Эминемийн "Rap God" дууг НЭГ ТЭРБУМ хүн үзжээ


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2020-02-18

Хип-хоп алдартан Эминемийн өөр нэг бүтээл болох "Rap God" дууг Youtube дээр нэг тэрбум хүн үзлээ. Өдгөө 47 настай тэрээр 6 минутын турш үргэлжлэх уг дуугаа долоон жилийн өмнө буюу 2013 онд гаргаж байв. 

"Rap God" дуу нь Youtube дээр НЭГ ТЭРБУМ ХҮН үзсэн Эминемийн гурав дахь дуу юм. Өмнө түүний "Not Afraid", "Love The Way You Lie" дуунуудын үзэлт тэрбум хүрсэн ба одоо "Love the way you lie" дуу нь ХОЁР ТЭРБУМ хүрэхэд ойрхон байна. 

Youtube дээрх хамгийн олон хүн үзсэн дуу бол 6.6 тэрбум хүн үзсэн "Despacito" байдаг бол хамгийн анх нэг тэрбум үзэлт хүрч байсан дуу нь "Gangnam Style" аж. Харин хамгийн анх нэг тэрбум хүн үзсэн реп дуу бол Wiz Khalifa, Charlie Puth нарын "See You Again" юм. Уг бүтээл гарснаасаа хойш зургаан сарын дотор ийм амжилтад хүрсэн байна.

Үзэлтийн тоо: 6,632,839,363

Үзэлтийн тоо: 3,519,926,683

Үзэлтийн тоо: 4,418,901,746

Эх сурвалж: CNN

#songs