Хүүхэд залуус ЯПОН улсын СОЁЛЫГ СОНИРХЛОО


Сондор | YOLO.MN
2016-08-14

Японы соёлыг сонирхогчдын холбоо болон Японы ЭСЯ-аас зохион байгуулсан Японы поп соёлын өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө.

Тус өдөрлөгт хүүхэд залууст сонирхуулахаар дэлгэн тависан олон зүйлс байсан бөгөөд үүнд японы аниме баатрын зураг, кэндо хэрэгслүүд, үндэсний хоол, эд хэрэглэл, ном сэтгүүл зэрэг олон сонирхолтой зүйлс багтаж байсан юм.

Сонирхолтой зүйлсээр дүүрэн хөтөлбөрийн дагуу хүүхэд залуус огтхон ч уйдаагүй юм. Үйл явдлаас дурдвал, аниме баатруудыг хэн сайн мэдэх вэ тэмцээн болж, охид хөвгүүд болон хосын төрөлд Косплэй тэмцээн өрнөж тэд өөрсдийн дуртай баатрын дүрд хувиран өрсөлдсөн юм.

Мөн загварын шоу, кэндо үзүүлбэр, J-Pop хөгжмийн тоглолт зэрэг олон сонирхолтой үзүүлбэр болсон.

Энэ өдрийн фото сурвалжлагыг хүлээн авна уу.

Сонирхуулахад Комикс ном, анимэйшн бүтээгч бүх насны уран бүтээлч, сонирхогчдын дунд зарлагдсан "Монголын Анимейшн Комикс Манга Авардс" /МАКМА/ улсын анхдугаар уралдааны шалгаруулалт өнөөдөр буюу наймдугаар сарын 14-ны 13:00 цагт Монгол Японы төвд болж байгаа бөгөөд сонирхсон хүүхэд залуус үнэ төлбөргүй үзэж сонирхоорой. wink









































































































#Freetime #Anime #Cosplay #Teenagers #MAKMA #JAPAN