Бакалавр, магистрын сургалтын ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2020


YOLO.mn | YOLO.MN
2020-02-11

LCC ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 

Европын Холбооны гишүүн орон Литва улсын LCC Олон Улсын Их Сургуульд Бакалавр, Магистр зэргээр сургалтын тэтгэлэгтэй суралцахыг урьж байна. 

LCC Олон Улсын Их Сургууль нь 1991 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд АНУ-д магадлан итгэмжлэгдсэн, либерал арт боловсролын системтэй тус их сургуульд дэлхийн 53 орны оюутнууд суралцаж байна. Сургалтын хөтөлбөр, хичээл нь 100% англи хэл дээр явагддаг.

Оюутнуудын 72% нь солилцооны хөтөлбөрөөр АНУ, Европын Холбоо болон БНХАУ, Гүрж, Индонез, Өмнөд Солонгос гэх мэт орнуудын 200 гаруй их дээд сургуулиудад нэг семестр болон нэг жилийн хугацаатайгаар суралцдаг.

Хичээлээс гадуур оюутныг хөгжүүлэх 20 гаруй клубүүд, 9 гаруй манлайллын хөтөлбөртэй. 2000 гаруй төгсөгчтэй ба төгсөгчдийн сэтгэл ханамж 93%, ажил эрхлэлт 84% ба үлдсэн хувь нь дэлхийн өөр улс орнуудад боловсролын зэрэг ахиулан суралцаж байна. 

СУРАЛЦАХ ЧИГЛЭЛ:

Бакалавр зэргээр: Олон улсын бизнесийн удирдлага, Орчин үеийн сэтгүүл зүй, Англи хэл ба Уран зохиол, Олон улсын харилцаа, Сэтгэл судлал, Шашин судлал 
Магистр зэргээр: Олон улсын менежмент, TESOL буюу Англи хэл заах арга зүй

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Өргөдлийн маягт
  • Англи хэлний тестийн оноо (бакалаврын түвшинд TOEFL iBT 61, IELTS 6.0, магистрын түвшинд TOEFL iBT 100, IELTS 7.0)
  • Сүүлийн 3 жилийн дүнгийн голч 

СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ: 

  • 20 гаруй төрлийн санхүүгийн туслалцаа /Нийт оюутнуудын 65% нь санхүүгийн туслалцаа сургуулиас авдаг/
  • Нэгдүгээр курсээр элсэн суралцах оюутнуудад зориулсан 16 төрлийн сургалтын тэтгэлэгтэй
  • 43% - 100% хүртэл сургалтын төлбөрийн хөнгөлөлт 
  • 10 оюутан тутмын 8 нь санхүүгийн хэрэгцээнд үндэслэсэн тусламжийг сургуулиас авдаг. 

Материал хүлээж авах хугацаа: 2020 оны дөрөвдүгээр сарын 15

ЗУНЫ АНГЛИ ХЭЛНИЙ ИНСТИТУТ: 

Англи хэлээ сайжруулан түвшингээ дээшлүүлэх хүсэлтэй оюутан сурагчдад зориулсан зуны сургалт ба бүртгэл хаах эцсийн хугацаа 4дөрөвдүгээр сарын 1.

  • 2020 оны 7-р сарын 6-наас 7-р сарын 24
  • 28 жилийн туршлагатай
  • Англи хэлний 12 түвшингээр сургалт явуулна 
  • Гурван долоо хоног, өдөрт 6 цагийн хичээл 

ЛИТВА УЛСЫН ТУХАЙ

1990 онд Зөвлөлт систем задран бие даасан улс болохоо зарласнаас хойш Ардчилсан системийг амжилттай хэрэгжүүлж буй Европын Холбооны улс бөгөөд Шенгений орнуудын нэг. Дэлхийн Эдийн Засгийн Форумын Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 137 орноос 41-т эрэмбэлэгдсэн. 

Литва улсын Клайпедиа хот нь Балтын Тэнгисийн эрэг дагуу оршдог бөгөөд LCC их сургууль нь энэхүү хотод байрладаг. 2019 оны тооллогоор 2.8 сая хүн амтай. Мөнгөн тэмдэгт нь евро. Нэгэн сонирхолтой баримт дурдахад зуны улиралд нар Литвад үүрийн 4:00 цагт мандаж орой 23:00 цагт жаргадаг. 

Одоогоор нэг ч Монгол оюутангүй тус их сургуульд Монгол Улсаа төлөөлөн суралцах анхны Монгол оюутан болж тус сургуулийн түүхэнд нэрээ бичүүлээрэй. 

БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ ТАНД БОЛОН ТАНЫ ХҮҮХДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ТУСАЛЖ МЭДЭЭЛЭЛ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ. 


Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвөөс хүлээн авах боломжтой. 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, МКМ-24-р байр, 1-р давхар
Утас: 8906-6941
Цахим шуудан: Odonchimeg@earcmn.org
Фэйсбүүк: EARCMongolia;
Вебсайт: www.lcc.lt

#тэтгэлэг #боломж #хөтөлбөр