Ашиглахад хялбар ЦАГ ТӨЛӨВЛӨГЧ аппликейншүүд


Сэтгүүлч Юука | YOLO.MN
2020-04-02

Бусдаас илүү амжилттай яваа хүмүүсийн нууц нь сайтар төлөвлөсөн цаг төлөвлөлт байдаг. Өөрөөр хэлбэл тэдгээр хүмүүс хэзээ ч цагийг дэмий өнгөрүүлдэггүй. Тэд хийх ажлаа өдрөөр, долоо хоногоор эсвэл бүр сараар төлөвлөдөг. Тийм ч учраас цаг төлөвлөлтгүй хүмүүстэй харьцуулахад цагийг маш сайн хэмнэдэг. Иймээс та бүхэнд зориулж дараах төлөвлөгч аппликейшнүүдийг санал болгож байна. Эдгээр аппликейшн нь чухал ажлууд, бие даалт, шалгалтын өдөр зэргийг урьдаас төлөвлөж, бэлдэх хугацаагаа ч зөв хуваарилж сурахад тань туслах болно.

CHIPPER

Тайлбар: Энэ аппликейшн цагаа зөв зохицуулж, төлөвлөхийг хүсдэг оюутнуудад хамгийн сайн тохирно. Хичээлийн хуваариа аппликейшн рүүгээ оруулж, шалгалт болон бие даалт хураалгах өдрүүдээ сануулах боломжтой. Заримдаа бид хичээл хийх гээд суусан ч сайн төвлөрч чадахгүй, дэмий л цагаа үрэх тохиолдол байдаг шүү дээ. Ийм үед аппликейшний “Study” гэсэн хэсэг рүү орж, цаг тохируулах боломжтой. Ингэснээр нэг хичээлд хэдэн цаг зарцуулахаа шийдэж болох юм.

Төлөвлөсөн бүх ажлаа дуусган оноо цуглуулах боломжтой учраас тоглоом тоглож буй мэт сонирхолтой аргаар цагаа хэмнэх боломжтой юм. Нэг сумаар хоёр туулай!

Татах холбоос: iOS | Android /Үйлдлийн систем дээр дарахад уг аппликейшнийг татах холбоос руу шууд үсрэх болно./

TODAIT

Тайлбар: Ямар нэг зүйл хийх гээд суусан ч анхаарал чинь сайн төвлөрдөггүй бол Todait хэмээх аппликейшнийг ашиглаарай. 

Энэ нь бусад аппликейшнээс ирэх мэдэгдлийг хаадаг тул таныг зорилтот ажилдаа төвлөрөхөд тусална. Хийх ажлын жагсаалтаа оруулаад үр дүнгээ графикаар хараарай. Ингэснээр та өөрийн ажлын бүтээмж болон тэдгээр ажлыг хийхэд хэдэн цаг зарцуулсан мэдээллийг цэгцтэй байдлаар боломжтой.

Татах холбоос: iOS | Android /Үйлдлийн систем дээр дарахад уг аппликейшнийг татах холбоос руу шууд үсрэх болно./

EGENDA

Тайлбар: Хэрвээ та аливаа зүйлийг хийхдээ өнгөөр ялгаж тэмдэглэх дуртай бол Egenda аппликейшнийг ашиглаарай. Энэ нь маш энгийн тохиргоотой бөгөөд хийх ажлын жагсаалт, уулзалтын тэмдэглэл зэргээ бичих боломжтой. Мэдээж тэдгээр ажлуудаа өдөр, цагаар нь сануулж болно. 

Татах холбоос: iOS | Android (Free) /Үйлдлийн систем дээр дарахад уг аппликейшнийг татах холбоос руу шууд үсрэх болно./

MY STUDY LIFE

Тайлбар: Нэрнээс нь харахад л оюутан сурагчдад зориулсан төлөвлөгч аппликейшн гэдэг нь харагдаж байна. Энэ нь дээр дурдсан Chipper аппликейшнтэй төстэй боловч илүү дэлгэрэнгүй мэдээлэл оруулж болдгоороо онцлог. Өөрөөр хэлбэл та хичээлийн хуваариа оруулахаас гадна хичээл орох өрөөний дугаар, багшийн тухай мэдээллийг ч нэмж болно. Үүнээс гадна мөн л бие даалт, шалгалт, дадлагын талаарх хуваариа оруулж өдөр, цагийг нь тохируулах боломжтой.

Татах холбоос: iOS | Android (Free) /Үйлдлийн систем дээр дарахад уг аппликейшнийг татах холбоос руу шууд үсрэх болно./

POWER PLANNER

Тайлбар: Эмх цэгцийг нэгдүгээрт тавьдаг хүмүүст Power Planner аппликейшн нэн тохиромжтой. Дээрх аппликейшнүүдийн адил хийх зүйлсийн жагсаалтаа төлөвлөж, өдөр цагаар нь тохируулах боломжтой. Мөн “Google Calendar”-тай хослуулан ашиглавал хэрэглэхэд илүү хялбар байдаг.

Татах холбоос: iOS | Android /Үйлдлийн систем дээр дарахад уг аппликейшнийг татах холбоос руу шууд үсрэх болно./

EASY STUDY

Тайлбар: Та өдөрт хэдэн цагийг хичээл хийхэд зарцуулдаг вэ? Магадгүй шинэ хэл суралцаж байгаа бол хэчнээн цаг зарцуулж байгаагаа тооцож байсан уу? Үгүй бол одооноос цагийн зохион байгуулалтаа төлөвлөж, хуваарьт оруулаад үзээрэй.

Easy Study аппликейшн таны шилдэг туслах болж чадна. Өдөр бүр хийх ёстой хичээлийн чинь жагсаалтыг мэдэгдэж, нэг хичээл хийхдээ хэр их цаг зарцуулж буйг чинь графикаар харуулах болно.

Татах холбоос: iOS | Android /Үйлдлийн систем дээр дарахад уг аппликейшнийг татах холбоос руу шууд үсрэх болно./

SCHOOL PLANNER

Тайлбар: Энэ аппликейшн нь “My Study Life” болон “Chipper” зэрэг аппликейшнүүдтэй төстэй боловч зарим нэг онцгой зүйл бий...

Та өөрийнхөө хичээлийн хуваарь, бие даалт хураалгах өдрөө төлөвлөж бөгөөд үүнийгээ найзуудтайгаа хуваалцах (share) боломжтой. Хөл хорио тогтоосон энэ үед маш сонирхолтой байх болно. 

Татах холбоос: Android /Үйлдлийн систем дээр дарахад уг аппликейшнийг татах холбоос руу шууд үсрэх болно./

Эдгээр төлөвлөгч аппликейшнүүдийг ашигласнаар таны амьдралд ямар эерэг үр дүн гарсныг бидэнтэй хуваалцаарай. 

Амжилт хүсье!

#Planner App #Цаг төлөвлөлт