Таны ОДООГ ХҮРТЭЛ ганц бие байгаа шалтгаан


Сэтгүүлч Т.Мөнхжин | YOLO.MN
2020-02-26

Их Британид хийгдсэн нэгэн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн тал гаруй хувь нь ганцаарддаг аж. Тухайлбал уг судалгаанд насанд хүрсэн 800'000 гаруй хүмүүс хамрагдсан бөгөөд тэдний 48% нь ганц бие бөгөөд ганцаарддаг гэсэн хариуг өгсөн байна. 

Өнөө цагт олон нийтийн сүлжээ хүмүүсийн ганц бие байгаа байдалд нөлөөлж буй нь үнэн. Гэвч олон нийтийн сүлжээ бол цорын ганц шалтгаан биш юм. Ингээд Yolo.mn сайтын хамт олон ганц бие хүмүүсийн гаргадаг харилцааны нийтлэг 5 алдааг тайлбарлаж байна. 

1. ТӨГС ХАРИЛЦААГ ХҮСДЭГ

Хосын харилцааг хүн бүр л өөрсдийнхөөрөө тодорхойлдог. Зарим хүмүүс романтик төрлийн киноноос, харин зарим нь номын зохиолоос өөрсдийн "төгс" харилцааны талаарх ойлголтыг авдаг. Ингээд тэдний гаргадаг хамгийн том алдаа бол үүнийгээ бодит амьдрал дээр буулгах гэж хичээх явдал юм. 

Жишээлбэл төгс хайрын талаар таны төсөөлөл бодит байдал дээр гараад юу ч үгүй болох үе бий. Төгс хосууд болон төгс харилцаа гэж хаана ч байхгүйг л ухаарах хэрэгтэй. 

Тэгвэл: Таны дурласан залуу/бүсгүй тань зохиолын баатар бус амьд хүн шүү дээ. Тиймээс тэдэнтэй ямар нэгэн харилцаа үүсгэх үедээ тэднийг бусад шиг л алдаа гаргадаг хүн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 

2. ӨӨРИЙГӨӨ ХҮНДЭЛДЭГГҮЙ

Өөрийгөө болон бусдыг хүндлэх нь аливаа харилцааны суурь ойлголт. Гэвч та өөрийгөө хүндэлдэггүй хүнийг хайрлаж чадах болов уу? Энэ тохиолдолд хосууд өөрөө өөрсдийгөө буруутгахаас өөр зүйлийг хийж чаддаггүй. 

Тэгвэл: Юун түрүүнд та гунигласан, сэтгэлээр унасан үедээ өөрөө өөрийгөө хөгжөөх, тайвшруулах аргыг олох хэрэгтэй. Хобби, мэдлэг, ур чадвар гээд таны үнэ цэнийг өөрт тань мэдрүүлж чадах юу ч байсан болно. Хэн нэгэн таны хажууд байснаар аз жаргалтай болох бус өөрөө өөрийнхөө аз жаргалыг бүтээдэг байх хэрэгтэй гэдгийг ойлгоорой. 

3. БУСДЫН ХУВИЙН ОРОН ЗАЙД НЭВТЭРДЭГ

Хамтрагчаа "базах" нь харилцааг илүү бат бөх болгодог гэх ор үндэсгүй ойлголт байдаг. Гэвч та тухайн хүнд хэчнээн их хайртай байлаа ч  таны эрх чөлөөг боогдуулаад, таныг өөрчлөх гээд байвал хэцүү биз дээ? 

Тэгвэл: Ямар ч харилцаанд хил хязгаар гэж бий. Та хамтрагчийнхаа аль нэг зан араншинд нь дургүй. Гэхдээ хамтрагч тань үүнийгээ мэддэг ч өөрчлөхийг хүсдэггүй бол танд 2 сонголт л байна. Сэтгэл хангалуун бус харилцаагаа үргэлжлүүлэх эсвэл орхих. Өөрчлөгдөхийг хүсэхгүй байгаа хүнийг өөрчилнө гэдэг боломжгүй шүү дээ.

4. ТА УУЧИЛЖ ЧАДДАГГҮЙ

Хүн бүр алдаа гаргадаг. Та ч гаргадаг. Зарим тохиолдолд та алдаа гаргах үедээ тухайн алдааг дахин гаргахгүй гэдгээ мэдэж байгаа ч үүндээ 100% итгэлтэй байхаа больсон байдаг. Мөн бусдыг шүүмжлэхдээ хэт хатуурхдаг мөртлөө өөрийгөө шүүх үед бусдад хатуурхдаг байсан шигээ хатуурхдаггүй нь үнэн. 

Тэгвэл: Өөрийнхөө хүсэхгүй байгаа зүйлийг хүсэх гэж хичээх хэрэггүй. Гэхдээ зарим тохиолдолд бусдыг шүүмжлэх гээд байдгаа болих хэрэгтэй. Тухайн хүн таны итгэлийг алдаж, таныг шархлуулсан байж болно. Гэхдээ та тухайн харилцаагаа авч үлдмээр байгаа бол яагаад түүнд дахиад нэг удаа боломж олгож болохгүй гэж? 

5. ХАРИЛЦААНД БЭЛЭН БИШ

Ихэнх хүмүүс хайр дурлалыг дундрашгүй их аз жаргал, баяр баясал гэж ойлгодог. Гэвч бидэнд харилцааг эхлүүлэхээс өмнө бусад асуудлуудад анхаарах хандуулах шаардлага гардаг. 

Тэгвэл: Та өмнөх харилцаагаа дуусгаад удаагүй байгаа тохиолдолд дараагийн харилцаагаа эхлүүлэхээсээ өмнө юу болохгүй байгааг болон өөрийн аз жаргалаа олохын тулд ганцаараа байх хэрэгтэй. Хэцүү үе гарвал хэн нэгний мөрийг дэрлэн тайвшрахаас илүүтэйгээр өөртөө цаг гаргах нь илүү үр дүнтэй арга юм. 
 
Эх сурвалж: Bright Side

#Ганц бие #Харилцаа #Хосууд