Зөвхөн "You" цувралд дуртай хүмүүст л таалагдах АРВАН подкаст


Сэтгэлзүйн триллер төрлийн "You" цуврал урвалт, хууран мэхлэлт, аллага зэрэг хар бараан, учир нь үл тайлагдах зохиолоороо багагүй үзэгчдийг татсан. Цувралын гол дүр, алуурчин Joe Goldberg-ийн дүр төрх үзэгчдийн сэтгэлзүйд гүн гүнзгий нөлөөлж, киног улам сонирхолтой болгосон гэхэд хилсдэхгүй биз ээ. 

/"You" цувралыг хараахан үзэж амжаагүй ч сонирхож буй хүмүүст: 

Үйл явдал: Хүн бүр хайрыг өөр өөрсдийн дахин давтагдашгүй байдлаар мэдэрж, түүгээрээ бусдыг хайрладаг. Тэгвэл уг цувралын гол дүрийн залуу Joe-ийн хувьд хайр дурлал гэдэг бидний мэдэх хайр дурлалаас тэс өөр зүйл аж. АНУ-ын Нью Йорк хотын нэгэн номын дэлгүүрийн менежер Joe гэх залуу Beck хэмээх нэгэн бүсгүйтэй танилцдаг. Улмаар Joe олон нийтийн сүлжээ, техник технологийн сүр хүчийг ашиглан түүнийг өөрийн болгохыг хичээнэ. Та триллер төрлийн кинонд дурлагч нэгэн бол хором мөч бүхэн нь шар үсийг тань босгож, анги үргэлжлэх тусам үйл явдал нь улам хурц болох уг цувралыг заавал үзээрэй./

Хэрэв та энэхүү цувралыг шимтэн үзэгчдийн нэг бол танд дараах 10 подкастыг санал болгож байна. Өөрийн англи хэлний, ялангуяа сонсголын чадвараа сайжруулах гэж буй "You" цувралын үзэгчид дараах подкастуудыг сонссоноор нэг сумаар хоёр туулай буудах боломжтой!

1. DIRTY JOHN

Яг л “You” цуврал дээр гардаг шиг өөрийн тухай худал түүх зохион бусдад итгүүлж буй эрийн талаар өгүүлнэ. Лос Анжелес Таймс сонины мэдээлснээр энэхүү подкастад интерьер дизайнер John Meehan хэмээх залууд дурлаж өөрийгөө хэн болохыг нууж буй Debra Newell гэх бүсгүйн амьдралын бодит түүхийг дэлгэрэнгүй өгүүлжээ. Үүний тухай 8 анги бүхий "Dirty John" хэмээх цуврал ч хийгдсэн байдаг. 

2. ALICE ISN'T DEAD

Аймшгийн, уран зөгнөлт түүх сонирхогчдод илүү тохиромжтой. Өвөрмөц, уран зөгнөлт жанрыг энэхүү түүх нь аймшгийн дүр төрх, сэтгэл сэрд хийлгэм аялгуугаараа сонсогчдын анхаарлыг татах болно. Энэ подкаст нас барсан эхнэрээ олохын тулд улс орон даяар хайж буй ачааны машины жолооч залуугийн аяллын түүхийг өгүүлдэг. Аяллынхаа туршид тэрээр янз бүрийн аймшгийн зүйлстэй тулгарах болно.

3. DR. DEATH

Энэхүү подкаст нь үг бүр дээрээ сонсогчдын анхаарлыг татаж чаддаг бөгөөд худал хуурмаг, авилга, зүрх сэтгэл сэрдхийлэм түүхүүдийг агуулсан болно. Техас гаралтай дур булаам мэс заслын эмч Dr. Christopher Duntsch салбартаа хамгийн шилдэг нь хэмээн алдаршжээ. Гэвч тэр карьерийнхаа туршид олон зүй бус үйлдэл хийсэн хэмээн буруутгагдаж байсан бөгөөд энэ нь түүнд "Доктор Үхэл" гэсэн хоч авчиржээ. Түүх хэрхэн үргэлжлэхийг "Dr. Death" подкастаас сонсоорой. 

4. SWINDLED

Энэ подкастад хүн өөрийн хүсч байгаа зүйлдээ хүрэхийн тулд хэр хол явж чадахыг хар бараан талаас нь харуулсан байдаг. "Swindled" нь уран бүтээлчид, цагаан захтай гэмт хэрэгтнүүд, томоохон компаниудын муу муухай, харанхуйн тухай үнэн түүхийг өгүүлэхийн тулд архивын аудио, дуу чимээг ашигласан хуучны подкаст юм. Авилга, шунал шунахайн тухай сонирхолтой түүийг өгүүлэхээс гадна өөрийгөө "Concerned citizen" хэмээн нэрлэсэн үл мэдэгдэх. нууцлаг хөтлөгч таны анхаарлыг татах болно.

5. OVER MY DEAD BODY

"You" киноны хоёр улирлын туршид Joe-ийн сайн хүн болох хүсэл эрмэлзэл болон хар бараан тал нь хоорондоо тэмцэлдэж, түүнээсээ болж толгой нь эргэдэг. "Over My Dead Body" бол яг л үүнтэй адил. 

6. SOMEONE KNOWS SOMETHING

"Someone Knows Something" подкастад Канадын зохиолч, сурвалжлагч David Ridgen Sheryl Sheppard хэмээх бүсгүй найз залуу Michael Lavoie-аасаа гэрлэх санал авснаас хойш хоёр хоногийн дараа хэрхэн яаж алга болсон тухай шууд телевизээр гаргадаг. David Ridgen алга болсон явдлын үнэнийг олж мэдэхийн тулд Sheryl, Michiael-ийг ойр дотны хүмүүстэй ярилцлага хийх замаар аймшигт хэрэгт холбогддог тухай өгүүлнэ.

7. THE SHRINK NEXT DOOR

"The Shrink Next Door" подкастад сэтгүүлч Joe Nocera хөршдөө тохиолдсон үйл явдлыг ярьдаг. Түүний харанхуй нууц маш аюултай байж ч болзошгүй юм.

8. WELCOME TO NIGHT VALE

Уг уран зөгнөлт подкаст нь таныг нууцлаг хотын нэг хэсэг болсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Сард хоёр удаа цацагддаг бөгөөд радио шоуны форматтайгаар хуйвалдааны онол, гэмт хэргийн тайлан болон бусад хачин үйл явдлуудыг тайлбарлаж өгдөг.

9. YOUNG CHARLIE

Хэн нэгэн алуурчин болж хувирахад түүнд юу нөлөөлдгийг сэтгэл зүйн үүднээс тайлбарласан подкаст юм. Хэрэв та Joe-ийн зохиомол түүхийг аймшигтай гэж бодож байсан бол энэ нь цуврал алуурчин Charles Manson-ийн жинхэнэ түүхтэй харьцуулшгүй юм. Хамгийн харгис гэмт хэрэгтнүүдийн нэг Charles Manson Лос Анжелес даяар үймээн самуун дэгдээж, 1969 оны Холливудын харгис хэргүүдийг зохион байгуулсан бүлгийг удирдаж байжээ. "Young Charlie" подкаст нь Manson-ийн хүмүүжлийн түүхийг судалж, түүний зовлон туулж өссөн хүүхэд наснаас эхлээд алуурчин болсон амьдралынх нь нарийн ширийн зүйлийг дүрслэн харуулдаг байна.

10. CRIMINAL

"Criminal" бол богино, сонирхолтой, нууцлаг, гэмт хэрэгт түүх сонсохыг хүсдэг хүмүүст зориулсан төгс подкаст юм. Анги бүрд нь өөр өөр сэдэв гардаг боловч бүх ангид нь нэгэн нийтлэг зүйл байдаг. Эдгээр нь бүгд болсон явдал юм. Эмэгтэй хүн хулгайлдаг нууцлаг эр, тэр бүү хэл хүний биеийг зарж байсан оршуулгын газрын эзэн гээд аймшигт гэмт хэргүүд сонсогчдын сонирхлыг төрүүлж, айдаст байдалд оруулдаг.

Эх сурвалж: Insider

#Netflix #You #Цуврал #Кино