"Coachella" хөгжмийн наадам албан ёсоор хойшлогдлоо


Дэлхийн хамгийн том хөгжмийн наадмуудын нэг нь болох “Coachella” коронавирусийн дэгдэлтийн улмаас албан ёсоор хойшлогдлоо. Тус хөгжмийн наадам ирэх сард Калифорни мужийн Индио хотод зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байжээ. 

Арга хэмжээг зохион байгуулагч "Goldenvoice" компани орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүсэлтээр тус наадмыг аравдугаар сар хүртэл хойшлуулсан байна. "Goldenvoice" компанийн зүгээс мэдэгдэл хийхдээ: 

"Энэхүү шийдвэр нь бүх нийтийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төлөө хийж буй чухал алхам юм"

Харин LA Times сэтгүүлийн газраас: 

- "Дөрөвдүгээр сард зарлаж байсан хөтөлбөрүүдээ бүгдийг нь багтаасан үзүүлбэрийг аравдугаар сард үзүүлнэ гэж найдаж байна" хэмээв.

"Coachella" наадамд дэлхийн хамгийн алдартай, амжилттай яваа уран бүтээлчид оролцдогоороо алдартай. Тэгвэл энэ жилийн хувьд RATM хамтлаг, дуучин Frank Ocean-оос авахуулаад реппер Travis Scott, DJ Calvin Harris, дуучин Lana Del Rey тэргүүтэй олон уран бүтээлчид уран бүтээлээ толилуулах байв.

Мөн сонирхуулан хэлэхэд монголын "The HU" хамтлаг болон бидний сайн мэдэх Big Bang хамтлаг ч мөн үзүүлбэрээ үзүүлэхээр төлөвлөсөн байсан билээ.

Сүүлийн үеийн тоо баримтаас үзэхэд АНУ-д коронавирусийн 1'700 гаруй тохиолдол бүртгэгдэж, 41 хүн нас барсан байна.

Эх сурвалж: BBC

 

#Coachella #Coronavirus