“Extracurricular” цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Э.Цовоо | YOLO.MN
2020-05-12

Бид өмнөх удаагийн дугаараараа "Black Mirror" цувралын талаар сонирхолтой баримтуудыг бэлтгэн хүргэсэн бол энэ удаад нээлтээ хийгээд удаагүй ч олныг шуугиулаад буй "Extracurricular" цувралыг онцолж байна. Та гэмт хэрэг төрлийн кино үзэх дуртай бол энэхүү цувралыг заавал туршаад үзээрэй гэж санал болгоё.

Киноны үнэлгээ /IMDb/: 7.6/10
Киноны үнэлгээ /MyDramaList/: 8.8/10
Төрөл: Гэмт хэрэг
Эхний анги цацагдсан огноо: 2020 оны дөрөвдүгээр сарын 29
Нийт ангийн тоо: 10
Үйл явдал: Ахлах сургуулийн сурагч Ji Soo их сургуулийн төлбөрөө төлөхийн тулд нэгэн буруу сонголтыг хийж, сонголтынхоо үр дүнд санаанд оромгүй гэмт хэрэгтэй холбогдоно.

NETFLIX ORIGINALS

Энэхүү цуврал нь "Netflix" компанийн захиалгаар бүтсэн кинонуудын ангилал болох "Netflix Originals"-д багтдаг. Өөрөөр хэлбэл бид энэхүү цувралыг зөвхөн "Netflix"-ээс дуу, дүрсний өндөр нягтаршилтайгаар үзэх боломжтой. 

ТҮҮНИЙГ ТАНЬСАН УУ? 

“Itaewon Class” цувралын чимэг дүр болох Jang Geun Soo-д тоглосон жүжигчин Kim Dong Hee энэхүү цувралын хувьд ч мөн гол зангилаа болох Oh Ji Soo-ийн дүрд тоглосон юм. Тэрээр энэхүү кино дээр таны төсөөлснөөс тэс өөр дүр төрхийг гаргах болно.

ӨСВӨР ҮЕИЙНХЭНД ТОХИОЛДОЖ БОЛОХ ЭРСДЭЛ

Энэхүү цувралыг бусад цувралаас ялгах онцлог бол өсвөр насныханд тохиолдож болох бүхий л зүйлсийг ил тодоор харуулсанд оршино. Ганц л буруу сонголт хийхэд ямар үр дүнд хүрч болох, ямар нэгэн асуудлын хохирогч болсон ч хэн нэгэнд хэлэлгүйгээр нуух зэрэг нь ямар үр дагавартай болохыг шүүмжлэлтэйгээр үзүүлсэн байдаг. Мөн энэхүү цуврал маань ахлах ангийн сурагчдийн тухай түүхийг өгүүлэх тул сургуулийн орчин дахь дээрэлхэлт, гадуурхалтын талаар ч тусгаж өгсөн байна. 

ЭНГИЙН НЭГ ЦУВРАЛ БИШ

"Extracurricular" цуврал бол ахлах сургуулийн амьдралыг харуулах хөнгөн төрлийн цуврал биш. Энэ бол "хүнд" үзэгдлүүдтэй, гэмт хэргийн тухай өгүүлэх цуврал юм. Найруулагч Kim Jin Min киноны зохиолыг уншиж үзээд гүн төөрөгдөлд орсон тухайгаа нэгэн ярилцлагад дурдсан байдаг. 

ЖҮЖИГЧДИЙН ШИНЭЛЭГ ТӨРХ

Энэхүү цувралын гол дүрүүд бүгд л шинэ, залуу жүжигчид гэдгээрээ онцлог. Тэд өмнө нь үзэгчдийн сэтгэлд гэнэн хонгор төрхөөрөө хоногшсон байсан бол уг цувралд тоглосноороо өөрсдийгөө илүү өөр өнцгөөс харуулж чадсан. 

1. Жүжигчин Kim Dong Hee “Sky Castle” цуврал дээр

2. Жүжигчин Park Joo Hyun “A Piece of Your Mind” цуврал дээр

3. Жүжигчин Nam Yoon Soo “First Love” дууны клип дээр

4. Жүжигчин Jung Da Bin “My Sassy Girl” цуврал дээр

САНААНД ОРОМГҮЙ ТӨГСГӨЛ 

“Extracurricular” цуврал үзэгчдэд 10 ангийн турш догдлон хүлээж байсан жаргалтай төгсгөлийг өгсөнгүй. Учир нь цувралын төгсгөлийн анги хэний ч төсөөлөөгүй үйл явдлаар дүүрэн байсан ба үзэгчдэд ч маш олон асуултыг үлдээгээд дууссан.

Харин хоёрдугаар бүлэг нь ирэх оны дөрөвдүгээр сард гарах төлөвтэй байна.

Эх сурвалж: Naver, All Kpop

#Бидний мэдэхгүй баримтууд #Extracurricular #Netflix