Marvel-ийн комикуудыг ҮНЭГҮЙ унших боломжтой боллоо


Т.Мөнхжин | YOLO.MN
2020-04-08

Marvel компанийн зүгээс дэлхий даяар хөл хорио тогтоосон байгаа энэ хүнд хэцүү үед өөрийнхөө болон бусдын эрүүл, аюулгүй байдлыг ханган гэртээ байгаа фенүүддээ зориулан нэгэн таатай мэдээг дуулгаж байна. Энэ нь юу вэ гэвэл та бүхэн Marvel Unlimited хэмээх үйлчилгээг ашиглан тус компанийн хамгийн алдартай комик бүтээлүүдийг 1 САРЫН ХУГАЦААНД ҮНЭГҮЙ унших эрхтэй болох аж. Тус компанийн зүгээс хийсэн мэдэгдэлд: 

- "Өөрийгөө гэртээ тусгаарлаж буй фенүүд маань дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс тавдугаар сарын 4-ний өдөр хүртэл Marvel Unlimited үйлчилгээнээс өөрийн дуртай комикуудаа үнэгүй үзэх боломжтой болсныг дуулгахад таатай  байна"

Ингээд энэхүү урамшууллын хүрээнд та дараах комикуудыг ҮНЭГҮЙ үзэх боломжтой болжээ. Үүнд: 

  • Avengers vs. X-Men
  • Civil War
  • Amazing Spider-Man: Red Goblin
  • Black Panther Vol. 1 by Ta-Nehisi Coates
  • Thanos Wins by Donny Cates
  • X-Men Milestones: Dark Phoenix Saga
  • Avengers: Kree/Skrull War
  • Avengers Vol. 1: The Final Host by Jason Aaron
  • Fantastic Four Vol. 1: Fourever
  • Black Widow Vol. 1: S.H.I.E.L.D.’s Most Wanted
  • Captain America: Winter Soldier Ultimate
  • Captain Marvel Vol. 1: Higher, Further, Faster, More

Дээрх комикуудыг уншихын тулд та ердөө л "Marvel Unlimited" хэмээх аппликейшнийг утсан дээрээ суулгаад "Free Comics" хэсэгт хандахад л болох аж. 

enlightenedАппликейшнийг татах холбоос: iOS | Androidenlightened


Үүнтэй холбоотой бас нэгэн мэдээллийг дуулгахад Disney компанийн зүгээс коронавирусийн тархалттай холбоотойгоор шинээр гарах кинонуудынхаа нээлтийн хугацааг хойшлуулсан. Ингээд киноны нээлтийн талаар товч мэдээлэл хүргэе.

2020 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 6: "BLACK WIDOW"

Киноны тухайд Black Widow өнгөрсөн үе рүү буцаж өөрийн дайсан Taskmaster-тай тулалдах аж. Энэ оны тавдугаар сарын 1-нд нээлтээ хийхээр товлоод байсан ч арваннэгдүгээр сар хүртэл хойшлох болсон байна. 

Ингээд "Black Widow" киноны албан ёсны трейлерийг хүлээн авна уу. 

2021 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 12: "THE ETERNALS"

"The Eternals" кинонд дэлхий дээр 35'000 гаруй жилийн хугацаанд амьдарч буй үхэшгүй мөнх хүмүүсийн талаар өгүүлдэг. 

Disney кино компанийн зүгээс энэхүү кинонд "Avengers: Endgame"-ийн дараах үйл явдлыг өгүүлэх ба эдгээр үхэшгүй мөнх хүмүүс Deviant дайснуудынхаа эсрэг тулалдах аж. Бид эдгээр жүжигчдийг хамтад нь "The Eternals"-аас өөр ямар ч кинонд харах боломжгүй билээ. 

2021 ОНЫ ТАВДУГААР САРЫН 7: "SHANG-CHI AND THE LEGEND OF THE TEN RINGS"

Анх 1973 онд комик хэлбэрээр гарч байсан энэхүү зохиолыг та дараа жил бүрэн хэмжээний дэлгэцийн бүтээл болсон хувилбараар нь үзэх боломжтой болох нь. Marvel-ийн анхны Ази супербаатарын тухай өгүүлэх тус киноны гол дүрд жүжигчин Simu Liu тоглох бол сүүлийн үед ихэд алдаршаад буй комедиан Awkwafina ч мөн уг кинонд дүр бүтээх аж. 

2021 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 5: "DOCTOR STRANGE IN THE MULTIVERSE OF MADNESS"

Найруулагч Scott Derrickson энэхүү киног Marvel кино ертөнцийн хамгийн анхны аймшгийн төрөл жанрын кино болно гэдгийг мэдэгдсэн. Дүрийн хувьд жүжигчин Benedict Cumberbatch нь Dr. Stepthen Strange-ийн дүрээр эргэн ирэх бол Scarlet Witch буюу жүжигчин Elizabeth Olsen ч мөн дүр бүтээнэ гэв.

2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 18: "THOR: LOVE AND THUNDER"

Жүжигчин Natalie Portman өмнө нь Thor-ийн дурлалт бүсгүйн дүрийг бүтээж байсан бол энэ кинонд ч мөн тоглохоо мэдэгдсэн. Мөн үзэгчдийн хайртай Valkyrie-д жүжигчин Tessa Thompson тоглох болно. 

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 6: "BLACK PANTHER 2"

Wakanda Forevaaaaaaa!

2019 оны "D23" экспо үзэсгэлэнгийн үеэр найруулагч Ryan Coogler энэхүү киноны  бүтэн нэрийг зарлахад арай эрт байна хэмээж байсан. Тиймээс бид зүгээр л хүлээх хэрэгтэй байх. 

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 8: "CAPTAIN MARVEL 2"

Шинжлэх ухааны уран зөгнөлт тус киноны нэгдүгээр ангийн үйл явдал 1990-ээд онд өрнөдөг. Тэгвэл хоёрдугаар ангид үйл явдал аль цаг үед өрнөх эсэх мэдээлэл гараагүй байна. 

Эх сурвалж: Hypebeast, Insider

#Marvel #Комик