Дэлхийн ТЭРБУМТНУУД


Сэтгүүлч Б.Марал | YOLO.MN
2020-05-13

2020 он гарсаар дэлхийн долларын тэрбумтнуудын тоо 346-аар нэмэгдэн нийт 2816 болсноор энэ тоо 5 жилийн өмнөхөөс л гэхэд 66 хувиар өсөөд байна. Энэ жилийн эхний улирлын байдлаар БНХАУ-д 799, АНУ-д 173 долларын тэрбумтнууд байх юм. Дэлхийн 200 гаруй улсын хоёрт нь гэхэд л дэлхийн нийт долларын тэрбумтнуудын тал нь хамаарагдаж байна шүү дээ. Ингээд "Forbes" сэтгүүлээс 2020 оны дэлхийн хамгийн чинээлэг 10 эрхмийг нэрлэжээ. 

10. ROB WALTON

Хөрөнгийн хэмжээ: 54.1 тэрбум ам.доллар
Нас: 75

Уг жагсаалтын сүүлийн гурван байрыг АНУ-ын хамгийн чинээлэг гэр бүл буюу "Walmart" сүлжээ дэлгүүрийн үүсгэн байгуулагч Sam Walton-ийн хүүхдүүд эзэлдэг.

9. ALICE WALTON

Хөрөнгийн хэмжээ: 54.4 тэрбум ам.доллар
Нас: 70

8. JIM WALTON

Хөрөнгийн хэмжээ: 54.6 тэрбум ам.доллар
Нас: 71

7. MARK ZUCKERBERG

Хөрөнгийн хэмжээ: 54.7 тэрбум ам.доллар
Нас: 36 

Бидний өдөр тутамдаа өргөн ашигладаг Фэйсбүүкийг үндэслэгч Mark Zuckerberg бол энэ жагсаалтад багтсан эрхмүүдийн хамгийн отгон нь. Тэрээр дөнгөж 19 насандаа Харвардын их сургуулийн ангийн нөхөдтэйгөө хамтран "Facebook" компаниа байгуулсан гэдэг. Түүний компаниа хэрхэн үүсгэсэн талаарх түүхийг бид "The Social Network" (2010) киноноос үзэж болох билээ. 

6. AMANCIO ORTEGA

Хөрөнгийн хэмжээ: 55,1 тэрбум ам.доллар
Нас: 84

Испани улсаас гаралтай алдарт тэрбумтан Amancio 1975 онд хуучин эхнэр Rosalia Mera-тайгаа хамтран "Inditex" компанийг байгуулж байжээ. Мөн тэрээр охид бүсгүйчүүдийн сайн мэдэх Zara, Pull&Bear, Bershka, Massimo Dutti зэрэг хувцасны брэндүүдийг эзэмшдэг. 

5. LARRY ELLISON

Хөрөнгийн хэмжээ: 59 тэрбум ам.доллар
Нас: 76
Larry Ellison нь 1977 онд “Oracle” нэртэй программ хангамжийн компанийг байгуулж байжээ. Түүний компани маш их хэмжээний амжилт дагуулснаар тэрээр энэ эгнээнд жагсахуйц чинээлэг тэрбумтнуудын нэг болжээ. Та бүхэнд сонирхуулан хэлэхэд Larry 1993 онд буюу 49 насандаа гэхэд л тэрбумтнуудын эгнээнд элсэн орсон байдаг. 

4. WARREN BUFFETT

Хөрөнгийн хэмжээ: 67,5 тэрбум ам.доллар
Нас: 90

Warren Buffett бол бүх цаг үеийн хамгийн амжилттай хөрөнгө оруулагчдын нэг юм. Үеийнх нь хүүхдүүд эцэг эхээсээ халаасны мөнгө гуйж байхад тэрээр айл айлын хаалга тогшин бохь, кока кола зэрэг зүйлс зардаг байсан гэдэг. Мөнгийг өсгөх, ашигтай зүйлд хөрөнгө оруулах мэдрэмж түүнд байгалиас заяагджээ. 

3. BERNARD ARNAULT & FAMILY

Хөрөнгийн хэмжээ: 76 тэрбум ам.доллар /2020 оны тавдугаар сарын байдлаар/
Нас: 71 

Зөвхөн Франц улсын гэлтгүй дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг болох Bernard Arnault-ийг бид "Louis Vuitton", "Hennessy", "Fendi" зэрэг алдартай брэндүүдийг эзэмшдэг "LVMH"-ийн гүйцэтгэх захирал гэдгээр нь мэднэ. 

2. BILL GATES

Хөрөнгийн хэмжээ: 98 тэрбум ам.доллар
Нас: 65

АНУ-ын бизнесмен, мэдээллийн технологи, компьютерийн программ хангамжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч "Microsoft" компанийн үүсгэн байгуулагч тэрээр дунд сургуульд байхдаа компьютерийг шимтэн сонирхох болж энгийн хялбар программуудыг зохиож эхэлсэн байна. Дунд ангид байхдаа өөрийн зохиосон программыг худалдах анхныхаа компанийг байгуулж байжээ. Тэрээр эцэгтэйгээ адил хуульч мэргэжил эзэмшихээр 1973 онд Харвардын Их Сургуульд элсэн орсон боловч 1975 онд сургуулиа орхисон байна. Ингээд дунд сургуулийн найз Пол Аллентай хамтран "Microsoft" компаниа байгуулсан юм.

1. JEFF BEZOS

Хөрөнгийн хэмжээ: 113 тэрбум ам.доллар 
Нас: 56

Энэхүү жагсаалтыг дэлхийн онлайн худалдааны хамгийн том сайт "Amazon"-ийн үүсгэн байгуулагч Jeff Bezos тэргүүлж байна. Jeff Bezos Принстоны их сургуулийг компьютерийн чиглэлээр төгсөөд Wallstreet-ийн санхүүгийн компаниудад долоон жил ажилласан. Үүнээс сүүлийн дөрвөн жилд нь "D.E.Shaw & Co" компанид амжилттай ажиллаж, өндөр албан тушаал, их хэмжээний цалинтай болтлоо өсөн дэвшсэн юм. Тухайн үед Bezos хийж байсан судалгааныхаа үр дүнд интернет хурдацтай хөгжинө гэсэн дүгнэлтэд хүрч, энэ салбарт орохоор эргэлт буцалтгүйгээр шийдэн эхнэрийнхээ хамт Сиатл хот руу нүүж, компаниа байгуулсан гэдэг.

Эх сурвалж: Forbes

#Тэрбумтан #2020