Шилжилтийн насны хөвгүүдийн АРЬС АРЧИЛГАА


Цэцээ | YOLO.MN
2020-03-04

Хөвгүүдийн хувьд арьс нь тэдний сайн найз, аль эсвэл дайсан нь болж хувирах тохиолдол цөөнгүй. Арьсны асуудалтай хүмүүс энэхүү асуудал зөвхөн өөрт нь л тулгарч буй мэт сэтгэлээ зовооно. Гэхдээ та бүхний сэтгэлийг тайтгаруулах нэгэн мэдээ бий. Шилжилтийн насны хүүхдүүдийн 85%-д нь энэхүү асуудал тулгардаг. Тиймээс ичиж санаа зовох зүйл байхгүй шүү. 

Арьсан дээр гарсан батгыг арчлахдаа хамгийн түрүүнд дахин батга гарахаас урьдчилан сэргийлэх юм. Унтахынхаа өмнө болон дасгал бэлтгэл хийснийхээ дараа нүүрээ сайтар угааж заншаарай.

Алхам 1

Гараа бүлээн ус болон зөөлөн чанарын савангаар сайтар угаа. Ингэхдээ хурууны завсар болон хумсны хир зэрэгт анхаарал хандуулах нь нүүрнийхээ арьсанд нян болон бохирдлыг хүргэхгүй байх ач холбогдолтой. Өдрийн туршид гараа нүүрэндээ аль болох хүрэхгүй байхыг хичээгээрэй.

 

Алхам 2

Нүүрээ бүлээн усаар булх. Цэвэр ус (эсвэл буцалсан ус) байвал бүр ч сайн. Крантны ус хлор ихтэй учир нүүрний арьсыг хуурайшуулах сул талтай.
 

Алхам 3

Хөөсөн эсвэл шингэн савангаас алгандаа бага хэмжээгээр аван хэрэглэнэ. Саван сонгохдоо тосон суурьтайг нь хуурай арьсанд, гликолийн эсвэл салицилын хүчилтэйг тослог арьсанд сонгох хэрэгтэй. 

Алхам 4

Нүүрээ 3 минут орчим савандаж угаана. Гэхдээ хэт хүчтэй үрж биш алгаараа зөөлөн, тойруулж эргүүлсэн чиглэлтэйгээр угаагаарай. Нүүрний бүхий л хэсэгт саванг хүргэх хэрэгтэй. Дараа нь усаар дахин булхаарай.


Алхам 5

Чийгтэй нүүрээ арчих алчуур нь маш цэвэрхэн бөгөөд хуурай байх ёстой. Мөн нүүрээ л арчдаг алчууртай байх хэрэгтэй. Гараа арчдаг алчууранд нүүрээ арчдаг алчууранд байдгаас их бактери агуулагддаг тул ердөө ганцхан алчуур хэрэглэх нь буруу юм. 

 

Алхам 6

Ингээд чиний арьс цэвэрхэн болчихлоо. Харин оролдож болохгүй шүү. Батганы эсрэг түрхлэг тос (яг батган дээрээ) түрхэж болно. Түрхэхдээ гаднаас нь дотогш чиглэлтэй түрхэнэ. Учир нь эргүүлж гадагш нь тараах юм бол тосоор дамжсан микроб гадагш тархаж дахин батга гарах боломжийг ихэсгэдэг юм. Тиймээс тосоо батганы гадна талаас тойруулан хүрээлсээр дотор тал хүртэл нь түрхээрэй.

 

ЖИЧ: Батгашилт нь шилжилтийн насны ихэнх хүүхдэд тохиолддог дааврын өөрчлөлтөөс үүдсэн үрэвсэл учир түр зуурынх гэж ойлгоорой. Мөн батга гардаггүй байлаа ч арьсаа арчилж тордож байгаарай wink

Сануулахад тослог арьстай учраас батга гараад байна гэж бодон хуурайшуулах үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг тэр бүр хэрэглээд байж болохгүй. Арьс хуурайших тусам тэнцвэрээ хадгалахын тулд тослогоо улам ихээр ялгаруулж байдаг тул энэ нь мөн л батга гарах шалтгаан болно. Хэрэв асуудалдаа эмзэглээд, яах учраа олохгүй байгаа бол мэргэжлийн гоо сайханч, эмчид хандаарай. yes

#Хөвгүүд #Арьс арчилгаа