"Parasite" киноны найруулагчийг шүүхэд өгнө


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-02-21

Энэтхэгийн найруулагч P.L.Thenappan "Parasite" уран сайхны киног “Minsara Kanna” хэмээх Энэтхэг киноноос хуулбарласан хэмээн шүүхэд өгөхөө мэдэгдлээ. 

Найруулагч P.L.Thenappan "India Today" сонинд өгсөн ярилцлагадаа: 

- "Би саяхан БНСУ-ын "Parasite" киног үзэхэд киноны зарим хэсгийг "Minsara Kanna" хэмээх киноноос хуулбарласан юм шиг санагдлаа. Тиймээс би хуульчидтайгаа зөвшилцөж байгаад шүүхийн байгууллагад хандах болно" гэжээ. Тэрээр яг аль хэсгээс нь хуулбарласан талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм. 

Харин "Minsara Kanna" киноны найруулагч K.S.Ravikumar "TNM" сайтад өгсөн ярилцлагадаа: 

- "Би "Parasite" киног хараахан үзээгүй байгаа. Хүмүүсийн ярианаас сонсох нь ээ миний киноноос санаа авсан бололтой. Гэхдээ энэ бүтээл үнэхээр л миний киноноос санаа авсан бол би баярлах нь зүйтэй байх. Ямартай ч тус кино багийнханд Оскарын шагнал хүртсэнд нь  баяр хүргэе" гэлээ. 

Энэ талаар "CJ" энтертайнментийн төлөөлөгч хэлэхдээ: 

- "Уг киног "Minsara Kanna" киноноос хуулбарласан эсэхийг мэдэхгүй юм. Одоогоор энэ талаар ямар ч мэдээлэл хүлээн аваагүй байна" хэмээв.

“Minsara Kanna” кинонд Каннан хэмээх нэгэн залуу баян айлын охинд дурладаг бөгөөд өөрийн хувийн мэдээллийг нууж хайртай бүсгүйнхээ гэрт хамгаалагчаар ажилд орж буй тухай өгүүлдэг. Дүүгээ ч мөн тэр айлд гэрийн үйлчлэгч, тогоочоор ажилд оруулдаг аж.

Харин “Parasite” кинонд нэгэн ядуу айлын хүү найзынхаа хүсэлтийн дагуу баян айлын охинд хичээл заахаар болдог. Ийнхүү дүү охин, аав, ээжийгээ ч өнөөх баян айлд ажилд оруулснаар киноны үйл явдал өрнөдөг. 

"Parasite" киноны зарим амжилтуудаас дурдвал:

- 2019 оны Каннын кино наадмын хамгийн хүндтэй шагнал болох "Palme d'Or" шагнал;

- Алтан бөмбөрцөг шагнал гардуулах ёслолоос “Шилдэг найруулагч”, “Шилдэг кино зохиол”, “Шилдэг гадаад хэл дээрх кино" шагналууд;

92 дахь удаагийн Оскарын наадмаас “Шилдэг кино”, “Шилдэг кино зохиол”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг гадаад хэл дээрх кино” хэмээх дөрвөн шагналыг хүртсэн алдартай бүтээл юм.

Эх сурвалж: Naver, Soompi

#Parasite #Кино