Англи хэлний уншлагын “Creative Reading Marathon”-ий бүртгэл явагдаж байна


Сондор | YOLO.MN
2020-04-27

Маш олон хүүхэд залуучууд богино хугацаанд өөрийн Англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхийн тулд сургалтын төв, хувийн багш гэх мэтээр олон аргыг ашиглаж үздэг. Гэвч тэрхүү зорилгодоо бүрэн дүүрэн хүрсэн нь цөөн байх бөгөөд өөрийн зорилгоо биелүүлж хэлээ сайжруулсан түүхүүдийн дийлэнхи нь өөрөө бие дааж сурсан байдаг.

Дэлхий нийтээр хөл хорио тогтоогоод буй энэ үед хүн бүр өөрийгөө хөгжүүлэхээр зорьж байна. Ялангуяа дийлэнхи залуучууд гэрийн нөхцөлд интернэт орчныг ашиглан хэрхэн Англи хэлээ сайжруулах талаар судалж байгаатай холбогдуулан бид нэгэн СОНИРХОЛТОЙ хөтөлбөрийн талаар мэдээллийг хүргэж байна.

Энэ бол “Creative reading Marathon буюу Бүтээлч уншлагын марафон” юм. Энэхүү марафоны талаар дуулж амжаагүй залуусдаа товчхон мэдээлэл өгөхөд:

Та өөрийн түвшинд тохирсон, мөн өөрийн сонирхсон номыг англи хэл дээр хэзээ ч хаанаас ч унших боломжийг олгосон хөтөлбөр юм. Дээрх марафонд оролцохын тулд танд зөвхөн утас тань эсвэл компьютер, таблетын аль нэг нь байхад хангалттай бөгөөд та Xreading цахим номын сангийн эрхтэй байх ёстой. 

Лингорс компанийн хувьд XReading цахим номын сангийн төлөөлөгч байгууллагаар Монголд  2018 оны 6 дугаар сараас хойш ажиллаж байна. Тиймээс англи хэл суралцагсдыг Extensive reading аргачлалаар дамжуулан хэлний түвшингээ ахиулах, унших, бичих дадал зуршилтай болгох зорилгынхоо хүрээнд Англи хэлний уншлагын “Reading Marathon” хөтөлбөрийг 2019 оноос хойш зохион байгуулаад байгаа бөгөөд марафонд оролцогчид Xreading цахим номын санд буй 25 хэвлэлийн компанийн анхан шатнаас эхлээд ахисан хүртэл 15 түвшний 1100 гаруй англи номноос сонголтоо хийнэ уншина. Ихэнхи ном аудиотой учраас суралцагчид дуудлагаа сайжруулах боломжтой.

Ингээд xreading номын сан болон Extensive reading аргачлал мөн  2020 оны  5 дугаар сарын 1-ээс эхлэх гэж буй “Creative reading Marathon буюу Бүтээлч уншлагын марафон” -ий талаар танд хэрэгтэй мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

 Xreading.com цахим номын сан болон Extensive reading аргачлал гэж юу вэ?
Хүн болгон бие даан хичээлээсээ гадуур өөрт бүрэн ойлгогдох номыг англиар уншихыг тогтмол болгон сурахыг extensive reading аргачлал гэнэ.

Extensive reading гэдэг нь өөрийн түвшинд тохирсон, сонирхсон номоо ямар нэгэн хүнээс хамааралгүйгээр өөрөө бие даан уншиж сурахад шалгарсан шилдэг аргачлал юм. Энэхүү Extensive Reading аргачлалыг хамгийн үр дүнтэйгээр хэрэгжүүлэх боломжийг Xreading цахим номын сан олгодог (www.xreading.com) бөгөөд тус цахим номын сангаар дамжуулан та хэдийд ч хаанаас  ч англи хэлээ сайжруулах боломжтой. Цахим номтой бол та шинэ ном авах эсвэл номын сангаас ном авахын тулд гэрээ орхин гарах шаардлагагүй бөгөөд хүссэн төрлийн номоо орон дээрээ хэвтэж байхдаа л унших, сонсох боломжтой байдгаараа давуу талтай. Хамгийн гол нь таны түвшинд тохирсон номнууд байх тул  ойлгохгүй байх вий гэсэн асуудал танд огт гарахгүй.

Тун удахгүй эхлэх гэж байгаа “Creative reading Marathon буюу Бүтээлч уншлагын марафон”-нд ороцохын тулд та юуг мэдэж байх ёстой вэ?
- Марафонд оролцоход ямар нэг хураамжгүй бөгөөд та зөвхөн XReading цахим номын сангийн эрхтэй байхад болох юм.

Бүртгэл 2020.04.18-ны өдөр эхэлж, 2020.04.28-ны өдрийг дуустал явагдах тул та яг одоо бүтгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

(Мөн Та бүхэн FB: Extensive readers in Mongolia фэйсбүүк группд заавал нэгдсэн байх шаардлагатай. Линк: https://www.facebook.com/groups/730525186962747/

Бүртгэлээ баталгаажуулахын тулд Lingors фэйсбүүк хуудас дахь  доорх  #Creative Reading Marathon постыг public тохиргоотой share хийж, 3 найзаа мention хийнэ.

https://www.facebook.com/photo?fbid=2613744022279229&set=a.2054624274857876

Марафонд оролцогчид нь XReading цахим номын сангийн эрхээ авахын тулд дараах хугацааны ангиллаас сонгоно. Үүнд:

  1. 3 сарын эрх- 45 000 төгрөг
  2. 4 сарын эрх- 50 000 төгрөг
  3. 6 сарын эрх -60 000 төгрөг
  4. 12 сарын эрх 100 000 төгрөг

Та Хаан банк, Lingors, 5220046142 тоот дансанд гүйлгээний утга хэсэгт Marathon гэж бичин өөрийн имэйл хаяг, гар утасны дугаарыг бичиж гүйлгээ хийснээр цахим номын сангийн эрхээ имэйлээр хүлээн авна. Мөн Анги, хамт олон, сургууль, байгууллагаараа нэг групп болж оролцох боломжтой. Энэ тохиолдолд тухайн бүлэгт гишүүдээ хянах боломжтой админ эрхийг бүлгийн удирдагчид олгох юм.

МАРАФОНД ОРОЛЦОГЧДОД ЯМАР БОЛОМЖУУДЫГ ОЛГОХ ВЭ?
Лингорсын Online Writing Teacher үйлчилгээний нэг сарын төлбөр 40 000 төгрөг бөгөөд зөвхөн энэхүү Creative Reading Marathon-д оролцогчдод үнэ төлбөргүй хамрагдах боломжийг олгож байгаа бөгөөд энэхүү үйлчилгээ нь тухайн оролцогчдын англиар бичих чадварыг сайжруулахад чиглэнэ.

•Оролцогчид марафоны хугацаанд туршлага хуваалцах подкаст, менторуудын Live-ийг долоо хоногт нэг удаа хүлээн авна.

•Марафонд оролцогчдын явцын мэдээллийг Extensive Readers in Mongolia фэйсбүүк группд Долоо хоног бүрийн Даваа гаригт байршуулах ба оролцогчид өөрсдийгөө хэрхэн оролцож байгааг ил тод хүлээн авна. Тухайн явцын мэдээний агуулгад оролцогчийн овог нэр, харьяалах институт, уншсан номын тоо, сонссон цаг, долоо хоног бүрийн гүйцэтгэлийн мэдээлэл зэрэг багтана.

ТАНЫГ ЯМАР ШАГНАЛ ХҮЛЭЭЖ БАЙГАА ВЭ?

Мэдээж марафонд амжилттай оролцогчид шагналтай бөгөөд шилдэг оролцогч ном уншихад хамгийн тохиромжтой эд болох Киндл-ийг өөрийн болгохоос гадна бусад олон боломжуудын эзэн болно.

I байр- Өргөмжлөл, Amazon kindle Fire HD8, “IELTS институт” сургалтын төвийн IELTS-д бэлтгэх 4 сарын хугацаатай сургалтад 70 хувь хөнгөлөлттэй үнээр хамрагдах эрх, Youth Opportunities Mongolia байгууллагын ecoaching онлайн сургалтад хамрагдах эрх.

II байр- Өргөмжлөл, Amazon kindle Fire HD7, Хамтран зохион байгуулагч байгууллагуудын шагнал, “IELTS институт” сургалтын төвийн IELTS-д бэлтгэх 4 сарын хугацаатай сургалтад 50 хувь хөнгөлөлттэй үнээр хамрагдах эрх, Youth Opportunities Mongolia байгууллагын ecoaching онлайн сургалтад хамрагдах эрх

III байр- Өргөмжлөл, Amazon kindle Fire HD7, Хамтран зохион байгуулагч байгууллагуудын шагнал, “IELTS институт” сургалтын төвийн IELTS-д бэлтгэх 4 сарын хугацаатай сургалтад 30 хувь хөнгөлөлттэй үнээр хамрагдах эрх, Youth Opportunities Mongolia байгууллагын ecoaching онлайн сургалтад хамрагдах эрх

Тусгай шагнал: Шилдэг багш шалгаруулах

Сурагчдынх нь амжилтын нэгдсэн дүнгээр шилдэг нэг багшийг шалгаруулж өргөмжлөл, Amazon Kindle Fire HD8 шагнал болон Youth Opportunities Mongolia байгууллагын ecoaching онлайн сургалтад хамрагдах эрх болон Монголын Дөрвөн Навч хүүхэд залуучуудын байгууллагын зүгээс ном бэлэглэнэ.

БАРИАНДАА ШАЛГАРСАН БҮХ ОРОЛЦОГЧДОД:

Марафоны үндсэн нөхцлийг хангаж, бариандаа орсон бүх оролцогчдод сертификат болон дараах эрхийн бичгийг олгоно.

• Лингорсын зүгээс online writing үйлчилгээнд хамрагдах нэг сарын эрх

• Read More Kindle Цахим номын дэлгүүрээс худалдах авах үнийн дүнгээс 10 хувийн хөнгөлөлт эдлэх

• Youth opportunities байгууллагаас зохион байгуулагдах хэмжээнд тодорхой хувийн хөнгөлөлт эдлэх эрх

• “IELTS институт” сургалтын төвийн IELTS-д бэлтгэх 4 сарын хугацаат сургалтад 10 хувийн хөнгөлөлт эдлэх эрх

Шилдэг оролцогчдын шалгаруулалтад “Үнэлгээний баг” гарган, оролцогчдын бүтээлч байдал болон гүйцэтгэлд үндэслэн, шагналт байрын оролцогчдыг шалгаруулна.

Хаалтын арга хэмжээ 2020.06.06-ны өдөр онлайнаар шууд явагдах бөгөөд урьдчилан хаалтын арга хэмжээний хөтөлбөр, мэдээллийг хүргэх болно.

Англи хэлний ямар түвшинтэй хүмүүс оролцох боломжтой юу? Насны ангилал бий юу?
Өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй хүн бүрт Лингорсын хамт олон туслахад бэлэн бөгөөд марафонд оролцох боломж нээлттэй. Энэ удаагийн марафонд насны ангилалгүй бөгөөд хүн бүрт нээлттэй. Тун удахгүй мөн багш нар зориулсан сурагчдын зуны амралтад зориулсан гэх мэт олон олон марафонууд зохион байгуулагдахыг энэ дашрамд цухас дурдъя.

Өмнөх оролцогчдын туршлагыг танилцах боломжтой юу?
Өмнөх оролцогчдын туршлагыг ЭНД-ээс үзнэ үү.

Харин мэргэжлийн багшийн зөвлөгөөг ЭНД дарж үзээрэй.

Эцэст нь дахин сануулахад, Бүртгэлийн хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 28 буюу ирэх Мягмар гарагийг дуустал явагдах тул Та бүхэн цаг алдалгүй бүртгүүлээрэй. Бүртгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Lingors (https://www.facebook.com/lingors/) албан ёсны фэсбүүк хуудас мөн Extensive readers in Mongolia фэйсбүүк группээс аваарай.  (https://www.facebook.com/groups/730525186962747/)

Утсаар мдээлэл авахыг хүсвэл 75059025, 9900-9025 дугаараар холбогдоорой.

#англихэл