Онлайнаар НАЙЗ болон ХАЙРАА олоход тань туслах ТАВАН аппликейшн


Сэтгүүлч Б.Марал | YOLO.MN
2020-05-13

“Covid-19” цар тахлын улмаас дэлхий нийтээрээ хөл хорио тогтоосон энэ үед охид залуусын цуглардаг номын сан, интернет кафе, кино театр зэрэг газруудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоогоод байгаа билээ. Бүх л зүйл онлайн хувилбарт шилжиж, шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа энэ үе ганц бие хүмүүст арай хүндээр тусаж байгаа болов уу. Тэгвэл бид танд онлайнаар хайраа, найзаа олох боломжийг олгох аппликейшнүүдийг танилцуулж байна. 

TINDER

Tinder болон дэлхийн маш олонд ашиглах боломжтой, сайтар хөгжүүлэгдсэн болзооны аппликейшн юм. Сүүлийн үед энэхүү аппликейшныг монгол залуус ихээр ашиглах болсныг та мэдэж байгаа байх. 

Tinder аппликейшн нь хэрэглэхэд их амар. Та тус аппликейшнийг татаж аван Фейсбүүк хаягтайгаа холбож, байршлаа тогтоолгосноор өөрийн гэсэн профайлаа үүсгэнэ. Түүнчлэн зөвхөн өөрийн зургаа байршуулан бусадтай харилцахаас гадна танд таалагдсан хүний профайлыг баруун тийш, таалагдаагүй хүнийхээ профайлыг зүүн тийшээгээ гүйлгэхэд /slide/ л болно.

Бусад болзооны аппликейшнүүд таалагдсан хүнрүүгээ шууд зурвас илгээх боломжтой байдлаар хөгжүүлэгдсэн байдаг болдог бол энэхүү аппликейшн нь хоёр талууд бие биендээ харилцан таалагдсан тохиолдолд л чатлах боломжтой аж. 

BADOO

Badoo нь дэлхийн 190 орны 450 гаруй хэрэглэгчтэй томоохон болзооны аппликейшн юм. 

Дэлхий даяар 190 орны 450 сая гаруй хэрэглэгчтэй томоохон нийгмийн сүлжээг хамаарсан болзооны аппликейшн юм. Мөн л бусад аппликейшнуудын адилаар өөрийн Фейсбүүк хаяг эсвэл и-мэйл хаягаар бүртгүүлж, байршлаа оруулаад л ашиглах болох боломжтой. Улмаар шинээр бүртгүүлсэн хэрэглэгч тантай хамгийн ойр байгаа хүмүүсийн профайл болон зургууд гарч ирнэ.

Мөн та ямархуу хүмүүстэй болзмоор байгаа талаарх мэдээллээ илүү дэлгэрэнгүй оруулах боломжтой. Жишээлбэл насны хязгаар, сонирхол зэрэг мэдээллүүдийг дэлгэрэнгүйгээр оруулснаар өөрийн тань сонирхолд сайн нийцэх цөөн тооны хүмүүсийг олж чадна гэсэн үг юм. 

BUMBLE

Bumble аппликейшны бусад болзооны аппликейшнуудаас ялгарах гол давуу тал бол найз болон хайраа олох боломжтой явдал юм. Та бүртгүүлэхээсээ өмнө "сайн найз" эсвэл "жинхэнэ хайр" гэсэн сонголтоос сонгоно. Учир нь үүнийг дан ганц болзооны хамтрагчаа хайгчид бус найз нөхөдтэй болмоор байгаа хүмүүс ч ашиглах боломжтой. 

Сүүлийн үед энэхүү апликейшнийг монгол охид залуус ихээр ашиглах болсон тул та эндээс сайн найзаа эсвэл жинхэнэ хайраа олно гэж найдаж байна. 

TANTAN

Tantan аппликейшныг Хятад улсад өргөн дэлгэр ашигладаг ч монгол залуус ч мөн ашигладаг. Бүртгүүлэхийн тулд утасны дугаар болон и-мэйлээрээ бүртгүүлж байршлаа оруулахад л болно. 

Ингээд өөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг оруулсны дараа бусад аппликейшний адилаар таалагдсан хүнээ баруун тийш, таалагдаагүй хүнээ зүүн тийш гүйлгэн өөрт таалагдсан хүнтэйгээ л холбоо тогтоох боломжтой. 

HAPPN

Happn бол яг л Bumble аппликейшний адилаар найз нөхөдтэй болохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй талбар юм.

Аюулгүй байдлын хувьд маш найдвартай бөгөөд хоёр талууд бие биендээ таалагдсан тохиолдолд л холбоо тогтоож харилцах боломжтой. Хэрвээ та хүсвэл мөнгө төлөн хэн таны профайлыг үзсэн бэ гэдгийг харах боломжтой.

Гэвч энэхүү аппликейшний нөгөө талд ямар ч хүн байх боломжтой тул өөрийн аюулгүй байдлыг сайтар хангаарай гэж зөвлөе.

#Болзоо #Онлайн #Хайр #Харилцаа