"Мөрөөдлийн гараа: Гадаадад суралцах боломж" арга хэмжээ тун удахгүй...


YOLO.mn | YOLO.MN
2020-04-30

Өсвөр үеийнхэн болон залууст зориулсан "Мөрөөдлийн гараа" арга хэмжээ ес дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. 

Анх 2017 оны наймдугаар сард “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?” сэдвээр зохион байгуулагдаж байсан уг арга хэмжээг Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн Газартай хамтран олон мянган залууст зорилгоо тодорхойлох, түүн рүүгээ тэмүүлэх, мэргэжлээ сонгох, өөрийгөө хөгжүүлэх талаар мэдээлэл өгөх үүднээс 8 удаа цувралаар зохион байгуулаад байгаа билээ. 

Тэгвэл "Мөрөөдлийн гараа" арга хэмжээний энэ удаагийн сэдэв “Гадаадад суралцах боломж” байх бөгөөд хүндэт зочид маань залууст зорилгоо хэрхэн тодорхойлох, түүнийхээ төлөө хэрхэн тууштай ажиллах, гадаадад суралцах ямар ямар боломжуудыг хэрхэн ашиглах тухай яриа өрнүүлэх юм. 

ХҮНДЭТ ЗОЧИД: 

  • Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг Ноён Дэйв Воусен
  • “Fullbox” компанийн Үүсгэн байгуулагч, Сэтгэл судлаач Хатагтай Ц. Дэлгэрмэнд
  • Youth Opportunities ОУБ-ын Монгол дахь төлөөлөгч, Төв Ази хариуцсан зохицуулагч, Мампренёрууд нэгдлийн үүсгэн байгуулагч Хатагтай Ч. Золзаяа
  • “Стартап Монгол” ТББ -ын Гүйцэтгэх Захирал З. Уянга /Чиглүүлэгч/

ХААНА:

"COVID-19" цар тахлын улмаас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор энэ удаагийн үйл ажиллагааг "Startup Mongolia" Фэйсбүүк хуудсаар шууд дамжуулалт хийн хүргэх тул та бүхэн ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР үзэх боломжтой аж. 

ХЭЗЭЭ:

Тавдугаар сарын 7-ны 15:00 цагт

Та уг арга хэмжээнд оролцох бол ЭНД дарж бүртгүүлээрэй. Харин илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай. 

#Мөрөөдлийн гараа #Арга хэмжээ #Залуус