График дизайнер чиглэлээр суралцагчдад зориулсан ҮНЭГҮЙ онлайн курсууд


Т.Мөнхжин | YOLO.MN
2020-06-21

Бид өмнөх дугаараараа ирээдүйд график дизайн чиглэлээр суралцах гэж буй залуустаа зориулан график дизайнер мэргэжлийн талаарх ерөнхий ойлголтууд болон нэгэн залуухан график дизайнертай ярилцсан ярилцлагыг хүргэж байсан билээ. Тэгвэл энэ удаагийн дугаартаа уг чиглэлээр суралцаж буй оюутан, төгсөгчид дэлхийн хэмжээний их сургуулиудын ямар ямар онлайн сургалтуудад хамрагдах боломжтой талаар мэдээлэл өгөх болно. 

Сүүлийн жилүүдэд онлайн сургалтын эрэлт хэрэгцээ огцом нэмэгдсэн. Энэ нь хүмүүс тэр бүр эх орноо, хайртай гэр бүлээ орхиод харь улсыг зорих боломжгүй байдагтай холбоотой билээ.

Харин өнөө цагт мэргэжлийн зэрэг дээшлүүлэхэд заавал гадаадад очихгүйгээр гэртээ сууж байгаад л олон төрлийн сонголт бүхий онлайн сургалтуудад хамрагдах боломжтой болсон нь сайшаалтай. Ингээд Yolo.mn сайтын хамт олны зүгээс график дизайнерын чиглэлээр суралцаж буй залуустаа зориулан дараах 20 ҮНЭГҮЙ онлайн сургалтуудыг санал болгож байна. /Хичээлийн нэр дээр дарахад тухайн хичээлийн албан ёсны сайт рүү үсрэх болно. smiley

SKILLSHARE ДАХЬ ХИЧЭЭЛҮҮД

1. ГРАФИК ДИЗАЙНЫ ҮНДЭС: ВИЗУАЛ ДИЗАЙНЫ ҮНДСЭН ЗАРЧИМ - Бүтээлч дизайн, маркетинг, гэрэл зураг гээд бүхий л контентууд дээр график дизайны суурь зарчмуудыг хэрхэн чадварлагаар ашиглаж болохыг энэхүү хичээлээс үзэх боломжтой.  

2. ЛОГО БОЛОН БИЧВЭРИЙГ ХОСЛУУЛАХ НЬ - Олон төрлийн суваг, аппликэйшн дээр ашиглаж болохуйц логог бүтээхэд шаардлагатай мэдлэгийг эрж буй хэн бүхэн энэхүү сургалтад хамрагдах боломжтой. 

3. ТАЙПОГРАФ - Уг хичээлийн хүрээнд та бүхэн чанартай болон чанаргүй тайпографийн ялгааг үзэх болно. 

UDEMY ГРАФИК ДИЗАЙН /UDEMY GRAPHIC DESIGN/

4. ГРАФИК ДИЗАЙНЫ ҮНДЭС - Практик дадлага туршлагаас илүү цуврал лекц хэлбэрээр бүтээгдсэн энэхүү хичээл нь анхлан суралцагчдад график дизайны ерөнхий мэдлэгийг олгох болно. 

5. ADOBE PHOTOSHOP-Д СУРАЛЦАХ НЬ - Photoshop бол график дизайнеруудын хамгийн чухал хэрэгслүүдийн нэг бөгөөд энэхүү програмыг ашиглах талаар богино хугацааны, үр өгөөжтэй сургалтыг бэлтгэлээ. 

6. ADOBE ILLUSTRATOR ДАХЬ МЭРГЭЖЛИЙН ЛОГО ДИЗАЙН - Энэхүү курс хичээл нь Adobe Illustrator програм дээрх ахисан түвшний мэдлэгийг олгох тул сонгон суралцагчид уг програмын талаар анхан шатны мэдлэгтэй байх шаардлагатай. 

ALISON ДАХЬ ХИЧЭЭЛҮҮД

7. ГРАФИК ДИЗАЙН - Уг курсийг судалсаар та хийсэн ажлаа хэрхэн өнгөлөг, шинэлэг, мэргэжлийн харагдуулах тал дээр "шат ахих" болно. 

8. ГРАФИК ДИЗАЙНЫ СУУРЬ ОЙЛГОЛТУУД - Нийт 4 долоо хоногийн хугацаанд үргэлжлэх энэхүү сургалтын хүрээнд та зураглал бүтээх, тайпограф, хэлбэр болон өнгөний талаар суурь ойлголтуудыг авах боломжтой. 

9. ТАЙПОГРАФЫН ҮНДЭС - Adobe InDesign програмын талаар тодорхой хэмжээний мэдлэг туршлагатай дизайнерууд уг програмыг илүү өргөн хүрээнд ашиглаж сурахыг хүсвэл 4 долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү курсийг сонгон судлах боломжтой. 

МИЧИГАНЫ ИХ СУРГУУЛЬ /MICHIGAN STATE UNIVERSITY/

10. ДИЗАЙНЕРУУДАД ЗОРИУЛСАН ДҮРИЙН СЭТГЭЛЗҮЙ -  Та бүхэн энэхүү хичээлийн хүрээнд дижитал болон дижитал бус аватар/дүрийг тодорхойлохын зэрэгцээ өдөр тутмын амьдралд хэрхэн ашиглаж болох талаар судлах болно. 

КАЛИФОРНИЙН УРЛАГИЙН ИНСТИТУТ /CALIFORNIA INSTITUTE OF THE ARTS/

11. ВЭБ ДИЗАЙН - Энэхүү курс нь график, эсвэл визуал дизайны талаар тодорхой туршлагатай, цаашид аппликэйшн, вэб дээр UI болон UX дизайнаар мэргэших хүсэлтэй хүн бүрд нээлттэй. 

12. UX ДИЗАЙНЫН ҮНДЭС - Та уг хичээлийг сонгон судалснаар UX дизайныг бүтээхийн тулд контент хэрхэн зохион байгуулагдаж бүрэлддэг болон үүнд дизайнер ямар ямар үүрэг гүйцэтгэдэг талаар үзэх болно. 

13. ИНТЕРФЭЙС ДИЗАЙНЫ ВИЗУАЛ ЭЛЕМЕНТҮҮД - Энэхүү хичээлийн хүрээнд та интерфэйс гэж юу вэ, дизайнер интерфэйсийг үүсгэхэд ямар үүрэгтэй байдаг вэ зэрэг асуултуудын хариултыг авах болно.

БОМБЕЙ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ /INDIAN INSTITUTE OF TECHNOLOGY BOMBAY/

14. БОДИТ АРХИТЕКТУРЫН 3D ЗАГВАРЧЛАЛ - Энэхүү курс нь улсын тань онцлогоос үл хамааран архитектурын үндсэн дүрслэх аргуудыг заах болно. 

15. АРХИТЕКТУРЫН ЗУРГААС 3D ЗАГВАРЧЛАЛ ГАРГАХ Энэхүү курс нь улсын тань онцлогоос үл хамааран архитектурын үндсэн дүрслэх аргуудыг заах болно. 

МИЛАНЫ ПОЛИТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬ /POLITECNICO DI MILANO/

16. МЕТА ДИЗАЙНЫ ҮНДЭС - Уг хичээлийн хүрээнд дизайны үйл явцыг дэмжих судалгааны нэгдсэн практик арга зүйл судална. 

ЛОНДОНГИЙН ЭЗЭН ХААНЫ КОЛЛЕЖ /IMPERIAL COLLEGE LONDON/

17. БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ: АМЖИЛТАД ХҮРЭХ АРГА ТЕХНИКҮҮД - Энэ хичээлээр та өөрийн төрөлхийн бүтээлч сэтгэлгээг сэргээх арга барилд суралцах боломжтой. 

КОВЕНТРИЙН ИХ СУРГУУЛЬ /COVENTRY UNIVERSITY/

18. ЭНТЕРТАЙНМЕНТИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ - Уг сургалт нь цаг үеийн асуудал, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, соёл урлаг зэргийг судалж буй хүн бүхэнд нээлттэй. 

СИДНЕЙН ИХ СУРГУУЛЬ /THE UNIVERSITY OF SYDNEY/

19. ДИЗАЙНААР ДАМЖУУЛАН ИННОВАЦИ БИЙ БОЛГОХ - Энэхүү хичээл нь дизайн сэтгэлгээг инновацийн боломж болгон хувиргах аргуудын талаар сонирхож буй хэн бүхэнд нээлттэй. 

ХОНКОНГИЙН ИХ СУРГУУЛЬ /THE UNIVERSITY OF HONG KONG/

20. АЗИЙН АРХИТЕКТУР - Та энэхүү курсийг үзэж дуусах үед өөрийн амьдарч буй орчин тойрныг өөр өнцгөөс хардаг болох болно. 

Эх сурвалж: Quartz, Just Creative

#Онлайн курс #График дизайнер