ХЭРВЭЭ та халиманд залгиулбал...


Сэтгүүлч Б.Марал | YOLO.MN
2020-02-19

Бид "Хэрвээ" цувралаараа та бүхэндээ хамгийн сонирхолтой мэдээллүүдийг хүргэж, хамгийн хачирхалтай төсөөллийн ертөнцөөр аялуулдаг билээ. 

Багадаа Пинокио хүүхэлдэйн киног үзэж байсан бүх хүмүүс "Нээрээ л халиманд залгиулбал юу тохиолдох бол?", "Шууд үхэх болов уу, аль эсвэл амьдрах боломжтой юм болов уу?" гэж бодож үзсэн л байх. Тэгвэл бид танд энэ асуултын хариултыг өгөхөд бэлэн боллоо. 

1. ЦЭНХЭР ГАРАГИЙН ХАМГИЙН ТОМ АМЬТАН - ЦЭНХЭР ХАЛИМ

Манай дэлхий дээр оршин буй хамгийн том амьтан бол цэнхэр халим билээ. Уушгиар амьсгалдаг цорын ганц усны амьтан тэрээр хөхтөн амьтдын жагсаалтад багтдаг. 

Нас бие гүйцсэн эм халимны дундаж урт 25 метр байдаг бол эр халимны дундаж урт 24 метр, жин нь 50-150 тонн байдаг аж. 

Хэрэв та цэнхэр халимны хэмжээг төсөөлж ч чадахгүй байгаа бол энэхүү үлэмж биет амьтны зөвхөн хэл нь л гэхэд 3,6 тоннын жинтэй буюу нас бие гүйцсэн заанаас ч хүнд байдаг гэнэ. Харин амны хөндийд нь 400-500 хүн багтах зайтай. 

2. ХАЛИМАНД ЗАЛГИУЛСАН ХҮНИЙ ТҮҮХ

Мэдээж халиманд залгиулах нь огт боломжгүй биш боломжтой зүйл аж. 1891 онд тохиолдсон нэгэн түүхийг сөхвөл далайгаар аялагч James Bartley гэх залуу далайгаар аялж байхдаа халимтай таарч, залгиулсан байдаг. 

Төд удалгүй мөн л далайд аялж байсан хэсэг бүлэг хүмүүс уг халимыг ангуучлан гэдэс доторхыг нь задлан үзэхэд мөнөөх эр гарч ирсэн гэдэг. 

Судлаачид түүний арьс нь цайж нүд нь сохорсон байсныг хараад халимны ходоодны хүчил James-ийн биеийг бүхэлд нь түлсэн хэмээн үзсэн билээ. 

3. ХЭРЭВ ТА ХАЛИМ ЗАГАСАНД ЗАЛГИУЛБАЛ...

Юун түрүүнд та халимны амны хөндийд нэвтэрч, тус тус 20 гаруй сантиметрийн урттай 40-50 ширхэг хурц шүднүүдийг дайрч өнгөрнө. Хэрэв та амны хөндийн хэсгийг давж гарч чадвал залгиур хоолойгоор нь дамжин ходоодны хэсэгт очно. 

Бараг л хүчилтөрөгчгүй халимны ходоодонд метан хий үүссэн байна. Уг хий нь хүний биед ямарваа нэг хор нөлөө үзүүлэхгүй ч амьсгалахад амаргүй байх болно. 

Ходоодны хүчлийн талаар огтхон ч мартаж болохгүй. Ходоодны хүчил нь ходоодонд орсон хоол хүнс, тэр битгий хэл зарим объектыг ч уусгах хүчин чадалтай байдаг тул таныг аврах багийнхан яаралтай ирж аврахгүй л бол та халимны ходоодонд нас барна гэсэн үг. /Жич: Халиманд залгиулсан л бол бүх зүйл дуусна. Пинокио хүүхэлдэйн дээр гардаг шиг халимны ходоодноос эсэн мэнд гарах боломж байхгүй байх нь/

Эх сурвалж: What If

#What If #Хэрвээ #Халим