Эзнээсээ төөрсөн нохой цагдаагийн газар ӨӨРӨӨ ИРЖ мэдэгджээ


Зарим гэрийн тэжээвэр амьтад бидний төсөөлж байснаас ч илүү ухаантай байж болох юм. Үүнийг батлах олон олон жишээг бид мэдэх билээ. Өнгөрсөн долоо хоногт Техас мужийн Одесса хотын цагдаагийн хэлтэст нэгэн хачирхалтай үйл явдал болж өнгөрсөн байна. Тухайлбал эзнээсээ төөрсөн Чико хэмээх нохой өөрийн биеэр цагдаагийн хэлтэст ирж мэдэгдсэн байна. 

Тухайн өдрийн өглөө нь тухайн хэлтсийн ажилтнууд нэгэн сонирхолтой зочин ирсэн байгааг анзаарсан аж. Чико хүлээн авах хэсгийн ширээн дээр урд хоёр хөлөө тавин маш тайван бөгөөд анхааралтайгаар ажилтнууд руу харж байсан гэдэг.  Түүнийг хүлээн авсан түрүүч Расти Мартин түүний эзнээсээ төөрсөндөө огтхон ч гунигласан шинжгүй тайван байсан гэв. Магадгүй Чико эзнээ өөрийг нь ирж авахыг мэдэж байсан учраас тэр байх. 

Түүний Чико нэртэй хүзүүвч алга болсон байсан тул цагдаа нар микрочипийг нь олохын тулд амьтдын үйлчилгээний газрууд руу залган мэдээллийг олохыг хичээж, зургийн нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацжээ. Улмаар эзэнтэйгээ уулзаж чадсан байна. Цагдаагийн ажилтнууд Чиког дахин ирэх юм бол дуртайяа хүлээн авах болно хэмээн хошигнож байлаа. 

Эх сурвалж: Bored Panda

 

#Амьтад #Нохой