Park Seo-joon болон Jun Ji-hyun нарын САНААНД ОРОМГҮЙ хамтрал


Э.Цовоо | YOLO.MN
2020-04-03

Сүүлийн үед "Itaewon Class" цувралаараа олны анхаарлыг ихэд татаад буй жүжигчин Park Seo-joon болон "My Sassy Girl", "Legend of the Blue Sea" зэрэг кинонуудаараа бидний сэтгэлд аль хэдийнэ хоногшсон жүжигчин Jun Ji-hyun нар "Mount Jiri" хэмээх уран бүтээлийн гол дүрүүдэд тоглохоор яригдаж байна. 

Уг бүтээлийг мөн л БНСУ-д нэртэй, чадварлаг найруулагч найруулж байгаа гэдгээрээ онцлог. “Goblin”, “Descendants of the Sun”, “Mr.Sunshine” зэрэг алдартай бүтээлүүд дээр ажиллаж байсан туршлагатай найруулагч Lee Eun-Bok найруулж энэхүү киног найруулж байгаа бол мөн л сүүлийн үед залуусын шимтэн үзэж буй "Kingdom" цувралын зохиолч Kim Eun-hee зохиолыг нь бичсэн байна. 

Зохиолын хувьд Kang Heon-Jo (Park Seo-joon) нь үндэсний цэцэрлэгт хүрээлэнг хамгаалагчаар ажилд ороод удаагүй байгаа шинэхэн ажилтан. Дотроо Жири ууланд болсон нэгэн хачирхалтай үйл явдлын талаарх нууцыг хадгалж явдаг түүний итгэж болох цор ганц хүн бол Seo Yi-Kang (Jung Ji-Hyun). 

Энэхүү кино нь 2021 оны эхэн хагаст олон нийтийн хүртээл болох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд туслах дүрүүдийн сонгон шалгаруулалт одоог хүртэл явагдсаар байгаа юм.

Эх сурвалж: Koreaboo

#Itaewon Class #Legend of the Blue Sea #K-Drama