Бяцхан бамбаруушнуудын бүжиглэж буй өхөөрдөм мөч


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2020-02-26

Финландын нэгэн биеийн тамирын багш чөлөөт цагаараа зураг авах дуртай бөгөөд Финландын тайгад гарч зэрлэг байгалийн зураг авдаг аж. Тэрээр сүүлийн зургаан жилийн турш зэрлэг ан амьтдын гайхалтай мөчүүдийг гэрэл зургийн хальсанд буулгажээ. 

Энд түүний 2013 оны зургаадугаар сарын 03-нд авсан зургуудыг хүргэж байна. Тэрээр ууланд авирч яваад гурван бяцхан бамбарууш "бүжиглэн" тоглож байгааг анзаарч зургийг нь авчээ. Бамбаруушнууд эхийнхээ хажууд ямар ч аюулгүй байсан ба гэрэл зураг сонирхогч маань тэднээс ердөө 50 метрийн зайд байсан юм.

Залуу өхөөрдөм бяцхан бамбаруушнуудын зургийг авахаар бүх л оройжин тэндээ байсан аж.










#амьтны ертөнц