Арьсны нүхжилтийг ТОМРУУЛДАГ хүчин зүйлс


Э.Цовоо | YOLO.MN
2020-03-03

Сүүлийн жилүүдэд зөвхөн эмэгтэй гэлтгүй эрэгтэйчүүд ч нүүрээ гоё сайхан байлгах тал дээр анхаардаг болжээ. Гэвч ихэнх хүмүүст арчлаад ч дээрддэггүй арьсны асуудлууд бий. Үүний нэг бол нүхжилт. Тэгвэл бидний өдөр тутамдаа хийдэг арьс арчилгааны аргууд нь нүхжилтийг улам томруулдаг байна. Ингээд эдгээр хүчин зүйлстэй танилцацгаая. 

ТОСЛОГ ШИНГЭЭГЧ ЦААС

Тослог шингээгч цаас нь холимог, тослог арьстай бүсгүйчүүдийн өдөр тутмын хэрэглээ билээ. Хэдийгээр энэхүү цаас нь арьсны тослогийг хоромхон зуурын дотор шингээдэг "ид шид"-тэй ч нүхжилтийг томруулахад нөлөөлдөг гэнэ. Яаж вэ гэж үү? Бид арьсан дээрх тослогоо цаасан дээр сайтар шингээн авахын тулд олон дахин, хүчтэй дардаг бөгөөд энэ нь тослогийг нүхжилт рүү түлхэх шалтгаан болдог гэнэ. 

БАТГА ШАХАХ

Ямар нэгэн зориулалтын багажгүйгээр батгаа шахах нь буруу. Хүний арьсан дээр олон төрлийн нян байдаг бөгөөд батгаа шахсанаар арьсны нүхэнд нян үржих орчин нөхцөл бүрддэг аж. Улмаар арьсны нүхжилт томорч, сорви үүсэх үр дагавартай. 

ХЭТ ИХ ГУУЖУУЛАХ

Үхэжсэн арьсыг гуужуулж арьсны өнгийг цайруулах шилдэг бүтээгдэхүүн бол скраб буюу гуужуулагч. Гэвч хэт их гуужуулах нь арьсны нүхийг томруулж, тослогийг идэвхжүүлэх аюултай. Тиймээс долоо хоногтоо 1-2 удаа гуужуулж хэвшээрэй.

АРЬС ХУУРАЙШИХ

Тослог арьстай бүсгүйчүүд ялгарч буй тослогийн хэмжээгээ багасгахын тулд тос хэрэглэхээ зогсоодог. Хуурай арьс чийглэг арьстай харьцуулахад хамаагүй хурдан үрчлээтэж, хуурай, таталдсан таагүй мэдрэмж төрүүлдэг. Та тослог арьстай бол усан суурьтай тос хэрэглээрэй.  

БУДГАА СЭРГЭЭХ

Та өдөрт хэдэн цагт нь гадуур байх шаардлагатайгаас хамаараад 1-2 удаа сэргээх нь хэвийн үзэгдэл. Гэвч өдөрт ойр ойрхон давтамжтайгаар будгаа сэргээх нь арьсны нүхжилтийг ихэсгэх бас нэгэн шалтгаан болно. Крем болон энгэсэгийг олон давхарлах нь будгийг арьсны гүн рүү чигжиж байгаагаас өөрцгүй билээ. 

ХООЛ ХҮНС

Хүний нүүрний арьс хэрэглэж буй хоол хүнсээс тань шууд хамааралтай байдаг. Согтууруулах ундаа, шарсан хуурсан, тос ихтэй хоол хүнс хэрэглэх нь таны арьсанд маш хортой. Ялангуяа түргэн хоол, тостой хоол зэрэг нь арьсны тослогийн тэнцвэрийг алдагдуулж нүхжилт үүсгэдэг байна.

НАРНЫ ТОС

Нарны туяа бидний арьсанд мөн л хортой байдаг бөгөөд арьсны тэнцвэрийг алдагдуулж, арьсан дахь коллагеныг үгүй хийдэг аж. Жилийн дөрвөн улиралд ямар ч цаг агаартай байсан нарны тосыг заавал хэрэглэж хэвшээрэй.

Эх сурвалж: Brightside

#Арьс арчилгаа #Залуус #Нүхжилт