“Itaewon Class” цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Э.Цовоо | YOLO.MN
2020-03-29

Бид өмнөх дугаараараа "Kingdom" цувралын талаарх сонирхолтой баримтуудыг бэлтгэн хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаагийн дугаараараа "залуусын цуврал" хэмээн нэрлэгдээд буй "Itaewon Class" цувралын талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

1. "JTBC" СУВГИЙН ХАМГИЙН ИХ ҮЗЭГЧТЭЙ КИНОНЫ НЭГ

“Itaewon Class” цувралын төгсгөлийн анги 16.5 хувийн үзүүлэлттэйгээр “JTBC” сувгийн хоёр дахь "Хамгийн их үзэгчтэй цуврал"-аар тодорсон ба "Бүх цаг үеийн хамгийн  өндөр үзүүлэлттэй цуврал" жагсаалтын зургадугаар байранд бичигдсэн юм.

2. НИЙГМИЙН ЦӨӨНХ ХҮМҮҮСИЙН ТӨЛӨӨЛӨЛ

Бидэнд "Weightlifting Fairy Kim Bok-joo" киноны Seon-Ok-ийн дүрээр танигдсан жүжигчин Lee Joo-Young уг кинонд трансжендер Ma Hyeon-Gi-гийн дүрийг чадварлагаар бүтээсэн билээ. БНСУ-ийн кино урлагт тэр бүр дурдагдаад байдаггүй уг сэдвийг хөндсөнөөрөө тухайн киног үзэх үзэгчид ихээр нэмэгдсэн гэнэ шүү.

Мөн үзэгчид түүнийг шинэхэн жүжигчин хэдий ч дүрдээ маш сайн орж, дүрээ сайн гаргаж чадаж байна хэмээн магтсаар байгаа ажээ.

3. АЛДАРТАЙ КОМИК БҮТЭЭЛЭЭС СЭДЭВЛЭСЭН

Яг л "Kingdom" цувралын адилаар "Itaewon Class" цувралыг ч мөн комик зохиолоос сэдэвлэн бүтээжээ. 

4. ГОЛ ДҮРҮҮД ӨӨР БАЙХ БОЛОМЖТОЙ БАЙСАН

Комик зохиол уншигчдын дунд “Хэрвээ "Itaewon Class" комик дэлгэцийн бүтээл болох боломжтой бол гол дүрүүдэд нь ямар жүжигчид илүү тохирох вэ?” гэсэн санал асуулгад Park SaeRoYi-гийн дүрд жүжигчин Yoo Ah In тодорсон бол Jo Yiseo-гийн дүрд жүжигчин Kim Ji-Won тэргүүлжээ.

5. BTS ХАМТЛАГ БОЛОН ITAEWON CLASS

BTS хамтлагийн V болон жүжигчин Park Seo-Joon нар маш сайн найзууд. Тэгвэл V уг цувралын төгсгөлийн ангийн үеэр цацагдсан “Sweet Night” дууг дуулсан ажээ. Дуу нь цацагдсан дариудаа хөгжмийн чартуудад дээгүүр байр эзэлсэн гэнэ шүү.

6. ТӨГСГӨЛИЙН АНГИЙН ХАНХҮҮ

Цувралын төгсгөлийн ангид жүжигчин Park Bo-Gum туслах дүр бүтээсэн билээ. Ийнхүү түүнийг үзэгчид “Төгсгөлийн ангийн ханхүү” хэмээн нэрийдээд байгаа бөгөөд тус цувралын найруулагч хэлэхдээ:

- “Бид энэ дүрд зөвхөн Park Bo-Gum л төгс тохирно гэж бодсон. Тийм учир түүнийг тоглуулж байгаадаа маш сэтгэл хангалуун байна” гэжээ.

Эх сурвалж: All Kpop, Soompi

#Бидний мэдэхгүй баримтууд #Itaewon Class