ЭЕШ: Монгол хэлбичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 25-нд авна


Сондор | YOLO.MN
2020-03-05

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын талаарх товч мэдээллийг өглөө. 

Тэрээр "ЭЕШ зурагдугаар сарын 8-11-нд улс орон даяар явагдана. Өнгөрсөн жилүүдэд сонгож үзэх болон заавал үзэх судлагдахуун гэсэн 3-4 хичээл байсан бол энэ жил зөвхөн заавал үзэх судлагдахуунаар авах болно.  Сурагчид багш нартайгаа уулзан шалгалтад бэлдэх боломж хомс байгаа учир ийнхүү шийдвэрлэсэн. Өмнөх жилийн босго оноо 400 байсан нь энэ жил ч хэвээр байх болно.

Гэхдээ наана нь монгол хэлний шалгалтыг дөрөвдүгээр сарын 25-нд ЗААВАЛ өгнө. Хэрэв шалгуулагч уг шалгалтад амжилтгүй оролцох, тодорхой шалтгаанаар оролцож чадаагүй хүүхэд тавдугаар сарын 16-нд өгнө. Энэхүү хоёр шалгалтыг шалгуулагч заавал өгөх ёстой. Монгол хэлний босго оноо 400-г давж байж ЭЕШ өгөх боломжтой болно. Теле хичээл орж байгаа, нэг улирлын хичээл тасалдаж байгаагаас шалтгаалан үүнд өөрчлөлт орохгүй.

Улсын хэмжээнд цахимаар бүгдийг нь хянаж байдаг учир хүүхдүүд шалгалт өгөх байранд цугларч нэгдсэн байдлаар өгдөг. Өнгөрсөн жил 18 мянган шалгуулагчид хамрагдсан ЭЕШ-ыг нэг цаг хугацаанд цахимаар явуулсан нь элдэв хэл ам дагуулалгүй маш амжилттай болсон гэж үзэж байна.

Энэ жил 28 мянга орчим хүүхэд шалгалт өгнө. Хорио цээрийн дэглэм үргэлжилсээр байвал харин шалгалтын энэ байдлыг үргэлжлүүлэх боломжгүй. Гэхдээ бид энэ сарын 30-нд хорио цээрийн хугацаа дуусч хичээл сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдах байх хэмээн найдаж байна. Эс тэгвэл багагүй хүндрэлүүд гарах гээд байна” гэсэн юм.

#ЭЕШ