүү цувралд James болон Alyssa нар 17 настай өсвөр насны хүүхдүүдээр дүрслэгддэг. Тэгвэл James-ийн дүрийг бүтээсэн жүжигчин Alex Lawther 25 настай бол Alyssa-гийн дүрд тоглосон жүжигчин Jessica Barden нь 27 настай юм.

JESSICA BARDEN ЗОХИОЛЫГ УНШААД УЙЛСАН

Жүжигчин Jessica Barden цувралын хоёрдугаар бүлгийн зохиолыг уншаад уйлсан гэдэг. Тэрээр нэгэн ярилцлагадаа: 

- "Би зохиолыг уншаад их уйлсан. Үзэгчид энэ төгсгөлийг үзвэл тэдэнд ямар санагдах бол гэж бодохоор их гунигтай байсан" хэмээжээ. 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Харамсалтай нь энэхүү цуврал хоёрдугаар бүлгээс цааш үргэлжлэхгүй гэнэ. Зохиолч Charlie Covell-ээс цуврал цаашид үргэлжлэх эсэх талаар тодруулахад: 

- "Бид та бүхэнд дараагийн бүлэг гарна гэж амлаж чадахгүй байх" гэжээ. 

Эх сурвалж: Eightie Kids

#Бидний мэдэхгүй баримтууд #The End of the F***ing World