“Be,.,”-ийн залуус "ХАРИУЦЛАГА" тоглолтыг ҮНЭГҮЙ үзнэ


Бизнес мэдээ | YOLO.MN
2016-08-11

Залуус бидний хүсэн хүлээсэн Rokitbay-ийн бие даасан Be LIVE SHOW 2016 - Хариуцлага нэртэй тоглолт болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Рэппер Rokitbaу Be-ийн залууст зориулан тоглолтын тасалбараа ҮНЭГҮЙ бэлэглэх болсон тухайгаа мэдэгдээд байсан билээ. Тэгвэл албан ёсны мэдээллийг Be брэнд та бүхэнд хүргэж байна.

Be LIVE SHOW 2016 - Хариуцлага арга хэмжээний хүрээнд Be брэндээс хэрэглэгч залуустаа зориулан зохион байгуулж буй Rokitbay-ийн бие даасан тоглолт 09/09-нд болох гэж байна. Тоглолтонд Rokitbay-ийн шинэ ‘’ХАРИУЦЛАГА’’ цомогт багтсан дуу болон хуучны хит дуунуудаас тоглогдох бөгөөд залуусын хайртай олон олон уран бүтээлчид оролцож гайхалтай сюрпризүүдийг барина гэдгийг амлаж байна.

Мөн "ХАРИУЦЛАГА" цомгийн дуунаас HiTONE--доо эгшиглүүлэхийг хүсвэл та дуртай дууныхаа харгалзах кодыг 455 дугаарт илгээж дуудлагандаа тохируулаарай.

Тасалбарын хувьд Be брэндийн 90 хоногийн турш хязгааргүй хэрэглэх 3 төрлийн зуны онцгой багцыг худалдан авч зуны турш "онцгойрч чадсан" эхний 20.000 хэрэглэгч үзэх боломжтой бөгөөд 08/04-нөөс эхлэн Улаанбаатар хот болон орон нутаг дахь Мобикомын үндсэн салбаруудаар иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээтэйгээ хандан тоглолтын тасалбараа хүлээн авна уу.

Be CHAT, TALK, LIKE багцуудын урамшуулал Be брэндийн мянга мянган залуусын хүсэлтээр 8/15-нийг дуустал үргэлжлэх тул танд ч бас боломж байна. Та яг одоо авахыг хүссэн багцынхаа мэдээллийг 234 дугаарт илгээгээд ТОГЛОЛТЫН ТАСАЛБАРТАЙ БОЛООРОЙ.

ЗАЛУУ НАСНЫ ХҮСЭЛД ХЯЗГААР ҮГҮЙ

ЗАЛУУСЫН БРЭНД “Be,.,”

 

#BE #RockitBay #Celebrity