“I Am Not Okay with This” цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Э.Цовоо | YOLO.MN
2020-04-07

Бид "Бидний мэдэхгүй баримтууд" цувралынхаа өмнөх удаагийн дугаараар "Itaewon Class" цувралын талаарх сонирхолтой баримтуудыг хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаагийн дугаараар “I Am Not Okay with This” киноны талаарх сонирхолтой баримтуудыг бэлтгэн хүргэж байна. 

1. "NETFLIX ORIGINALS"

"Netflix Originals" гэдэг нь Netflix компанийн захиалгаар бүтсэн цуврал кинонууд юм. Ихэнх тохиолдолд бид энэ төрлийн кинонуудыг зөвхөн Netflix сайтаас л үзэх боломжтой байдаг.

Тэгвэл энэ оны хоёрдугаар сарын 26-нд нээлтээ хийсэн “I Am Not Okay with This” кино нь мөн л "Netflix Originals" ангилалд багтах аж. 

2. "IT" КИНОНЫ ЖҮЖИГЧИД

“IT” уран сайхны киноны нэг болон хоёрдугаар анги аймшгийн кино сонирхогчдыг нэг хэсэгтээ л шуугиулаад амжсан. Тэгвэл тус киноны гол дүрүүдэд тоглосон Sophia Lilis болон Wyatt Oleff нар “I Am Not Okay with This” цувралд дахин хамт тогложээ. Үүнээс гадна дуучин Sia-гийн “Santa’s Coming For Us” хэмээх дууны клипэнд ч мөн хамтдаа тоглож байсан билээ.

3. “THE END OF THE F***ING WORLD” ЦУВРАЛ

Хэдийгээр “I Am Not Okay with This” болон “The End of the F***ing World” цувралууд нь зохиолын хувьд хоорондоо уялдаа холбоогүй ч үйл явдлууд нь ижил цаг хугацаанд өрнөж буйгаараа онцлог юм. Кино сонирхогчид “I Am Not Okay with This” цувралд гол дүрийн охин Syd-ийн тэмдэглэлийн дэвтэр дээр “TEOTFW” буюу “The End of the F***ing World” цувралын нэрийн товчлол бичээстэй байдаг нь уг хоёр цуврал нэгэн он цагийн хэлхээсэнд өрнөж буй үйл явдлуудыг харуулж байна гэж үзэж байгаа аж. 

Мөн шонхор шиг хурц хараатай, хянуур үзэгчид маань киноны нэгэн хэсэгт “The End of the F***ing World" цувралын гол дүр болох James болон Alyssa нарын мэдээг сонины нийтлэл дээр байгааг анзаарсан байна. 

4. ИЖИЛ НЭРТ КОМИК 

Энэхүү цувралыг “The End of the F***ing World” цувралтай холбох бас нэгэн шалтгаан бол зохиолч Charles Forsman. Уг хоёр цуврал нь хоёулаа зохиолч Charles Forsman-ийн номын зохиолоос сэдэвлэгдэн бүтээгдсэн. Та бүхэн киноны постероос харсан бол “I Am Not Okay with This” цувралд "Stranger Things" киноны продюсерүүд ажилласан байна. 

5. CARRIE ЭРГЭЖ ИРСЭН НЬ

1976 онд гарсан "Carrie" хэмээх АНУ-ын алдарт аймшгийн кинонд мөн л супер хүч чадалтай охины талаар өгүүлдэг. Уг киноны гол дүрийн охин болох Carrie-гийн төгсөлтийн үдэшлэг дээрээ цусанд будагддаг үзэгдэл их алдартай. Тэгвэл “I Am Not Okay with This” цувралд ч мөн гол дүрийн охин нь цусанд будагдсан байдалтайгаар гардаг. 

6. ХАР БОЛОН ШАР ӨНГӨ

Энэхүү цувралд хар болон шар өнгийн хослолыг бусад кинонуудтай харьцуулахад харьцангуй их харуулдаг. Та бараг л үзэгдэл бүрд хар болон шар өнгийн хослолыг харах болно. 

7. ХЭНИЙ Ч ТӨСӨӨЛӨӨГҮЙ ТӨГСГӨЛ

Хэдийгээр энэхүү цувралыг 8 ангитайгаар хийнэ гэж анх зарлаж байсан ч Netflix сайтад 7 ангийг л байршуулсан байв. Үүнээс гадна төгсгөлийн 7-р анги үзэгчдийг үнэхээр л шоконд оруулж чадсан уу гэвэл ТИЙМ. Хэдийгээр цувралын 2-р бүлэг гарах эсэх талаар тодорхой мэдэгдэл гараагүй ч үзэгчид 2-р бүлэг гарна гэдэгт бат итгэлтэй байгаа гэнэ. 

Эх сурвалж: Screen Rant

#Бидний мэдэхгүй баримтууд #I Am Not Okay with This #Netflix