ХЭРВЭЭ интернэт ажиллахаа больчихвол...


О.Чинбаяр | YOLO.MN
2020-03-04

Нэг л өглөө сэрэхэд Facebook, Facebook Messenger, Instagram зэрэг платформууд чинь ажиллахгүй байгаад ч зогсохгүй ямар ч сайт руу хандалт хийж, интернэтээ ашиглаж болохгүй бол яах вэ? Интернэт ажиллахаа больчихвол бидний амьдрал хэрхэн өөрчлөгдөх талаар бодож байсан уу? “Хэрвээ” цувралын энэ удаагийн дугаараар энэхүү асуултын хариуг хамтдаа олж мэдэцгээе.

АМЬД ХАРИЛЦАА СЭРГЭНЭ

Интернэт бол зөвхөн хотод ч гэлтгүй хөдөө орон нутагт амьдарч буй хүмүүсийн хувьд хоол хүнс, орон байр шиг нь л чухал зүйл. Харин нэг л өдөр сэрэхэд интернэт хэзээ ч дахин ажиллахааргүйгээр зогссон байвал юун түрүүнд бидний гэр бүл, найз нөхөд, хамаатан садантайгаа харилцах харилцаа илүү "амьд" болох болно. 

Мэдээж мессэж бичих, утсаар ярих зэрэг аргаар мэнд мэдэж болох ч өмнөх шигээ тэр бүр царай царайгаа хараад яриад байхгүй учир хамаатан садан, найз нөхөдтэйгөө уулзах давтамж нь ч мөн ойртох болно. Мөн гадаадад суугаа гэр бүл, найзуудтайгаа холбогдохын тулд өндөр үнээр утсаар ярих шаардлага гарна гээд бод доо. 

ДЭЛХИЙ ДЭЭР 4 ТЭРБУМ ГАРУЙ ХҮН ИНТЕРНЭТГҮЙ ОРЧИНД АМЬДАРДАГ

Дэлхий дээр амьдарч буй хүмүүсийн тал гаруй хувь нь интернэтийг өдөр тутамдаа ашиглахгүйгээр амьдардаг. Гренландад л гэхэд интернэтийн төлбөр маш өндөр байдаг тул иргэн бүр интернэт ашиглаад байх боломжгүй. Манай хөрш зэргэлдээх Хятад улсад Facebook, Facebook Messenger, Instagram, Youtube зэрэг дэлхий нийтийн түгээмэл ашигладаг сошиал платформууд руу нэвтрэх хориотой байдаг. 

Хойд Солонгос улсын хувьд хатуу чанга дэглэмтэй учир ихэвчлэн засгийн газарт ажилладаг төрийн албан хаагчид л интернэт ашигладаг. Мөн алслагдсан арлууд дээрх оршин суугчид ч тэр бүр интернэт хэрэглэдэггүй. 

АЖИЛГҮЙДЭЛ ҮҮСНЭ

IMG 3

Бидний мэдэх Facebook, Messenger, Instagram, Twitter, Youtube, Amazon, Alibaba гэх мэт томоохон компаниуд дампуурч эхэлнэ. Facebook-т л гэхэд 45'000 гаруй ажилчид ажилладаг гэж үзэхэд интернэттэй холбогдолтой ажил хийдэг олон сая хүмүүс ажилгүйчүүдийн эгнээнд нэгдэнэ.

Дэлхийн улс орнууд хоорондоо харилцахын тулд дундад зууны үеийн аргаар элч төлөөлөгч явуулна. Магадгүй интернэт байхгүй болсноор хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгдэж дэлхийн өнцөг булан бүрд бослого, үймээн гарч болзошгүй.

Эх сурвалж: What If

#What If #Хэрвээ