Тэд ӨНӨӨДӨР ямар мэргэжилтэй байх байсан бол?


YOLO.mn | YOLO.MN
2021-05-29

Диснейн үзэсгэлэнт гүнж нар яг л бидний адилаар их дээд сургуульд суралцаж, ажиллаж хөдөлмөрлөх шаардлагатай байсан бол өнөөдөр ямар мэргэжилтэй байх байсан бол?

ЦАСАН ЦАГААН - АМЖИЛТТАЙ ЯВАА СЭТГЭЛ СУДЛААЧ

Цасан цагаан зовж яваа нэгэнд тусламжийн гараа сунгахад хэзээд бэлэн, халамжтай зан чанаруудаараа бидний сэтгэл зүрхэнд хоногшсон нэгэн. Тэрээр дээр дурдсан чанаруудаа өөрийн хөдөлмөрч, шаргуу зан чанартайгаа хослуулбал докторын зэрэг горилохоор хэмжээний чадварлаг сэтгэл судлаач байх байсан шүү. Зүгээр ч нэг сэтгэл судлаач бус, салбартаа тэргүүлэгч нэгэн байх байж. Тэр энэ олон жилийн турш өөрийн судалгааны ажилдаа тодорхой хэмжээний цаг заваа зарцуулах ч өөрийн үйлчлүүлэгчдээ мартахгүй нь тодорхой.

 

 

 


РАПУНЗЕЛ - МЭДРЭЛИЙН ЭМЧ

Рапунзел энэ хорвоод мэндлэхдээ л бусдыг анагаах чадвартай төрсөн нэгэн. Тэрээр ирээдүйн нөхрөө аварч, хааны гэр бүлд эргэн нэгдсэнийхээ дараа анагаахын сургуульд орж, докторын зэрэг хамгаална. Улмаар мэдрэлийн чиглэлээр мэргэжих бөгөөд улсдаа тэргүүлэх мэргэжилтэн болох аж. Харин одоо тэрээр аль болох олон өвчтөнүүдэд шаардлагатай эмчилгээг нь хийж өгөхийг эрмэлзэх болжээ.

 

 

 

 

 

 

 


АННА ЭЛСА ХОЁР - ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ШИНЖЭЭЧИД

Тэд Аренделл улсад амьдардгийнхаа хувьд цаг уурын өөрчлөлтийн талаар ихийг мэдэх учиртай. Хэдийгээр найз Олаф нь нар, зун гээд халуун зүйлсэд "нугасгүй" ч Анна Элса хоёр энэхүү огцом дулаарал нь ирээдүйд ямар нэгэн байдлаар аюул учруулахыг мэдэрчээ. Тэд одоогоор цаг уурын өөрчлөлтийг судалж баттай эх сурвалжаас бэлдсэн мэдээллийг бидэнд хүргэхээр ажиллаж байна.

 

 

 

 

 


БЕЛЛЕ - ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ

Беллег тосгоны амьдралаас илүү зүйл хүлээж байв. Тэрээр ном унших дуртай биш бүр хайртай учраас эрдэм шинжилгээний ажилд ханцуй шамлан орсон. Боловсролын чиглэлээр докторын зэрэг хамгаалсныхаа дараа тэрээр томоохон их сургуулийн захирал болтлоо дэвшжээ. Одоо бол Белле бүх хүнд, тэгш боловсрол олгохоор ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


МУЛАН - ХУУЛЬЧ

Хувийн амьдрал дээрээ ч, цэргийн албанд ч ялгаварлан гадуурхагдсан Мулан хуулийн чиглэлээр суралцаж, сургуулиа улаан дипломтой төгсөнө. Тэрээр одоогоор их сургуульд хүйсийн тэгш эрх бүхий орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн хүйсээр ялгаварлан гадуурхагдсан хүмүүсийн эрхийг хамгаалахын тулд зарим онцгой хэргүүд дээр өмгөөлөгчөөр ажилладаг. 

 

 

 

 

 

 

 

 

 


ПОКАХОНТАС - БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ АШГИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ЗАХИРАЛ

Бид бүгд хоорондоо ямарваа нэгэн холбоогоор холбогдсон учир эх дэлхийгээ хайрлан хамгаалах үүрэгтэй. Тийм ээ, энэ бол Покахонтас. Тэрээр байгаль орчныг хамгаалах ашгийн бус байгууллагыг хариуцан орчин тойрноо хамгаалж, сайхан хэвээр нь хадгалахын төлөө ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 


СИНДЕРЕЛЛА - АМЬТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАГЧ 

Мэдээж шидэт эхэд талархах хэрэгтэй ч Синдереллад амь биеэ хайрлахгүйгээр тусалсан бяцхан найзуудыг нь дурдахгүй өнгөрч болохгүй. Сайхан сэтгэл байгаа газар сайн сайхан зүйл үргэлжид оршиж байдгийг тэрээр хамгийн сайн мэднэ. Синдереллагийн чин хүсэл бол амьтны эрхийг хамгаалах. Тэрээр өөрийн эрх мэдэл, байр суурийнхаа давуу талыг ашиглан амьтны эрхийг хамгаалахын төлөө ашгийн бус байгууллагыг байгуулсан байна.

 

 

 

 

 

 

 

 

 


ТИАНА - ШИЛДЭГ АХЛАХ ТОГООЧ

Аавынхаа хоол хийх дуртай чин хүслийг харж биширч өссөн Тиана ирээдүйд хэн болохоо үргэлж л мэддэг байсан. Тэрээр одоогоор хоолны ертөнцийн тэргүүн эгнээнд жагсаж, "James Beard"-ийн нэрэмжит одонг хүртэж, улсдаа хамгийн алдартай рестораныг ажиллуулдаг. Ингээд ч зогсохгүй цоо шинэ жор, цоо шинэ амтыг бий болгохын тулд өдөр бүр хичээн ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 


АРИЭЛ - ПОП ДУУЧИН, ДУУ БИЧЛЭГИЙН ПРОДЮСЕР 

Ариэл бол хөгжмийн өндөр мэдрэмжтэй, дуулах чин хүсэлтэй нэгэн. Эгч дүү нараасаа хамгийн авьяаслаг тэрээр поп дуучин болжээ. Түүний дуу олон сая хувь борлогдож, өөрийн гэсэн "Seven Seas" хэмээх дуу бичлэгийн студиэ байгуулсан байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 


МОАНА - ТЭНГИСИЙН ЦЭРГИЙН ОФИЦЕР 

Далай тэнгис үргэлжид л Моанаг гэсээр ирсэн. Төрөлхийн удирдагч тэрээр өөрийн ард түмнээ эртний аялал жуулчлалын уламжлал руу нь чиглүүлж өгсөн. Эдгээр давуу талаа ашиглан тэрээр тэнгисийн цэргийн албанд хөлгийн орлогч ахмад хүртлээ дэвшсэн. Энгэрээ олон олон медалиар чимсэн Моана ирээдүйд хаа хүрэхийг хэн ч таашгүй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 


ЖАСМИН - НҮБ-ЫН ЭЛЧ ТӨЛӨӨЛӨГЧ 

Жасмин гүнж зөв зүйлийн төлөө тэмцсээр ирсэн. Төрөлхийн улс төрч тэрээр Аграба улсаа НҮБ-ын тавцанд сурталчлах ажлыг хариуцлагатайгаар гүйцэтгэж байна. Түүний хамгийн гол санал санаачилга бол дэлхий өнцөг булан бүрд амьдарч буй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах явдал билээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 


АВРОРА - КОФЕНЫ СҮЛЖЭЭ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Аврора өглөө босох ямар хэцүүг хэн хэнээс илүү мэднэ. Сая нэг гүн нойрноосоо сэрсэн тэрээр бусад хүмүүсийг ч мөн сэрүүн, цоглог байлгахаар ажиллаж байна. Мэдээж энэ зорилгодоо хүрэхийн тулд кофены бизнес эрхлэхээс өөр яах билээ? Тэрээр өнөөдөр улсдаа хамгийн шилдэгт тооцогддог "Spinning Wheel Coffee" сүлжээ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


МЕРИДА - ЧАДВАРЛАГ ТАМИРЧИН

Мерида гэрлэлтийн төлөө тэмцсэн юм чинь Олимпоос алтан медаль авахын төлөө ч мөн тэмцэх боломжтой биш гэж үү? Байт харваа болон морь уналтын төрлөөр мэргэшсэн тэрээр эх орноо төлөөлөн олон олон тэмцээн уралдаанд түрүүлсэн. Алтан медалийг ч бишгүй олон удаа хүртсэн хэдий ч одоогоор 2020 оны Токиогийн олимпоос алтан медаль авахаар бэлтгэлээ базааж байна.

Эх сурвалж: Insider

#Disney #Гүнж