Загвар өмсөгч Gigi Hadid БИЕ ДАВХАР болжээ


Сэтгүүлч О.Чинбаяр | YOLO.MN
2020-04-29

Загвар өмсөгч Gigi Hadid болон дуучин Zayn Malik нар анхны хүүхдээ хүлээж байна гэх мэдээллүүд гадаадын томоохон сайтуудад нийтлэгджээ.  

Энэ сарын 23-ны өдөр загвар өмсөгч Gigi Hadid-ийн 25 насны төрсөн өдөр болсон билээ. Тэрээр Инстаграм хуудсандаа гэр бүлийнхэнтэйгээ болон найз залуу Zayn-тайгаа авахуулсан хөгжилтэй зургуудаа хуваалцсан боловч хэн ч түүнийг бие давхар гэдгийг анзаарахааргүй байлаа. 

Тэгвэл саяхан тэдний гэр бүлтэй дотно харилцаатай байдаг хэд хэдэн ойрын эх сурвалжууд Gigi Hadid-ийг 20 долоо хоногтой бие давхар гэдгийг мэдэгдсэн байна. Хосууд энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч Elle, E! Online, Vulture, Insider, Cosmopolitan зэрэг томоохон сайтуудад энэ талаарх мэдээлэл нийтлэгджээ. Баттай эх сурвалжуудын хэлж буйгаар:

- "Хосууд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эргэн нийлэхдээ энэхүү харилцаа тэдний хэн хэнд нь үнэхээр чухал гэдгийг ухаарсан байх. Ямартай ч одоогоор хосууд, хоёр талын гэр бүлийнхэн маань аль аль нь үнэхээр их баяртай байгаа" гэжээ. 

Эх сурвалж: Elle, Vulture, Insider

#Gigi Hadid #Zayn Malik