Michael Jordan-ийн тухай баримтат кино тун удахгүй...


Миау | YOLO.MN
2020-04-04

"COVID-19" халдварын улмаас ихэнх тоглолт болон тэмцээнүүд хойшилсноор спортын ертөнц зогсонги байдалд орсон гэж хэлж болно. Тэгвэл ESPN сувгийнхан энэ хоосон орон зайг нөхөхөөр нэгэн баяртай мэдээг дуулгаад байна. 

Монголчууд бидний хамгийн сайн мэдэх сагсан бөмбөгийн тамирчин бол Michael Jordan гэхэд нэг их буруудахгүй биз. Тэгвэл энэ эрхмийн талаар өгүүлэх 10 анги бүхий баримтат кино нь дөрөвдүгээр сарын 19-нөөс эхлэн олон нийтийн хүртээл болохоор болжээ. Анх зургаадугаар сард нээлтээ хийхээр төлөвлөгдөөд байсан ч шинэ коронавирусийн тархалтын улмаас ийн шийдвэр гаргасан гэнэ. 

Тус баримтат кино нь NBA-ийн 1997-1998 оны улирлын аварга шалгаруулах тэмцээнд Chicago Bulls багийнхан хэрхэн зургаа дахь аваргын цомоо авсан талаар болон үүнтэй холбогдолтой бусад үйл явдлуудыг харуулах аж. 

Мэдээж тамирчин Michael Jordan болон Chicago Bulls багийнхныг харуулсан олон олон баримтат кинонууд байдаг ч "The Last Dance" цувралд өмнө нь олон нийтэд ил болж байгаагүй, ховор дүрсүүдийг ашигласан гэнэ. 

Уг цуврал баримтат кино нь дөрөвдүгээр сарын 19-нөөс эхлэн 5 долоо хоногийн турш Бямба гарагийн орой бүр ESPN сувгаар гарах аж. АНУ-аас бусад улсын үзэгчид уг баримтат киног WatchESPN аппликейшн, Hulu Live TV, Youtube TV зэрэг онлайн стриймингүүд болон Netflix сайтаас хүлээн авах боломжтой гэнэ. 

Ингээд "The Last Dance" баримтат киноны албан ёсны трейлэрийг хүлээн авна уу. 

Эх сурвалж: Highsnobiety, CNN, Footwearnews

#Michael Jordan #Сагсан бөмбөг #Баримтат кино