Lady Gaga Blackpink хамтлагтай хамтран уран бүтээл гаргах уу?


Сэтгүүлч Б.Марал | YOLO.MN
2020-03-05

АНУ-ын алдарт дуучин, жүжигчин Lady Gaga-гийн “Stupid Love” нэртэй шинэ уран бүтээл хоёрдугаар сарын 28-ны өдөр цацагдсан билээ. Энэхүү дуу нь Lady Gaga-гийн 6 дахь цомог болох “Chromatica” цомгийн нэгэн хэсэг юм. Тэгвэл энэхүү цомог хийгдэхтэй холбоотойгоор хоёр томоохон цуу яриа гараад байгаа аж. 

УГ ЦОМОГТ BLACKPINK ХАМТЛАГ ХАМТАРЧ МАГАДГҮЙ

Шинэ цомгийн нээлтийн хугацаа зарлагдсантай холбоотойгоор түүнийг БНСУ-ын алдарт охидын хамтлаг болох Blackpink хамтлагтай хамтарч уран бүтээл гаргах магадлалтай гэсэн таамаг гараад байна. Учир нь Lady Gaga-гийн 2016 онд гаргасан "Joanne" цомог дээр ажиллаж байсан продюсер Bloodpop Blackpink хамтлагийн гишүүдийн Инстаграм хуудсыг дагаж эхэлсэн. Улмаар Blackpink хамтлагийн харьяалагддаг "YG" энтертайнментийн зүгээс: 

- "Бид маш олон уран бүтээл дээр ажиллаж байна. Яг одоогийн байдлаар энэхүү мэдээллийн үнэн худал эсэхийг эцэслэх боломжгүй байгаа ч албан ёсоор мэдэгдэл хийх хүртэл та бүхнийг тэвчээртэйгээр хүлээж байгаасай гэж хүсч байна" хэмээх мэдэгдэл хийжээ.

Энэхүү таамгийг үнэн мэт санагдуулах бас нэгэн шалтгаан нь Blackpink хамтлагийн охид 2020 оны эхэн хагаст шүтэн бишрэгчидтэйгээ шинэхэн уран бүтээлээр уулзахаа мэдэгдэж байсан. Тэгвэл Lady Gaga-гийн “Chromatica” цомог ч мөн 2020 оны эхэн хагаст буюу дөрөвдүгээр сард цацагдахаар болоод байгаа билээ. 

ТЭР ДУУЧИН ARIANA GRANDE-ТЭЙ ХАМТРАХ УУ? 

Дуучин Lady Gaga Blackpink хамтлагийн охидоос гадна алдарт дуучин Ariana Grande-тэй хамтарч магадгүй гэсэн цуу яриа гарсан. Дараах шалтгаануудын улмаас энэхүү цуу яриа гарсан байна. Үүнд: 

  • "Stupid Love" дууны клипний өнгө төрх Ariana Grande-гийн сүүлд хийгдсэн клипнүүдийн өнгө төрхтэй төстэй байв
  • Ariana Grande-гийн 20 гаруй уран бүтээл дээр ажиллаж байсан туршлагатай Max Martin Lady Gaga-гийн "Stupid Love" дуун дээр ажилласан
  • Тэд саяхнаас бие биенийхээ Инстаграм хуудсыг дагах болсон. Lady Gaga Инстаграм дээр 46 хүн дагадагийн нэг нь Ariana Grande. Тэгвэл Ariana Grande Lady Gaga-гийн "Chromatica" цомог болон "Stupid Love" дуутай холбоотой бүхий л зурган дээр нь Like дарсан байна. 
  • Ariana Grande өөрийн Инстаграм хуудсан дээрээ Lady Gaga-гийн "Stupid Love" дуу ихэд таалагдаж байгаагаа илэрхийлсэн. 

Ямартай ч Lady Gaga цоо шинэхэн цомог дээрээ Blackpink хамтлаг болон дуучин Ariana Grande-тэй хамтрах эсэх нь албан ёсоор батлагдаагүй ч хамтрах нь маш өндөр магадлалтай байна. 

Эх сурвалж: Capital FM, KoreaBoo

#Lady Gaga #Ariana Grande #Blackpink