"Hospital Playlist" цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Э.Цовоо | YOLO.MN
2020-04-14

"Бидний мэдэхгүй баримтууд" цувралын өмнөх дугаараар "I Am Not Okay with This" цувралыг онцолсон бол энэ удаагийн дугаараар “Hospital Playlist” киног онцолж байна.

Киноны үнэлгээ /IMDb/: 7.8/10
Киноны үнэлгээ /MyDRAMAList/: 9.1/10
Эхний анги цацагдсан огноо: 2020 оны гуравдугаар сарын 12
Сүүлийн анги цацагдах огноо: 2020 оны тавдугаар сарын 28
Үйл явдал: 1999 онд Анагаахын сургуульд элсэн орсон 5 найзууд өдгөө хамтдаа нэгэн эмнэлэгт ажиллаж, нэгэн хамтлагт хөгжим тоглоцгоож байна. 

1. ЖҮЖИГЧДИЙН ХАМТРАЛ

БНСУ-ын олон ангит кинонууд ихэвчлэн голлох 1 эрэгтэй, 1 эмэгтэй дүрийн хоорондын үйл явдал дээр төвлөрдөг. Харин энэхүү цувралын хувьд 5 гол дүрийн амьдрал дээр төвлөрөх бөгөөд үзэгчид өмнө нь эдгээр жүжигчдийг хэзээ ч нэг киноноос харна гэж бодож байгаагүй аж. 

2. "REPLY" ЦУВРАЛТАЙ ТӨСТЭЙ МЭДРЭМЖ

“Hospital Playlist” цувралын найруулагч Shin WonHo болон зохиолч Lee Woo-jeong нар “Reply 1988”, “Reply 1994”, “Reply 1997” зэрэг цувралууд дээр хамтран ажиллаж байсан туршлагатай. Тиймээс энэхүү цувралаас "Reply" цувралын өнгө аяс үл ялиг мэдрэгдэх болов уу? 

3. УДААН ХУГАЦААНЫ БЭЛТГЭЛ

Гол дүрийн 5 залуу эмчийн дүрээс гадна амьд хөгжмийн хамтлагийн гишүүдийн дүрийг бүтээдэг учир кино зураг авалтыг хийж эхлэхээс өмнө 3 сарын хугацаанд хамтдаа хөгжмийн бэлтгэл хийдэг байсан гэнэ. 

4. ЭМЧ НАРЫН АМЬДРАЛ

Үзэгчид уг цувралыг эмч нарын амьдралыг харуулсан бусад кинонуудтай харьцуулахад илүү "амьдралтай" болсон хэмээн сайшааж байгаа аж. Өөрөөр хэлбэл та "Hospital Playlist" цувралаас эмч нарын завгүй цагийн хуваарь, өвчтөнийхөө төлөө чадах бүхнээ зориулж байгаа байдал зэрэг сэтгэл өвтгөм дүр зургуудаас гадна тэдний хоорондын нөхөрлөл, баяр хөөр гээд л олон зүйлийг бодитоор харах боломжтой. Магадгүй та эмч нарын талаар сөрөг, буруу ойлголттой явдаг бол энэ цувралыг үзсэнээр тэрхүү бодлууд тань бага ч гэсэн өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна. 

5. OST

“Hospital Playlist” цувралын хоёр дахь дууг “Red Velvet” хамтлагийн Joy дуулсан бөгөөд дуу нь цацагдсан даруйдаа БНСУ-ын хөгжмийн чартуудад дээгүүр байр эзэлж чамгүй амжилт гаргасан. 

Тэгвэл гурав дахь дууг нь цувралын гол дүрийн жүжигчин Jo Jung-suk дуулсан бөгөөд хоёр дахь дуунаасаа ч өндөр амжилт гаргасан байдаг. 

6. САНААНД ОРОМГҮЙ ДҮР

Цувралын 6-р ангид дуучин, жүжигчин Go Ara тоглосон нь үзэгчдийг багагүй хэмжээний гайхшралд оруулсан гэнэ. Улмаар киноны 6-р ангийн үзэгчдийн хандалт 12.8 хувьд /Энэхүү кино зурагтаар гарах үед зурагт үзэж байсан хүмүүсийн 12.8 хувь нь уг киног үзэж байсан гэсэн үг юм./ хүрснээр өмнөх ангиудтай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлтийг авсан байна. 

Эмнэлэгт болж өнгөрч буй үйл явдлыг харуулсан цувралууд үзэх дуртай залуус маань яг одоо гарч буй энэхүү цувралыг заавал үзээрэй. 

Эх сурвалж: Naver, Soompi

#Бидний мэдэхгүй баримтууд #Hospital Playlist #Netflix