“13 Reasons Why”-ын төгсгөлийн бүлэг удахгүй цацагдана


Э.Цовоо | YOLO.MN
2020-05-13

Өсвөр үеийнхэн болон залуусын дунд хамгийн алдартай цувралуудын нэг болох "13 Reasons Why" цувралын төгсгөлийн бүлэг тун удахгүй "Netflix"-д байршихаар болжээ. 

Эхний бүлэг нь нээлтээ хийсэн даруйдаа олон нийтийн дунд шуугиан тарьж, тэсрэлт хийсэн цуврал бол яах аргагүй "13 Reasons Why" билээ. Цувралын гуравдугаар бүлэг өнгөрсөн оны наймдугаар цацагдсанаас хойш үзэгчдийн дунд багагүй хүлээлт үүссэн. 

Тэгвэл "Netflix" компанийн зүгээс үзэгчид бидний хүлээлт үүгээр дуусаж, цувралын дөрөвдүгээр бүлэг зургаадугаар сарын 5-ны өдөр цацагдахаар болсон талаар мэдээлжээ.  

Дараа сард нээлтээ хийх гэж буй дөрөвдүгээр бүлэг нь энэхүү цувралын төгсгөлийн бүлэг байх ба 10 ангитай гэнэ. Өмнөх бүлэг дээр цувралын үйл явдал хүн бүхний үзэн яддаг Bryce Walker-ийн дүрд төвлөрсөн бол тун удахгүй үзэгчдийн хүртээл болох шинэхэн бүлэг дээр залуус маань ахлах сургуулиа төгсөх гэж буй талаар өгүүлэх юм. Тэд өөрсдөд нь тохиолдож байсан аймшигт үйл явдлуудыг мартах шаардлагатай болж ирээдүйн амьдралд нь нөлөөлөх олон чухал сонголтуудтай нүүр тулгарах аж. 

Эх сурвалж: CNN

#13 Reasons Why #Өсвөр үе #Залуус