ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД өнөөдөр "ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САР"-ын нээлт болно


Сондор | YOLO.MN
2016-08-15

“ЗАЛУУЧУУД ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ АВЧИРНА”

Өнөөдөр 2016 оны наймдугаар сарын 15-ны өдөр Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд Залуучуудын Хөгжлийн Сарын нээлт олон нийтэд зориулсан арга хэмжээ болох гэж байна.

Жил бүрийн наймдугаар сарын 12-нд Олон Улсын Залуучуудын Өдөр, наймдугаар сарын 25-нд Монголын залуучуудын өдөр тохиодог.  Эдгээр тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан шийдвэр гаргагчид,  олон нийтийн анхаарлыг залуучуудын асуудалд хандуулах боломж хэмээн үзэж  2014 оноос эхлэн 8, 9 сарыг Залуучуудын Хөгжлийн Сар хэмээн зарлан тэмдэглэх болсон.

Монгол Улсын Засгийн Газар, НҮБ-ын Хүн Амын Сангийн хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын Хөгжлийн Хөтөлбөрийн хүрээнд  Залуучуудын хөгжлийн сарын аяныг 2016 оны наймдугсаар сарын 12-ноос есдүгээр сарын 30-ны хооронд  “Залуучууд тогтвортой хөгжлийг авчирна”, “Залуучуудын хөгжлийг дэмжсэн бодлого, төсвийн хуваарилалтыг бий болгоё”  уриан доор эхлүүлж байна.

Энэ хугацаанд жил бүр уламжлал болгон зохиодог Залуучуудын Иргэний нийгмийн (хоёрдугаар) чуулган, Демокрейзи Карнавал,  Social Good Summit, Оюутны Эрүүл мэндийн өдөр  зэрэг олон арга хэмжээг НҮБ, иргэний нийгмийн болон  залуучуудын байгууллагууд зохион байгуулна.

Залуучуудын Хөгжлийн Сарын аяны нээлтийг 2016 оны наймдугаар сарын 15-ны 17:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийх бөгөөд нээлтэд Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Сайд, НҮБ-ын Хүн Амын Сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара болон олон улсын болон залуучуудын байгууллагууд оролцон сарын аяны хүрээнд хийх ажлууд болон өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилна.

Залуучуудын дуртай дуучид Б.Солонго, П.Баярцэнгэл болон бүжгийн хамтлагууд оролцохын зэрэгцээ, тогтвортой хөгжилд залуучуудын оруулж чадах хувь нэмэр, манлайлал, зохистой ногоон хэрэглээг олон нийтэд сурталчлах, экологид ээлтэй залуучуудын санаачлага болон бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулна. Нээлтийн үзэсгэлэнд залуучуудын 15 байгууллага оролцон өөрсдийн үйл ажиллагаа болон Залуучуудын хөгжлийн сарын үеэр хийх арга хэмжээгээ олон нийтэд танилцуулан юм байна.

Олон нийтийн мэдээлллийн хэрэгсэл, сошэлээр залуучуудын асуудал, шийдэл, гарцыг санал болгосон нэвтрүүлэг, мэдээлэл, мессежүүдийг түгээн дэлгэрүүлнэ.  Сарын аяны хүрээнд зохиогдох бүхий л арга хэмжээний хүрээнд залуучууд өөрсдийн идэвхитэй оролцоог ханган сайн дурын үндсэн дээр харилцан суралцах хөгжих боломж бүрдэнэ.

 

“Залуучуудын Хөгжлийн Сар 2016” нээлтийн арга хэмжээний  

ХӨТӨЛБӨР

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
2016 оны 8-р сарын 15-ны өдөр 16:30 – 21:50 цагт

 

16:30-17:00

Зочдыг угтан авах

Бүртгэлийн баг

17:00-17:10

AIM4R production

17:10-17:30

Залуучуудын хөгжлийн сарын нээлтийн видео

Нээлт

  • Н. Номтойбаяр, МУ-ын Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамны Сайд
  • Наоми Китахара, НҮБ Хүн Амын Сангийн Монгол дах Суурин төлөөлөгч
  • Р.Нарангэрэл, Иргэний Боловсролын Төвийн Захирал
  • Н.Биндэръя, Монголын Залуучуудын Эвслийн Зохицуулагч
  • Г.Учрал, НҮБ-ын Залуучуудын Зөвлөх хорооны Зохицуулагч

Нээлтийн Тууз хайчлах

17:40-17:40

Forever Young Crew

  • Б.Мягмарханд,
  • Jeff Fraser

17:40-18:00

“Тогтвортой хөгжлийн зорилтуудад залуучуудын оруулах хувь нэмэр”

Хөтлөгч:

  • Г.Энх-Амгалан, АЙСЕК Монголын Гадаад Солилцоо хариуцсан менежэр,
  • Э.Төгсжаргал НҮБ-ын  Залуучуудын Зөвлөх Хорооны гишүүн

18:00-18:10

“Дуу хөгжмөөр дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт авчрах нь”

  • Orange Sessions-ийн залуучууд

18:10-18:20

Залуучуудын Иргэний Нийгмийн чуулганы видео

  • Монголын Залуучуудын Эвсэл

18:20-18:40

“Залуучуудын хамтын ажиллагааны үр өгөөж”

  • Улсын Филармонийн Дуучин Б.Солонго

18:40-18:50

“Хоггүй байгаль” гэрэл зургийн уралдааны зар

  • Батзориг сан

18:50-19:00

“Сайн дурын ажлын үр өгөөж нийгэмд”

  • IVolunteer

19:00-19:10

Forever Young Crew

  • Б.Мягмарханд

19:10-19:20

“Надад мөрөөдөл бий...” монолог

  • ДемоКрэйзи залуусын төв

19:20-19:40

“Бид хүүхэлдэй биш” флаш моб

  • Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “ГҮНЖ” төв

19:40-20:20

Залуучуудын хөгжлийн сарын төлөвлөгөөтэй танилцах

  • “Залуучуудын хөгжлийн бодлого хэрэгтэй юу?” видео 
  • “Залуучуудын хөгжлийн сар” видео
  • “Тогтвортой хөгжлийн зорилтууд” видео

20:20-20:40

“Бид хүүхэлдэй биш” флаш моб

  • Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “ГҮНЖ” төв

20:40-21:00

EYouthmn гар утасны аппликейшны нээлт

  • Иргэний Боловсролын Төв

21:00-21:10

Бие даан амьдрах төвүүдийн сүлжээ

  • Түгээмэл хөгжил төвийн дэргэдэх Change life CP club

21:10-21:20

Гудамжны урлагаар дамжуулан Тогтвортой хөгжлийн зорилтыг залуучуудад хүргэх нь

  • НҮБ-ын  Залуучуудын Зөвлөх Хороо

21:20-21:35

Дуучин П.Баярцэнгэл, “Яг түүн шиг”  шоу тэмцээний ялагч

21:35-21:50

Хаалт/Дурсгалын зураг татуулах

  • Иргэний Боловсролын Төв

Зохион байгуулагчид:

    Иргэний Боловсрол Төв
    НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо
    Монголын Залуучуудын Эвсэл

Дэмжигч:

    НҮБ-ын Хүн Амын сан

Үзэсгэлэнд ажиллах байгууллагууд:

    НҮБ-ын Хүн Амын Сан
    Иргэний Боловсролын Төв
    Монголын Залуучуудын Эвсэл
    НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо
    ДемоКрэйзи залуусын төв
    Өөрчлөлтийн салхи ТББ
    “ГҮНЖ” төв
    Түгээмэл Хөгжил ТББ
    AISEC Mongolia
    Сайн дурынхны шийдэл Монголд ТББ
    ЭБЭ олон нийтийн төв
    Батзориг сан
    Bee төсөл
    Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо
    Залуучуудын хөгжлийн төвүүд
    Ариг банк
    Хөгжлийн шийдэл

Холбоо барих: Иргэний Боловсролын Төв, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Элчингийн Гудамж,  Шүрэн барилга, 1 давхар, Утас: 313619, 99017561, 88055659

Вэбсайт: www.cce.mnhttps://www.facebook.com/cce.mongolia/,

 

#world #teenagers #freetime #youthday