"Бяцхан ханхүү" зохиолын гайхалтай мөртүүд


Г. Сарнай | YOLO.MN
2020-06-01

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "The Little Prince" буюу "Бяцхан ханхүү" номын гайхалтай мөртүүдийг хүргэж байна. 

"The Little Prince" (1943) бол дэлхийн хамгийн өндөр борлуулалттай, хамгийн олон хэлнээ хэвлэгдэн гарсан зохиолуудын нэг билээ. Зохиол хайртай сарнай болон өөрийн амьдардаг гарагаа орхин явж буй ханхүүгийн тухай үйл явдлаар эхэлнэ. Аялалын туршид бяцхан ханхүү маань төрөл бүрийн хүмүүстэй уулзаж, томчуудад хэрхэн урам хугарч байгаа талаараа хүүрнэдэг. Номын зохиолч Антуан де Сент-Экзюпери маань уншигч бидэнд энэхүү түүхийг өөрийнхөөрөө төгсгөх боломж олгон зохиолыг маш нууцлаг байдлаар төгсгөдөг билээ. 

1. "Харин одоо би чамд нууцаа хэлье. Энэ бол маш энгийн нууц. Зүрх сэтгэлээрээ мэдэрсэн нэгэн л аливаа зүйлийг үнэн зөвөөр хардаг бол үнэнхүү чухал зүйл нь нүдэнд үл үзэгдэнэ"

2. "Гэхдээ нүд сохор шүү дээ. Бид зүрхээрээ хайх хэрэгтэй"

3. "Цагтаа бүх томчууд л хүүхэд байсан шүү дээ. Гэвч цөөн хэд нь л энэ тухайгаа санадаг"

4. "Энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй зүйлийг харах эсвэл түүнд хүрэх боломжгүй. Тэд гагцхүү зүрх сэтгэлд л мэдрэгддэг"

5. "Өөрийгөө шүүх нь бусдыг шүүхээс хавь илүү хэцүү. Хэрэв өөрийгөө үнэн зөвөөр шүүж чаддаг бол та эргэлзээгүй цэцэн мэргэн нэгэн юм"

6. "Хүн бүр өөрийн гэсэн одтой байдаг ч тэр нь хүн бүрийн хувьд өөр өөр зүйлийг илэрхийлнэ. Аялагчдын хувьд од гэдэг зүг чигээ олох чиглүүлэгч нь болдог бол зарим хүмүүст тэнгэрт гялалзах бяцхан очноос өөр зүйлгүй. Гэсэн хэдий ч тэд чимээгүй л оршиж байдаг. Харин чамд бол урьд өмнө нь хэнд ч, хэзээ ч заяаж байгаагүй тийм л од заяах болно"

7.  "Сайрнайдаа зориулсан тэр бүх цаг хугацаа л сарнайг чинь илүү үнэ цэнтэй, эрхэм нэгэн болгож байгаа юм"

8. "Цөлийг юу үзэсгэлэнтэй болгодог гээч? Тэр өөрийнхөө хаа нэгтээ худаг нууж байдаг юм"

9. "Гэвч ихэмсэг нэгэн юу ч сонссонгүй. Ихэмсэг хүмүүс угаасаа л магтаалаас бусдыг нь сонсдоггүй аж"

10. "Нэг удаа би нар жаргахыг 44 удаа харж билээ. Чи мэднэ дээ... Бид маш их гунигласан үедээ нар жаргахыг харах дуртай байдаг шүү дээ"

11. "Таны амьдардаг газрын хүмүүс нэг хүлэмжид 5,000 сарнай ургуулахыг би үзсэн. Гэсэн ч тэд чухам юу хайж байгаагаа одоог хүртэл олоогүй хэвээр. Тэдний хайж байгаа зүйл ганц ширхэг сарнайд ч олдож болдог байтал..."

12. "Аз жаргал гэдэг бидний юу цуглуулсанд оршдоггүй. Үүнийг ойлгохын тулд бид нүдээ нээх хэрэгтэй"

13. "Чи өөрийнхөө сургасан зүйлийн хариуцлагыг үүрд үүрэх болно"

14. "Хэрэв би эрвээхийтэй уулзахыг хүсэж л байвал жаран хөлтийн цаг хугацааг ч мөн туулах хэрэгтэй болно шүү дээ"

15. "Өсөж том болно гэдэг асуудал биш ээ. Үүнийгээ мартана гэдэг л асуудал"

#The Little Prince #Зохиол