Бүх цаг үеийн ХАМГИЙН ШИЛДЭГ арван К-Драма


Э.Цовоо | YOLO.MN
2020-04-22

БНСУ-ын кино урлаг маш хурдтайгаар өсөн дэвжиж буйг "Parasite" (2019) уран бүтээлээс харж болно. Тэд дан ганц бүрэн хэмжээний кино ч гэлтгүй олон ангит бүтээлүүдээрээ ч чамгүй амжилтуудыг олдог. Тиймээс кабелийн телевизийн хамгийн өндөр үзүүлэлттэй 10 К-Драмаг хүргэж байна. Үүнээс хэдийг нь үзсэнээ сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй. 

10. THE LADY IN DIGNITY

Төрөл: Нууцлаг, гэмт хэрэг
Гарсан он: 2017
Нийт анги: 20
Үзүүлэлт: 12% /Энэхүү киноны төгсгөлийн анги зурагтаар гарах үед зурагт үзэж байсан хүмүүсийн 12.% хувь нь уг киног үзэж байсан гэсэн үг юм/
Үйл явдал: Woo A-Jin бол баян чинээлэг айлын хүүтэй гэрлэж тансаг амьдралаар амьдарч ирсэн нэгэн. Гэвч нөхөр нь түүнээс урвасан байлаа. Харин Park Bok-Ja хэмээх нууцлаг бүсгүй Woo A-Jin-тай танилцсанаар киноны үйл явдал үргэлжилнэ.

9. SIGNAL

Төрөл: Гэмт хэрэг, адал явдалт
Гарсан он: 2016
Нийт анги: 16
Үзүүлэлт: 12.5%
Үйл явдал: Нэгэн цагдаа ажиллахаа больсон станц дуугарч байхыг санамсаргүй байдлаар олж мэднэ. Ингээд тэрхүү станцаар дамжуулан өнгөрсөнд амьдарч буй цагдаатай холбогдож шийдэгдээгүй хэргүүдийг хамтдаа илрүүлнэ.

8. 100 DAYS MY PRINCE

Төрөл: Түүхэн, инээдэм, хайр дурлал
Гарсан он: 2018
Нийт анги: 16
Үзүүлэлт: 14.4%
Үйл явдал: Угсаа залгамжлах ханхүү нэгэн өдөр ор сураггүй алга болно. 100 өдрийн дараа буцаж ирэх тэрээр 100 өдрийн турш хаана, юу хийж явсан бол? 

7. ITAEWON CLASS

Төрөл: Драм
Гарсан он: 2020
Нийт анги: 16
Үзүүлэлт: 16.5%
Үйл явдал: Шударга бусаар шоронд орж, аавыгаа ч харамсалтайгаар алдсан нэгэн залуу өшөөгөө авахын тулд Итэвон дүүрэгт өөрийн гэсэн ресторанаа нээх бөгөөд төсөөлөөгүй олон адал явдалтай учрах болно.

6. MR.SUNSHINE

Төрөл: Түүхэн, хайр дурлал
Гарсан он: 2018
Нийт анги: 24
Үзүүлэлт: 18.1%
Үйл явдал: Жусоны их үймээний үе болох 1871 онд ээж аавыгаа харамсалтайгаар алдсан хүү Америкийн усан онгоцонд суун зугтдаг. Тэрээр эргэн ирэхдээ Америкийн цэргийн офицер болсон байх бөгөөд өөрийн дурлаж болохгүй бүсгүйд сэтгэл алдарна. Хайр сэтгэлээс гадна улс хоорондын тэмцэл, үймээнийг сонирхолтойгоор харуулж чадсан гунигт кино юм.

5. GOBLIN

Төрөл: Хайр дурлал
Гарсан он: 2016
Нийт анги: 16
Үзүүлэлт: 18.6%
Үйл явдал: Kim-Shin бол эрт цагт дийлдэшгүй генерал явсан ч гүтгэгдэн нас бардаг нэгэн. Ийнхүү тэрээр өшөө хорслоосоо болж мөнх амьдралтай чөтгөр болон хувирдаг ба өөрийн сүйт бүсгүйгээ олбол түүний мөнх амьдралын хараал дуусаж амар амгаланг олох боломжтой байв. Гэвч 900 жилийн турш хайж явсан сүйт бүсгүйгээ олсон ч бүх зүйлс түүний хүссэнээр болсонгүй.

4. REPLY 1988

Төрөл: Хайр дурлал, инээдэм
Гарсан он: 2015
Нийт анги: 20
Үзүүлэлт: 18.8%
Үйл явдал: Солонгос улсын иргэд 1988 онд хэрхэн яаж амьдарч байсан талаар таван гэр бүлээр төлөөлүүлэн үзүүлэх уг кинонд найз нөхдийн нөхөрлөл, хайр сэтгэл болон тухайн үеийн хөгжил дэвшлийг тод томруунаар өгүүлэх болно.

3. THE WORLD OF THE MARRIED

Төрөл: Драм
Гарсан он: 2020
Нийт анги: 16
Үзүүлэлт: 20%
Үйл явдал: Нэгэн бүсгүй амжилттай карьер, аз жаргалтай гэр бүл, мөнгө хөрөнгө гээд юугаар ч дутахгүй амьдардаг байлаа. Гэвч нэг өдөр түүнийг эргэн тойрных нь бүх хүмүүс өөрийг нь хуурч байгааг мэдсэнээр түүний амьдралд төсөөлөгдөөгүй өөрчлөлт гарна.

2. CRASH LANDING ON YOU

Төрөл: Хайр дурлал
Гарсан он: 2019
Нийт анги: 16
Үзүүлэлт: 21%
Үйл явдал: Амжилттай яваа залуу бүсгүй шүхрээр гулгаж байх үедээ хүчтэй салхины улмаас Хойд Солонгост ослын буулт хийнэ. Улмаар цэргийн ахмад залуутай учирч, залуу ч түүнийг нутагруугаа буцахад тусалдаг. Гэвч тэд бие биедээ дурласан байлаа.

1. SKY CASTLE

Төрөл: Драм
Гарсан он: 2018
Нийт анги: 20
Үзүүлэлт: 23.7%
Үйл явдал: Баячуудын амьдардаг “Тэнгэрийн цайз” хэмээх газар дөрвөн гэр бүл амьдарна. Тэд гаднаасаа аз жаргалтай, баян тансаг, ухаалаг хүүхдүүдтэй мэт харагдах боловч энэ нь зүгээр л тэдний өнгөн амьдрал байв. Яг үнэндээ “Тэнгэрийн цайз” дотор юу болдог бол?

Эх сурвалж: Wikipedia

#К-Драма #Кино #Шилдэг