BTS хамтлагийн ХАМГИЙН ДЭГГҮЙ гишүүд - VKook


Э.Цовоо | YOLO.MN
2020-03-02

Бид өмнөх дугааруудаараа та бүхэндээ RM, J-Hope, Jin, SUGA, Jimin нарын талаарх мэдээллийг хүргэсэн бол энэ удаагийн дугаараараа тус хамтлагийн хамгийн залуу, хөгжилтэй, сахилгагүй гэдгээрээ алдартай V болон Jungkook нарын талаар сонирхолтой мэдээллийг хүргэх гэж байна. 

БАГА НАС

V буюу Kim Tae-Hyung нь 1995 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Өмнөд Солонгос улсын Тэгү хотод мэндэлсэн. Тэрээр нэг эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй бөгөөд бага сургуульд байхаасаа л дуучин болох хүсэлтэй байжээ.

Тэрээр саксофон хөгжмийг сайтар эзэмшсэн бөгөөд аав нь түүнийг маш сайн дэмждэг аж. Ийнхүү тэрээр Тэгү хотод зохиогдсон “Big Hit” энтертайнментийн шалгаруулалтад оролцож тэнцсэн аж.

Хамгийн хачирхалтай нь тэрээр уг шалгаруулалтад найзыгаа дэмжиж ирсэн боловч найз нь түүнийг ч мөн оролцоод үзэхийг хүссэн. Ингээд найз нь биш, V тэнцсэн аж. 

Харин хамтлагийн "Golden Maknae" буюу хамгийн отгон гишүүн болох Jeon Jung-Kook нь 1997 оны есдүгээр сарын 1-нд Өмнөд Солонгос улсын Пусан хотноо мэндэлжээ. 

Бага байхдаа агаарын теннисийн тамирчин болохыг мөрөөддөг байсан ч алдарт Big Bang хамтлагийн G-Dragon-ийн "Heartbreaker" дууг сонссон цагаасаа хойш дуучин болох хүсэл тэмүүлэлдээ автсан гэдэг. 

Jung-Kook 2011 онд Тэгү хотод зохион байгуулагдсан “Superstar K” гэх шалгаруулалтад ороод тэнцээгүй ч нийт 7 энтертайнментаас бэлтгэгдэгч болох санал хүлээн авсан билээ. Тэрээр хамтлагийн ахлагч RM-ийг рэп хийж байгааг харсныхаа дараа “BigHit” энтертайнментад нэгдэхээр шийдсэн байна. Тухайн үед тэрээр дөнгөж наймдугаар ангид суралцдаг байжээ. 

K-POP-Д ХӨЛ ТАВЬСАН НЬ

Ийнхүү тэд 2013 онд долоон гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Өмнөд Солонгос улсын хөгжмийн ертөнцөд “No More Dream” гэх дуугаараа хөл тавьсан билээ.

V хамтлагийнхаа хэд хэдэн уран бүтээлд гар бие оролцсоор ирсэн бөгөөд 2016 онд "Stigma" хэмээх соло дуугаараа шүтэн бишрэгчдэдээ бэлэг барьж байв. Энэхүү дуу нь BTS хамтлагийн ‘Wings” цомогт багтсан бөгөөд тухайн үедээ Өмнөд Солонгос улсын хөгжмийн чартуудад нэлээдгүй дээгүүр байр эзэлж байсан билээ.

Jung-Kook-ийн хувьд мөн л 2016 онд өөрийн анхны соло болох "Begin" дуугаа цацсан бөгөөд энэхүү дуу нь түүний дуучин болж буй түүхийг өгүүлдгээрээ онцлог. 

V-ИЙН СОЛО АМЖИЛТ

Тэрээр 2016 онд “Hwarang” хэмээх олон ангит кинонд туслах дүр бүтээж байсан бөгөөд үзэгчид түүний жүжиглэх чадварыг ихэд сайшааж байлаа. 

Мөн тухайн кинонд маш олон чадварлаг, царайлаг жүжигчид тоглосон тул "Hwarang" цуврал тэр жилийнхээ хамгийн царайлаг жүжигчидтэй цувралаар тодорсон гэнэ шүү.

V хамтлагийнхаа цомогт багтаагүй анхны соло "Scenery" дуугаа 2019 онд цацсан бөгөөд энэхүү дуу нь Sound Cloud сайтад байршаад 40 хоногийн дотор 100 сая гаруй хандалт авж байсан удаатай. 

Мөн тухайн жилдээ “Winter Bear” хэмээх анхны англи хэл дээрх дуугаараа шүтэн бишрэгчдэдээ бэлэг барьж байсан.

JUNG-KOOK-ИЙН СОЛО АМЖИЛТ

Тэрээр хэд хэдэн цэнгээнт нэвтрүүлэгт оролцож байсан бөгөөд “Flower Crew”, “Celebrity Bromance”, “King of Masked Singer” зэрэг нэвтрүүлгүүдээр өөрийнхөө шинэлэг талуудыг харуулж чадсан юм.

Тэрээр 2018 онд хамтлагийнхаа “Love is Not Over”. “Magic Shop” зэрэг дуунуудад ахлах продюсерээр ажиллаж байсан туршлагатай нэгэн. 

Мөн тухайн жилдээ “MBC Plus X Genie Music Awards” дээр алдарт дуучин Charlie Puth-тэй хамтран “We Don’t Talk Anymore” хэмээх дуугаар үзүүлбэр үзүүлж байсан билээ. 

ОЛОН НИЙТИЙН ХАЙР ХҮНДЭТГЭЛ

V 2017 оны “Дэлхийн хамгийн царайлаг 100 залуу” хэмээх санал асуулгад нэгдүгээр байранд орж байсан бол 2018 оны санал асуулгад тавдугаар байр эзэлж байжээ.

Харин Jung-Kook 2019 онд "Gallup Korea" хэмээх компаниас жил бүр явуулдаг “Олон нийтийн хамгийн их хайрлагдсан одод” санал асуулгад гуравдугаар байрыг эзэлж байсан байна. 

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Тайзны нэр: V
Жинхэнэ нэр: Kim Tae-Hyung
Төрсөн өдөр: 1995 оны арванхоёрдугаар сарын 31
Орд: Матар
Өндөр: 178см
Жин: 62кг
Цусны бүлэг: AB

Тайзны нэр: Jung-Kook
Жинхэнэ нэр: Jeon Jung-Kook
Төрсөн өдөр: 1997 оны есдүгээр сарын 1
Орд: Охин
Өндөр: 178см
Жин: 66кг
Цусны бүлэг: A

СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

heart Шүтэн бишрэгчид нь тэднийг VKook гэж дууддаг.

heart V гэдэг нь "Victory" буюу ялалт гэсэн утгыг илэрхийлдэг тул өөртөө ийм тайзны нэр сонгосон. 

heart V Япон хэлээр чөлөөтэй ярьж чаддаг бол Jung-Kook Япон, болон Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй.

heart V хүүхэд болон амьтанд маш их хайртай. 

heart Jung-Kook хар өнгөнд дуртай бол V саарал өнгөнд дуртай.

heart Jung-Kook гурилаар хийсэн бүх хоолонд дуртай. Харин V кофе ууж чаддаггүй ч халуун шоколаданд дуртай.

heart Jung-Kook бусад хамтлагуудын өөртэйгөө чацуу буюу 1997 онд төрсөн одуудтай маш дотно бөгөөд тэдэнд хувийн групп чат хүртэл байдаг гэнэ. 

heart Jung-Kook арьс арчилгааны бүтээгдэхүүн болон гутланд их дуртай. Тэрээр хичээл хийх, амтгүй зүйл идэх, өвдөх болон шавжинд дургүй.

heart V зангиа цуглуулах дуртай. Харин Jung-Kook спикер буюу дуу өсгөгч цуглуулах хоббитой.

heart V их найрсаг тул маш олон алдартан найзуудтай. Ялангуяа “Hwarang” киноны жүжигчидтэй их дотно. Мөн BTOB хамтлагийн Sungjae, EXO хамтлагийн Suho болон жүжигчин Park Bo-Gum-тай маш сайн найзууд

heart Сэтгэлээр унасан үедээ Jimin, Jin нартай ярилцдаг. Ялангуяа Jimin-тэй нас чацуу тул ойлголцоход дөхөм байдаг аж. Мөн Jimin шиг хоолойтой болохыг хүсдэг гэдгээ нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. 

heart BTS-ийнхэн дуу нэгтэйгээр Jung-Kook-ын өрөөг хамгийн замбараагүй нь гэж үздэг. Гэсэн ч түүнийг "Бүхнийг чадагч" хэмээн магтдаг байна.

heart Jung-Kook Justin Bieber, Maroon 5 хамтлагийн Adam Levine, Tori Kelly, Troye Sivan гээд маш олон уран бүтээлчдийн дууг ковер болгон дуулж байсан. Мөн дуучин IU-гийн маш том шүтэн бишрэгч нь. Ярилцлага өгөх бүрдээ түүнд дуртайгаа хэлдэг билээ.

heart V BTS хамтлагт элсээгүй байсан бол мэргэжлийн саксофон хөгжимчин болох байсан бол Jung-Kook агаарын теннисийн тамирчин, эсвэл gamer болох байсан гэнэ. 

heart V-ийн мөрөөдлийн болзоо их энгийн. Тэрээр нэгэн ярилцлагад:

- “Цэцэрлэгт хүрээлэнгээр хамтдаа хөтлөлцөөд алхах бол миний мөрөөдлийн болзоо. Эгдүүтэй биш гэж үү?” гэсэн байдаг.

heart Jung-Kook-ийн мөрөөдлийн болзоо бол хайрттайгаа шөнө далайн эргээр хамтдаа алхах аж. Мөн тэрээр нэгэн ярилцлагадаа BTS хамтлагийн талаар огтхон ч мэдээлэлгүй охинтой гэрлэхийг хүсдэг талаараа дурдаж байсан. 

/Зурган дээр дарахад тухайн гишүүний мэдээлэл рүү үсрэх болно./

          

     

Эх сурвалж: Wikipedia, K Profile

#BTS #V #Kook