“Love Alarm” цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Э.Цовоо | YOLO.MN
2020-04-28

Бид өмнөх дугаараараа ер бусын адал явдалт цувралд дуртай уншигчдадаа зориулан “Chilling Adventures of Sabrina” цувралын талаарх сонирхолтой баримтуудыг хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаагийн дугаарт сэтгэл догдлом хайр дурлалын түүхийг өгүүлэх “Love Alarm” цувралын талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна. 

Киноны үнэлгээ /IMDb/: 7.5/10
Киноны үнэлгээ /MyDRAMAList/: 8/10
Эхний анги цацагдсан огноо: 2019 оны наймдугаар сарын 22 
Нийт бүлгийн тоо: Одоогийн байдлаар 8 анги бүхий 1 бүлэг гарсан. Харин 2-р бүлэг нь энэ намар олон нийтийн хүртээл болох төлөвлөгөөтэй байна. 

Үйл явдал: Хайрын сэрүүлэг буюу “Love Alarm” хэмээх аппликейшн олны дунд ихээхэн алдаршина. Учир нь энэхүү аппликейшний тусламжтайгаар өөрт чинь сайн хүн чамтай 10 метрийн зайд ойртоход дохиолол дуугарах юм. 

Киноны үйл явдал нэгэн ахлах сургуульд өрнөх бөгөөд Kim Jo Jo охинд сайн болсон хоёр найз Hwang Son Oh болон Lee Hye Young нарын ээдрээт хайрын гурвалжны тухай түүхийг өгүүлнэ. 

NETFLIX ORGINALS

"Love Alarm"нь "Netflix Originals" буюу Netflix-ийн захиалгаар хийгдсэн цуврал учир БНСУ-ын телевизийн сувгуудаар цацагдалгүйгээр зөвхөн Netflix-д тавигдсан. Энэ төрлийн цувралуудын давуу тал бол цувралын бүх анги нэгэн зэрэг цацагддаг явдал билээ. Тиймээс долоо хоногт 2 анги үзчихээд дараагийн долоо хоногийг хүлээх шаардлагагүй гэсэн үг юм. 

ЖИНХЭНЭ “LOVE ALARM” АППЛИКЕЙШН БАЙДАГ

Бодит амьдрал дээрх "Love Alarm" аппликейшн цуврал гарсны дараа бүтээгдсэн. Кинон дээр дүрслэгддэг шиг чамд сэтгэлтэй хүн чамтай 10 метрийн зайд ойртоход дохиолол дуугарахгүй ч чамтай харилцаж байгаа хүн 10 метрийн зайд ойртоход дохиолол дуугарах аж. Уг аппликейшнийг зөвхөн Android үйлдлийг системтэй утсанд суулгах боломжтой бөгөөд БНСУ-д л ашиглах боломжтой гэнэ. 

ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮРД AHN HYO-SEOP ТОГЛОХ БАЙСАН

Канад-Солонгос гаралтай жүжигчин, дуучин Ahn Hyo-seop-д энэхүү цувралын Hwang Son Oh-ийн дүрийн саналыг тавьсан ч тухайн үед "Abyss" (2019) цувралд тоглох саналыг хүлээн авчихсан байсан тул татгалзсан байна. 

МАНГА ЗОХИОЛООС СЭДЭВЛЭСЭН

Сүүлийн үед олон олон үзэгчидтэй болоод буй "Kingdom", "Itaewon Class" зэрэг цувралуудыг комик номын зохиолоос сэдэвлэн бүтээсэн бол "Love Alarm" цувралыг зохиолч Cheong Kye Yeong-ийн ижил нэрт webtoon зохиолоос сэдэвлэн бүтээжээ. 

ЖҮЖИГЧДИЙН БҮРДЭЛ

Уг цувралд тоглосон жүжигчдийн ихэнх нь шинэ залуу жүжигчид байсан нь олны анхаарлыг ихэд татсан байна. Мөн энэ цуврал бол жүжигчин Song Kang-ийн гол дүрд нь тоглосон анхны цуврал билээ. 

ҮЗЭГЧИД ХОЁР ХУВААГДАВ

Цувралын эхний бүлгийг үзсэн хүмүүс хоёр хэсэг болон хуваагдаад байгаа билээ. Учир нь зарим үзэгчид Kim Jo Jo охиныг Hwang Son Oh-той нийлээсэй гэж хүсэж байгаа бол үлдсэн хэсэг нь Lee Hye Young-ийг сонгоосой гэж найдаж байгаа аж. 

WEBTOON ЗОХИОЛ ДЭЭР KIM JO JO LEE HYE YOUNG-ИЙГ СОНГОДОГ

Зохиолын эх хувь буюу webtoon зохиол дээр Kim Jo Jo нь Lee Hye Young-ийг сонгодог. Гэвч зарим тохиолдолд кино зохиолын үйл явдал эх бичвэрийнхээсээ зөрөх тохиолдол байдаг тул 2-р бүлэг гарахыг л хүлээх нь дээ. 

Эх Сурвалж: Hype

#Бидний мэдэхгүй баримтууд #Love Alarm #Netflix