
Эрт орой хэзээ нэгэн цагт хүмүүс алга болчихлоо гэдгийг амьтад анзаараад газар нутагтаа амар тайван явах боломжтой болох байсан. Яг л ийм явдал Өмнөд Африкийн "Крюгер" зэрлэг амьтдын цэцэрлэгт хүрээлэнд болжээ. Арслангууд хүн явахаа больсон гэдгийг анзаараад зам дээр унтацгаасан байна.
![]()
Цэцэрлэгт хүрээлэнгийн хамгаалагч Ричард Соури эргүүл хийж явахдаа энэ дүр зургийг харжээ. Тус хүрээлэн хөл хорионы улмаас гуравдугаар сарын 25-ны өдрөөс хойш хаалттай байгаа ч Соури амьтдын байр байдлыг ажиглах, хулгайн анчдыг шалгах ажлаа хийсээр байгаа юм.
Ийм дүр зургийг ихэвчлэн шөнийн цагаар, хүрээлэнд хэн ч байхгүй үед харж болдог байна. Гэвч өдрийн цагаар ч хүнгүй болсон тул арслангууд зам дээр хэвтжээ.

Ричард Соури эдгээр ховор зургуудаа машинаасаа гар утсаараа авсан байна. Түүнийг зураг авах үед арслангууд бөх унтсан мэт хэвтэж, хажуугаар нь хүн өнгөрөхийг ч үл тоосон аж.
“Арслангууд машинтай хүн харсаар дасчихсан. Амьтан болгон явган хүнээс айдаг зөн совинтой. Тиймээс би тэдэн рүү явган ойртсон бол хэзээ ч намайг өөрсдөдөө ингэж ойртуулахгүй байсан” хэмээн Соури тайлбарласан байна.
Эх сурвалж: ВВС
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!