Кпопын эргэн тойронд: Dua Lipa болон Hwasa нарын ШИНЭ уран бүтээл


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-03-23

YOLO.mn сайтын зүгээс кпоп сонсогч залуустаа зориулан сүүлийн үед кпоп ертөнцөд өрнөж буй шинэлэг мэдээллүүдийг багцлан хүргэж байна.

HWASA БОЛОН DUA LIPA НАРЫН ШИНЭ УРАН БҮТЭЭЛ

Гуравдугаар сарын 16-ны өдөр "RBW" энтертайнментаас MAMAMOO хамтлагийн гишүүн Hwasa Их Британийн дуучин Dua Lipa-гийн цомогт хамтарна хэмээн мэдэгджээ. Ийнхүү гуравдугаар сарын 18-ны өдөр тэдний хамтын уран бүтээлийг олон нийтэд толилуулжээ. 

"Physical" хэмээх дуу нь Dua Lipa-гийн дөрөвдүгээр сарын 03-нд гарах “Future Nostalgia” цомогт багтсан аж.

TAEMIN ТУН УДАХГҮЙ ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ГАРГАНА

SHINee хамтлагийн залуу гишүүн Taemin "Vogue Korea" сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарын нүүрийг чимжээ. Тэрээр цаашдын зорилгынхоо тухай ярилцлага өгсөн бөгөөд тун удахгүй цомог гаргахаар бэлдэж байгаа гэжээ.

Мөн “Би хүмүүст эерэг энерги өгөх ажил хийдэг болохоор сайхан санагддаг. Мөн тэднийг аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Тийм болохоор уран бүтээлээрээ дамжуулж хүмүүст урам зориг өгмөөр байна” гэжээ. 

STEVE AOKI, WILL I.AM БОЛОН EXO ХАМТЛАГИЙН LAY НАР ХАМТАРСАН УРАН БҮТЭЭЛ ХИЙНЭ

Гуравдугаар сарын 18-ны өдөр Steve Aoki Твиттер хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчдэдээ баяртай мэдээ дуулгажээ. Тэрээр “Энэ бүгд хайрын тухай. Би их удаан хугацаанд энэ талаар ярьсан болохоор та нартай хуваалцана гэхээс хүлээж тэссэнгүй. Яг одоо би студидээ байна. Шөнийн 3 цаг болж байх шиг байна. Коронавирусын хөл хорионоос болоод бид гэртээ эсвэл студи дээрээ л ажиллаж байгаа. Гэсэн ч би та нартайгаа энэ дууг хуваалцахыг маш их хүсэж байна” гэжээ.

Ийнхүү тун удалгүй тэрээр EXO хамтлагийн гишүүн Lay болон Will I.am нартай хамтарч ажиллана гэдгээ мэдэгдсэн байна. Lay-ийн зүгээс “Энэ хоёр эрхэмтэй хамтран ажиллаж буй нь миний хувьд нэр төрийн хэрэг” гэсэн бол Will.I.am “Lay бол гайхалтай уран бүтээлч, мөн Steve-тэй хамтран ажиллах ч гайхалтай байдаг” гэжээ.

JESSI ОЛОН АНГИТ КИНОНД ТОГЛОНО

Гуравдугаар сарын 16-нд "P NATION" агентлагаас “TV Chosun-ийн “Somehow Family” олон ангит кинонд Jessi тоглосон” хэмээн мэдэгджээ. Уг цуврал нь тавдугаар сарын 29-нөөс олон нийтийн хүртээл болох аж. Ийнхүү тэрээр кино урлагт хөл тавихаар болжээ. 

Солонгос-Америк гаралтай рэппэр Jessi нь 1988 онд АНУ-ын Нью-Йорк хотод мэндэлжээ. Тэрээр “Unpretty Rapstar” нэвтрүүлэгт оролцсоноор олонд танигдсан бөгөөд 2019 онд PSY-ийн “P NATION” агентлагтай гэрээ хийсэн байдаг. 

BTOB SUNGJAE-ГИЙН ТОГЛОСОН КИНОНЫ НЭЭЛТИЙН ТОВ ГАРЛАА

JTBC сувгийн “Two–Way Pocha” нэртэй олон ангит кинонд BTOB хамтлагийн гишүүн Sungjae болон жүжигчин Hwang Jung Eum, Choi Won Young нар тогложээ. 

Уг киноны зураг авалт өнгөрсөн оны есдүгээр сард эхэлж, энэ оны хоёрдугаар сард дууссан байна. Харин JTBC сувгаас тавдугаар сарын 20-ноос эхлэн “Two-Way Pocha” олон ангит кино гарна гэж мэдэгджээ.

SEUNGRI БОЛОН YOO HYE WON НАР БОЛЗОЖ БАЙГАА ГЭСЭН ЦУУРХАЛ ГАРЧЭЭ

"Дуучин Seungri гуравдугаар сарын 9-ний өдөр цэрэгт явсан бөгөөд тухайн үед машин дотор нь жүжигчин Yoo Hye Won байсан" хэмээн Allkpop сайтаас мэдээлжээ. Тодруулбал, машин дотор сууж байсан эмэгтэйн хажууд нохойг нь тэвэрсэн эрэгтэй хүн байсан бөгөөд уг нохой нь жүжигчин Hye Won-ийн нохой аж. Тэрээр инстаграмдаа нохойнхоо зургийг хэд хэдэн удаа оруулж байжээ.

Seungri болон Hye Won нар 2018 оноос эхлэн нэр холбогдсон ба тэврэлдэж буй зураг нь цацагдсан хэдий ч тухайн үед ямар нэг тайлбар хийгээгүй байна. Харин энэ удаад Yoo Hye Won жүжигчний агентлагаас “Жүжигчний маань хувийн асуудал учраас бид тайлбар өгөх боломжгүй байна” гэсэн хариулт өгчээ. 

Эх сурвалж: All Kpop, Soompi

#Кпопын эргэн тойронд #Dua Lipa #Hwasa