Гарын хуурайшсан арьсыг хэрхэн ЧИЙГШҮҮЛЭХ вэ?


Т.Мөнхжин | YOLO.MN
2020-04-28

Монгол шиг эрс тэс уур амьсгалтай оронд, тэр тусмаа хаврын улиралд онцгой чийгшүүлэлт болон арчилгааг хийхгүй л бол нүүр болон гарын арьс хуурайшин, саарьтах хандлагатай байдаг. Гэхдээ та ямар ч тос түрхсэн арьс тань нэг л чийгшил авахгүй, хуурайшсан хэвээрээ л байвал бидний хүргэж буй энэхүү зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй.

ЧИЙГШҮҮЛЭХ ТОС

Мэдээж "COVID-19" цар тахлын улмаас бид гараа илүү сайн угаах болсон нь үнэн. Гараа бактерийн эсрэг савангаар угааж, гар ариутгагч түрхэх бүрд арьсан дахь чийгшил нь буурч байгааг та мэдэрч л байгаа байх. 

Энэ тохиолдолд гарандаа түрхэж буй тосны найрлагыг чухалчлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл детролатум, диметикон зэрэг бодис агуулсан тосыг хэрэглэхээс зайлсхийж гиалуроны хүчил, глицерин агуулсан тосыг сонгон хэрэглээрэй. 

ОРОЙН АРЧИЛГАА

Арьс чийгийг хүлээн авах хамгийн тохиромжтой үе бол оройн цаг. Хэрвээ оройдоо тос түрхээд ч онцын нөлөө үзүүлэхгүй байвал гараа сайтар тосолсны дараа зориулалтын бээлий өмсөөд унтаарай. Мөн энгийн тос хэрэглэхээс гадна зуун наст, кокосын тос зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг.

АРЬС ГУУЖУУЛАГЧ

Гарын арьсаа гуужуулснаар түрхсэн тос тань арьсны гүнд хүртэл шингэх боломжтой болдог. Тиймээс долоо хоногт 1-2 удаа гарын арьсаа гуужуулж хэвшээрэй. Гуужуулагч хийх арга: 

Орц: 

  • Кокосын тос /2 ц.х/
  • Элсэн чихэр /2 х.х/

Заавар: 

Орцуудыг сайтар хутгасны дараа гарандаа түрхээд, 1-2 минутын хугацаанд зөөлөн массажлаад усаар зайлаарай. Мөн үүний оронд кофены шаар + зөгийн бал + кокосны тос гэсэн орцоор гуужуулагч хийн хэрэглэх боломжтой шүү. 

АРЬС ЗӨӨЛРҮҮЛЭГЧ

Гараа төрөл бүрийн амин дэм бүхий усанд дүрж дэвтээх нь арьсыг чийгээр хангах эрчимжүүлсэн эмчилгээ гэж хэлж болно. 

Орц: 

  • Нунтаг овьёос /250 гр/
  • Оливын тос /3 х.х/

Заавар: 

Саваа бүлээн усаар дүүргээд, орцуудаа хийгээд сайтар хутгаарай. Үүний дараа гараа усандаа дүрж 10-15 минут байлгана. Оливын тос чийгшүүлэх үйлчилгээ сайтайгаас гадна E витаминаар баялаг учраас аливаа халдвараас сэргийлнэ. 

Эх сурвалж: Bright Side

#Зөвлөгөө #Арьс арчилгаа #Гар