Elon Musk хүүдээ "X Æ A-12" гэдэг нэр өгчээ


Миау | YOLO.MN
2020-05-06

АНУ-ын нэрт бизнесмен, "SpaceX" болон "Tesla" компанийн гүйцэтгэх захирал, зохион бүтээгч гээд дурдаад ч дуусамгүй олон цол гуншинтай Elon Musk болон дуучин Grimes нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа. Гэвч тэдний хүүхдэдээ өгсөн нэр нь олныг гайхшруулж байна. 

Хосууд тавдугаар сарын 4-нд анхны хүүхдээ өлгийдөн авсан бөгөөд алдарт зохион бүтээгч маань хүүхдэдээ "X Æ A-12" гэдэг нэрийг өгсөн байна. Интернэт хэрэглэгчид энэхүү нэрийн утгыг тайлах гэж өөр өөрсдийнхөө таамгийг дэвшүүлж байлаа. Тэгвэл дуучин Grimes энэ талаар тайлбар хийхдээ: 

- ""X" - тодорхойгүй байдлыг илэрхийлнэ
"Æ" - AI /Artificial Intelligence/ гэх товчлолын дуудлага
"A-12" - Бидний дуртай "SR-17" нисэх онгоцны өмнөх загвар. Ямар ч зэвсэг болон хамгаалалтын төхөөрөмжөөр тоноглогдоогүй. Зүгээр л маш хурдтай. Тулаанд ашиглахад тохиромжтой. Ямар ч хор хөнөөл учруулдаггүй"
хэмээн тодорхойлсон байна. Хүмүүс эхэндээ "X Æ A-12" гэх нэрийг зүгээр л тоглоом байх гэж бодож байсан ч хүүхдийн ээж ийнхүү тайлбар хийснээр эргэлзээг улам л даамжруулжээ. 

Мөн тэднээс шинэ төрсөн хүүхэд нь хүү юу, охин уу? хэмээн асуухад дуучин бүсгүй:

- "Би хүүхдээ ямар нэгэн хүйсэнд хамааруулахгүй. Хүүхэд маань өөрөө өөрийнхөө хүйсийг шийднэ. Эрэгтэй эсвэл эмэгтэй гэдэг ойлголт бодит амьдрал дээр бидний мэдэрдэг зүйлээс тэс ондоо" хэмээн хариулжээ. 

Эх сурвалж: Business Insider

#Elon Musk #Grimes