Жүжигчин Lee Min-ho тун удахгүй эргэн ирнэ


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-03-31

Он гарсаар “Itaewon Class”, “Crash Landing On You” гээд солонгосын хэд хэдэн олон ангит кинонууд үзэгч олны анхаарлыг татан, өндрөөр үнэлэгдээд байгаа билээ. Тэгвэл дөрөвдүгээр сард Netflix болон SBS сувгаар цацагдахаар төлөвлөгдөж буй “The King: Eternal Monarch” цуврал нь зохиол болон жүжигчдийн бүрдлээрээ аль хэдийнэ өндөр хүлээлт үүсгээд байна. 

Найруулагч Kim Eun Sook-ийн ээлжит бүтээл болох энэхүү кино нь параллель ертөнцөд өрнөх үйл явдлыг харуулах ба нэг ертөнцөд нь хаант улс, нөгөө ертөнцөд нь ардчилсан нийгэм ноёлох аж. Тэрээр 2013 оноос хойш найруулагчаар ажиллаж байгаа бөгөөд бидний сэтгэлд маш олон цувралуудаараа хоногшсон нэгэн билээ. Түүний найруулсан олон ангит кинонуудаас дурдвал:

SECRET GARDEN

A GENTLEMAN'S DIGNITY

THE HEIRS

DESCENDANTS OF THE SUN

GUARDIAN: THE LONELY AND THE GREAT GOD

Уг кинонд олон олон цувралуудыг найруулсан туршлагатай найруулагч ажиллах гэж байгаагаас гадна чадварлаг жүжигчдийн баг бүрдсэн нь олны хүлээлтийг улам нэмэгдүүлээд байна. Цувралын гол дүрүүдэд: 

LEE MIN-HO

“Boys Over Flowers” буюу бидний мэдэхээр "F4" киноны баян айлын буржгар үстэй, дураараа зантай Go Jun Pyo хөвгүүний дүрээр бидэнд анх танигдсан жүжигчин Lee Min-ho нь цэргийн албаа амжилттай хаагаад ирсэн цаг саяхан. Тиймээс “The King: Eternal Monarch” цуврал нь түүний завсарлага аваад байсан карьерынх нь үргэлжлэл болж байгаа юм. Маш олон романтик, адал явдалт киноны дүрийг чадварлагаар бүтээсэн тэрээр яалт ч үгүй БНСУ-ын урдаа барьдаг жүжигчдийн нэг билээ. 

KIM GO EUN

Жүжигчин Kim Go Eun нь хамгийн анх 2012 онд "A Muse" хэмээх кинонд тоглосноор жүжигчний гараагаа эхлүүлж байсан билээ. “Cheese In Trap” болон “Guardian: The Lonely and the Great God” зэрэг цувралуудын гол дүрийг амжилттай бүтээснээр олны анхаарлыг татаж байсан тэрээр зөвхөн олон ангит кино төдийгүй "Coin Locker Girl", "Canola", "Sunset in My Hometown" зэрэг бүрэн хэмжээний кинонуудад ч дүр бүтээж байсан туршлагатай. 

WOO DO HWAN

Харин энэ удаад киноны гуравдагч эрэгтэй дүрийг залуу жүжигчин Woo Do Hwan бүтээж байгаа аж. Тэрээр “Save Me”, “Mad Dog” болон Redvelvet хамтлагийн Joy-той хамтран тоглосон "Tempted" зэрэг цувралуудад дүр бүтээснээрээ алдартай. Ингээд та бүхэн дараа сард олны хүртээл болох гэж буй “The King: Eternal Monarch” киноны албан ёсны трейлэрийг хүлээн авч үзнэ үү.

“Чи үнэхээр өөр ертөнцийнх гэж үү?”
“Энд байгаа болов уу? Миний амьд буй шалтгаан”

Эх сурвалж: Soompi, Wikipedia

#Цуврал #Lee Min Ho