Neftlix дээрх Солонгосын ШИЛДЭГ ЦУВРАЛУУД


YOLO.mn | YOLO.MN
2020-09-11

БНСУ-ын кино урлаг, телевизийн салбар сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээний шагнал гардуулах ёслолуудаас шагналуудыг нь "түүдэг" болтлоо хөгжсөн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл бидний үздэг байсан хамраас нь цус гарч, хорт хавдар тусч, төөрөлдсөн ах дүүс хоорондоо суудаг байсан солонгосын олон ангит цувралын эрин үе өнгөрсөн. Тиймээс Yolo.mn сайтын хамт олон яг одоо Netflix-ээс үзэх боломжтой шилдэг 10 K-Drama-г хүргэж байна. 

1. KINGDOM

IMDb Үнэлгээ: 8.3/10
Бүлэг: 2
Ангийн тоо: 12
Төрөл: Аймшгийн, Триллер, Түүхэн

Энэ оны нэгдүгээр сарын 25-наас эхлэн гарсан "Kingdom" цуврал нь түгээмэл бус буюу сэдэвтэй буюу зомбитой цуврал аж. Солонгосчууд амьд үхдэлтэй киног тун давгүй хийдэг гэдгийг бид "Train to Busan" киноноос мэдэх билээ. 

2. CRASH LANDING ON YOU 

IMDb Үнэлгээ: 8.9/10
Бүлэг: 1
Ангийн тоо: 16
Төрөл: Хайр дурлал

Өмнөд Солонгос, Монгол, Швейцар улсад зураг авалтаа хийсэн, "Parasite" киноны жүжигчид тоглосон, "Goblin" киноны рекордыг эвдсэн зэрэг маш өндөр амжилтыг үзүүлсэн уг цуврал яалт ч үгүй энэ жагсаалтад багтах учиртай. Та энэхүү цувралын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай. 

3. ITAEWON CLASS

IMDb Үнэлгээ: 8.7/10
Бүлэг: 1
Ангийн тоо: 16
Төрөл: Хайр дурлал

Мөн л энэ оны нэгдүгээр сард гарч эхэлсэн ба 15 болон 16-р ангиуд нь хараахан цацагдаагүй байгаа ч аль хэдийнээ олон мянган үзэгчтэй болсон уг цуврал танд ч мөн таалагдана гэж найдаж байна. 

4. LOVE ALARM

MyDramaList Үнэлгээ: 8/10
Бүлэг: 1
Ангийн тоо: 8
Төрөл: Хайр дурлал

"Love Alarm" бол чамайг сонирхдог нэгэн чамтай 10 метрийн зайд ойртоход дохиолол өгдөг аппликейшн юм. Сонирхолтой биш гэж үү? 

5. EXTRAORDINARY YOU 

IMDb Үнэлгээ: 8.1/10
Бүлэг: 1
Ангийн тоо: 32
Төрөл: Хайр дурлал, Уран зөгнөл

Бид комик ертөнцөд амьдардаг байсан бол?

6. WHEN THE CAMELLIA BLOOMS

IMDb Үнэлгээ: 8/10
Бүлэг: 1
Ангийн тоо: 20 /Netflix-д орсон ангийн тоо/ 
Төрөл: Роматик комеди, Триллер

Ганц бие ээж, цуврал алуурчин, нийгмийн гутаан доромжлол зэрэг толгой эргэмээр үйл явдлуудын тухай өгүүлэх уг кинонд Солонгосын инээмсэглэлийн хатан хаан гэгддэг Gong Hyo Jin тоглосноороо алдартай.

7. MR. SUNSHINE

IMDb Үнэлгээ: 8.8/10
Бүлэг: 1
Ангийн тоо: 24
Төрөл: Түүхэн, Мелодрам

Тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж буй хүчирхэг эмэгтэйн тухай өгүүлэх уг кино нь Өмнөд Солонгос улсын өв уламжлал болон эмэгтэйчүүдийн эрэлхэг, хүчирхэг байдлыг дэлхий нийтэд таниулна. 

8. STRONG GIRL BONGSOON

IMDb Үнэлгээ: 8.2/10 
Бүлэг: 1
Ангийн тоо: 17
Төрөл: Триллер, Романтик комеди

9. VAGABOND

MyDramaList Үнэлгээ: 8.5
Бүлэг: 1
Ангийн тоо: 16
Төрөл: Адал явдалт, Триллер, Хайр дурлал

Гэмт хэрэг, нууц ажиллагааны тухай өгүүлэх энэхүү цувралыг үзэж эхэлбэл салж чадахгүй л болов уу? 

10. MEMORIES OF THE ALHAMBRA

IMDb Үнэлгээ: 7.8/10
Бүлэг: 1
Ангийн тоо: 16
Төрөл: Уран зөгнөлт, Мелодрам

Шинжлэх ухааны уран зөгнөлт кино сонирхогчдод зориулсан энэхүү Солонгос цуврал нь орчин үеийн техник технологи, ирээдүйн амьдралыг дүрслэн харуулсан байдаг. 

#Netflix #K-Drama