MARVEL: "Shang Chi" киноны зураг авалт хойшилжээ


"Marvel" кино ертөнцийн супер баатруудын эгнээнд нэгдэхээр төлөвлөгдөж байсан Shang Chi супер баатрын тухай өгүүлэх "Shang Chi and the Legend of the Ten Rings" хэмээх бүрэн хэмжээний киноны зураг авалт хойшилжээ.

Variety сайтаас мэдээлж буйгаар киноны зураг авалтын ажил энэ оны хоёрдугаар сараас эхлэн Австрали улсад хийгдэж эхэлсэн ч шинэ коронавирусын тархалтын улмаас уг ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна. Мөн тус киноны найруулагч Destin Daniel саяхан хоёр дахь хүүхдээ өлгийдөж авсан тул өөрийгөө ийн тусгаарлах шийдвэр гаргажээ. 

Төлөвлөгөө ёсоор "Shang Chi and the Legend of the Ten Rings" кино ирэх жилийн хоёрдугаар сарын 21-нд дэлхийн нээлтээ хийхээр товлогдсон байсан аж. Хэрэв кино багийнхан аюулгүй гэж үзэн зураг авалтаа үргэлжлүүлбэл бид Marvel-ийн супер баатруудын дөрөвдүгээр хөгжүүлэлтийн шинэхэн баатартай тун удахгүй танилцах юм.

Шинэ коронавирусийн тархалтын улмаас "Home Alone" киноны шинэчилсэн хувилбарын зураг авалт тодорхойгүй хугацаагаар хойшилсон бол "The Batman", "Fantastic Beasts 3", "The Little Mermaid", "The Matrix 4" зэрэг кинонуудын зураг авалтууд тус тус 1-2 долоо хоногийн хугацаанд хойшилсон байна. 

Эх сурвалж: The News Fetcher

#Marvel #Shang Chi