Netflix: "Becoming" номын зохиолоор хийсэн баримтат кино тун удахгүй...


Г. Сарнай | YOLO.MN
2020-04-29

АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Barack Obama-гийн гэргий, АНУ-ын хамгийн анхны өнгөт арьст тэргүүн хатагтай Michelle Obama өөрийн дурдатгал "Becoming" номоо 2018 онд гаргаж байсан билээ. Тэгвэл "Netflix" компани энэхүү номын зохиолоор хийсэн баримтат киногоо тун удахгүй олны хүртээл болгох талаараа мэдэгдлээ. 

Нийт 24 хэл дээр хэвлэгдсэн энэхүү ном нээлтээ хийсэн долоо хоногтоо 1.4 сая хувь борлогдож, 15 хоногийн дотор АНУ-ын 2018 оны хамгийн өндөр борлуулалттай номоор тодорсон билээ. Ингээд АНУ-ын ерөнхийлөгч асан Barack Obama болон Michelle Obama нар 2018 онд "Netflix"-тэй хамтарч ажиллах гэрээнд гарын үсгээ зурсан.

Тэгвэл энэ оны тавдугаар сарын 6-нд нээлтээ хийхээр товлогдоод буй "Becoming" баримтат кинонд Michelle Obama АНУ-ын 34 хотуудаар аялан, "Becoming" номын уншигчидтайгаа уулзаж буй талаар харуулах аж. 

Ингээд албан ёсны трейлэрийг хүлээн авна уу. 

Эх сурвалж: Teen Vogue, First Post

#Michelle Obama #Becoming